Болсон Явдал

Пицца захиалж байгаа юм шиг дүр эсгэн цагдаагаас тусламж хүссэн ухаалаг бүсгүйн түүх

Кейт Вайзер нэг шөнө 911 буюу цагдаагийн диспетчерээр ажиллаж байтал түүнд хэзээ ч мартагдахааргүй дуудлага иржээ. Тэрээр Reddit-ийн 911-ийн операторуудаас хамгийн дурсамжтай дуудлага юу байсныг асуусан асуултад ийн хариулжээ.

Кейтийн түүх “пицца” захиалах гэж залгасан нэгэн эмэгтэйгээс эхэлдэг ч үнэндээ тэр маш ноцтой зүйлийн талаар ярьж байсан нь тогтоогджээ. Диспетчер: 911, яаралтай тусламжийн газар байна. Хаягаа хэлнэ үү гэхэд дуудлага хийгч: Гол гудамж 123. Диспетчер: За, тэнд юу болоод байна вэ? Дуудлага хийгч: Би хүргэлтээр пицца захиалмаар байна. (Өө гайхалтай, бас нэг хошигносон дуудлага гэж дотроо боджээ.) Диспетчер: Хатагтай, та 911 буюу цагдаа руу залгасан байна. Дуудлага хийгч: Тийм ээ, би мэднэ. Би хагас пепперони, хагас мөөг, чинжүүтэй том пизза авах гэсэн юм?

Диспетчер: Ммм… Уучлаарай, та 911 рүү залгаснаа мэдэж байгаа биз дээ? Дуудлага хийгч: Тийм ээ, хэр удаан хүлээх вэ? Диспетчер: За, хатагтай, тэнд бүх зүйл зүгээр үү? Танд яаралтай тусламж хэрэгтэй байна уу? Дуудагч: Тийм ээ. Диспетчер: Тантай хамт хэн нэгэн өрөөнд байгаа тул та энэ талаар ярьж чадахгүй байна уу? Дуудагч: Тийм ээ, зөв. Хэр удаан хүлээх вэ?

Диспетчер: Танай байршлаас 3 километрийн зайд манай офицер байна. Танай гэрт зэBсэг байгаа юу? Дуудагч: Үгүй ээ. Диспетчер: Та надтай утсаар ярьсаар байж болох уу? Дуудагч: Үгүй ээ. Баярлалаа.

“Бид дуудлагыг авах үед би тухайн хаягийн түүхийг шалгаж үзэхэд гэр бүлийн х.ү.ч.и.р.х.и.й.л.э.л.т.э.й холбоотой олон дуудлага ирсэн байлаа. Офицер ирээд хосыг харахад эмэгтэй нь ямар нэгэн байдлаар цоxuyлсан, найз залуу нь с.о.г.т.у.у байв. Найз залуу нь түүнийг з.о.д.о.ж байсан гэж тайлбарласны дараа офицер түүнийг баpuBчилсан байна. Би түүнийг ямар ухаантай эмэгтэй вэ гэж дотроо бодлоо. Мэдээж миний хамгийн дурсамжтай дуудлагын нэг.”

Кейт хэлэхдээ энэ дуудлага 10 гаруй жилийн өмнө болсон аж. Тэр эмэгтэйг дуудсаны дараа түүнд юу тохиолдсоныг олж мэдээгүй гэсэн ч офицер түүнд тусалж чадсаныг л мэджээ. Зарим хүмүүс энэ түүхийг хуурамч гэж боддог ч үнэхээр үнэн гэдгийг энэхүү цагдаа баталжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button
Мэдээ хуулах хориотой !!!