Болсон Явдал

Ээж нь охиндоо хуримын өдөр нь сонирхолтой бэлэг өгчээ. Эх хүний уран ухааныг уу..

Амжилттай, аз жаргалтай гэрлэлт зүгээр ч нэг тохиолддоггүй, үүнд хөдөлмөр хэрэгтэй. Энэ бол хайр, тэвчээр, ойлголцол болон бусад зүйлсээр бэхлэгдсэн насан туршийн амлалт юм. Гэрлэлтэнд “төгс томъёо” гэж байдаггүй. Бидний гэрлэлтийн талаарх ойлголтыг ямар нэгэн байдлаар өөрчлөх нэгэн сонирхолтой түүхийг танд хүргэе. Энэхүү  нийтлэлээс олон хосуудын харилцаа холбоо, суралцаж болох гэр бүлийн амьдралын бодит байдал, өндөрлөг, бууралт, овойлт, муруйг тоймлон харуулав.

Сараа, Тамираа хоёрын хуримын өдөр байлаа. Хуримын баяр дуусахад ээж нь Сараад түүнд шинээр нээсэн дансанд 1 сая төгрөг өгчээ. Тэр охиндоо хэлэв: “Энэ банкны дансыг гэрлэлтийн тэмдэглэл болгон хадгал. Ямар нэг сайн зүйл тохиолдоход түүнд мөнгө нэмж, баяр баясгалантай дурсамжаа бичээрэй. Үйл явдал хэдий чинээ мартагдашгүй болно, төдий чинээ их мөнгө хийхийг хичээгээрэй. Би өнөөдөрт зориулж анхны мөнгийг хийсэн байгаа. Үлдсэнийг Тамираа та хоёр хий. Олон жилийн дараа эргээд харахад та хоёр ямар их аз жаргалыг хуваалцаж байснаа харах болно.” гээд өгчээ.

Сараа, Тамираа нар үүнийг маш сайн санаа гэж бодож, дараагийн хадгаламжаа хийхийг тэсэн ядан хүлээж байв. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд өөрсдийн дансанд нэмэх улам олон шалтгааныг олдог болжээ: 100000 төгрөг- бидний анхны ой. 300000 төгрөг- Сараа цалингаа нэмсэн. 2,000,000 төгрөг-Жиpэмсэн болжээ! 500,000 төгрөг- Тамир тушаал дэвшсэн …жагсаалт үргэлжилж, банкны данс төдий чинээ нэмэгдэв.

Гэвч жил өнгөрөх тусам эдгээр нэмэлтүүдийн давтамж удааширчээ. Сараа, Тамираа хоёр улам бүр хэpэлдэж эxлэв. Тэдний хуримын өдөр холын дурсамж мэт санагдаж эхлэв. Нэг өдөр Сараа ээждээ Тамир бид хоёр с.а.л.а.х.а.а.р боллоо гэж хэлэв. Ээжийнхээ хариуд тэр ихэд гайхлаа.

“Хэрэв та нар үнэхээр бие биенээ тэBчиж чадахrүй байгаа бол хүссэн бүхнээ хий. Гэхдээ с.а.л.а.хаасаа өмнө миний хуримын өдөр өгсөн хадгаламжийн данснаасаа бүх мөнгөө ав. Мyy rэрлэлтэд ямар ч тийм данс хөтлөх ёсгүй.” гэжээ. Тиймээс Сараа мөнгөө аваад дансаа цуцлахаар төлөвлөж банк руу явав. Очерлож байх зуур Сараа дансны бүртгэлийг сайтар ажиглав. Түүнийг мөр бүрийг уншихад Тамиртай гэрлэснийхээ баяр баясгалантай дурсамжууд түүний оюун санааг бүрхээд авах шиг болжээ. Түүний нүд нулимсаар дүүрч, тэр дансаа цуцлалгүй банкнаас гарав. Гэртээ ирээд тэр Тамирт с.а.л.а.хаасаа өмнө хадгаламжийн данснаасаа мөнгөө ав гэж хэлжээ.

Маргааш нь Тамир Сараад дахин нэг удаа дансны хуулгаа хараарай гэж хэлээд яваад өгчээ.. Үүнээс тэрээр 5,000,000 төгрөгийн шинэ гүйлгээ хийсэн байхыг оллоо. Үүний хажууд тайлбар дээр нь:

“Энэ олон жилийн турш би чамд ямар их хайртай байснаа ухаарсан өдөр. Чи надад ямар их аз жаргал авчирсан гээч.” хэмээн бичсэн байв. Сараа, Тамир хоёр одоо хамтдаа олон жилийн туршид олон баяр баясгалантай дурсамжаар банкны дансаа хөтлөн улам бүр их мөнгөтэй болж байгаа гэнэ шүү. Хайр хүрээд данснаасаа 1 ч төгрөг авч чаддаггүй гэнэ дээ. Хосууд маань бас энэ аргыг хэрэгжүүлбэл ч ….

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button
Мэдээ хуулах хориотой !!!