Болсон Явдал

5 шарын буудал дээр зогсох настай эр амьдралыг минь өөрчлөх сайн нэгэн байсан гэж хэн мэдэх билээ…

Сугар удаан хугацааны турш ажиллаагүй механикч мэргэжилтэй нэгэн. Хэдийгээр тэр сайхан сэтгэлтэй ч шинэ ажилд орохоос үргэлж эмээдэr байжээ. Гэсэн хэдий ч түүний ажилд орох хэрэгцээ нь ажлын ярилцлагад орох айдсаас хамаагүй илүү байв.

Нэг өдөр Сугар бүх зоригоо гарган, айдас сандралаа хойш нь тавьж эцэст нь ажилд орох хүсэлт гаргажээ. Түүнийг ярилцлага өгөхөөр дуудахад Сугар цэвэрхэн цагаан цамц, өмд өмсөөд сандран ажлын ярилцлагадаа гарлаа.

Тэр эрт очихыг хүссэн тул 10 цагийн ярилцлагад орохоор 8:30-д гэрээсээ гарав. Сугар 5 шарын автобусны зогсоол дээр автобус хүлээж байхдаа машиныхаа дугуйг өшurлөж буй настай эрийг анзаарчээ. Сугар настай эрийг машинтайгаа ноцолдож байгааг хараад туслахаар шийдсэн тул очиж, туслахыг санал болгожээ.

Настай эр түүний тусламжинд талархаж, Сугар яагаад ингэж хувцасласан байсныг асуув. Сугар ярилцлага өгөх гэж байгаагаа хэлжээ. Гэвч өвгөний машиныг засахад багагүй хугацаа шаардагдахыг хараад Сугар ярилцлагадаа цагтаа очиж амжихгүй байх магадлалтайг ойлгов. Сугар өвгөний машиныг засаж дуусахад өвгөн баярласнаа илэрхийлэн ₮20000 төгрөг өгөв. Гэсэн хэдий ч Сугар мөнгө авах хүсэлгүй байгаагаа хэллээ. Тэр зүгээр л тусламж хэрэгтэй хүнд туслах сайхан байдаг юм аа гэж хэлжээ.

Хөгшин эр Сугарт талархлаа илэрхийлж ядаж ажлын ярилцлага болох газарт нь хүргэж өгье гэхэд татгалзаж чадсангүй, дээрээс нь оройтсон байсан тул тэгье гээд хамт явжээ. Өвгөн Сугарыг оффис руу хүргэж өгөөд цааш явлаа. Сугар компанийн хүлээлгийн өрөөнд ирээд ярилцлага авахаар хүлээж буй өргөдөл гаргагчдын урт дараалал байгааг анзаарав. Өвгөний машиныг зассаны дараа түүний хувцсан дээр бага зэрэг тос үсэрч, халтайсан байсан ч бусад өргөдөл гаргагчид бүгд цэвэрхэн харагдаж байгааг тэр анзаарав.

Гэсэн хэдий ч Сугар хоцроогүйгээ сонсоод тайвширлаа. Ярилцлага авагч ирсний дараа өргөдөл гаргагчдыг нэг нэгээр нь дуудаж эхлэв. Тэд бүгд сэтгэлээр унасан харцаар гарч ирсээр байлаа. Эцэст нь Сугарын ээлж болж, түүнийг оффис руу дагуулж явав. Ширээн дээр “Чи үнэхээр ярилцлага өгөх хэрэгтэй гэж үү?” гэсэн бичигтэй аяга кофе байв. Сугар айх, сандрах, гайхах зэрэгцэн суулаа. Цамцан дээрх бүх тос, хуMсны завсар орсон боxupдолтой тэрээр халтар хувцас, хиртэй гартай байгаадаа ичиж байлаа.

Гэвч дараа нь ярилцлага авах хүн ирсэн бөгөөд түүний өнөөдөр өглөө тусалсан хөгшин эр байх нь тэр. Энэ настай эр тус компанийн ерөнхий менежер байсан аж. “Чамайг хүлээлгэсэнд уучлаарай” гэж настай эр хэлээд “Гэхдээ таныг энэ оффист ирэхээс ч өмнө таныг манай багийн нэг хэсэг болгох нь зөв гэсэн шийдвэр гаргачихсан байсан. Чамайг найдвартай ажилтан болно гэдгийг би шууд мэдэрсэн. Баяр хүргэе!” гэжээ.

Бид юу тарина түүнийгээ хураадаг. Тиймээс өнөөдрөөс сайн зүйлс тарьж эхлээрэй!

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button