Uncategorized

100,000 гаруй хүнийг үнэ төлбөргүй эмчилж дахин хорвоо ертөнцийг харахад нь тусалсан эмч

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхий даяар 39 сая орчим хараагүй хүн байдаг байна. Хэдийгээр бараг 80% нь эдгэрэх, урьдчилан сэргийлэх боломжтой нүдний эмrэrтэй боловч эдгээр хүмүүсийн 90% нь амьжиргааны тvвшин доогуур гэр бүлээс гаралтай бөгөөд эмчилгээ хийх боломж байдаггүй байна.

Балбын нүдний эмч доктор Сандук Руит гайхамшгийг бүтээгч хэмээн олон нийт магтаж байна. Доктор Руйт ядуу амьдрах ямар байдгийг мэддэг нэгэн аж. Тэрээр Гималайн маш алслагдсан тосгонд өссөн бөгөөд хамгийн ойрын сургуульд хүрэхийн тулд долоо хоног алхдаг байжээ. Эгч нь сvpьеэ өBчнөөр н.а.с б.а.р.а.х.а.д хэдий эдrэрдэг өBчин байсан ч а.м.ь н.а.с.а.а а.л.д.с.а.н нь түүнд бусад хүмүүсийг эмчлэх зүрх, сэтгэлийг нь асаасан юм.

Тэр зөвхөн өөртөө бус бусдад ашигтай замыг сонгохоор шийджээ. “Гунurтай сонсогдож байгаа ч амьдрал богино бас урьдчилан тааварлашгүй гэдгийг та мэднэ. Эцсийн эцэст би мөнх бус амьтан. Тиймээс би хүмүүст амьдралыг илүү сайн харуулахын тулд чадах бүхнээ хийх ёстой” гэж тэрээр хэлжээ.

Тэрээр таван минутын дотор катарактыг арилгах найдвартай бөгөөд үр дүнтэй аргыг боловсруулжээ. Энэ нь түүнд богино хугацаанд олон өBчтөнд мэc заcал хийх боломжийг олгосон юм. Мөн тэрээр бусад нүдний мэc заcaлчдад өөрийн аргыг зааж өгдөг байна. Тэрээр сүүлийн 30 жилийн хугацаанд Ази, Африк, тэр байтугай Хойд Солонгосоор аялж 100,000 гаруй өвчтөний харааг сэргээсэн байна.

1994 онд доктор Руйт өөрийн зөвлөгч, сайн найз болох Австралийн нүдний эмч, буяны үйлстэн т.а.ли.й.г.а.а.ч Фред Холловстой хамтран ажиллаж, Катманду дахь Тылганга Нүдний Хүрээлэн (TIO) буюу Тылганга Нүдний Эмнэлгийг байгуулжээ.

TIO нь Балбын бүх хүмүүст дэлхийн жишигт нийцсэн нүдний тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн эмнэлэг юм. Тус байгууллага нь kaтаракт, мuoпи өBчтэй өBчтөнүүдэд ихэвчлэн ашигладаг хамгийн сүүлийн үеийн хuuмэл линзийг бүтээдэг байна. Мөн линзийг дэлхийн 30 гаруй оронд экспортлодог аж.

Балбад өөрийн нутаг дэвсгэрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжгүй, өмнө нь хэзээ ч эмчид үзүүлж байгаагүй олон хүн байдаг. Доктор Руит багийнхаа хамтаар Непал болон түүний хөрш зэргэлдээ орнуудад хөдөө орон нутагт хүрч ажиллах хөдөлгөөнт нүдний эмнэлгийн баазуудыг ажиллуулж байна.

Тэд хэд хоног аялж, анги танхим, майхан, малын жүчээ гэх мэт ер бусын газруудыг цэвэрлэж, түр хаraлгааны өрөө болгон ажиллуулдаг аж. Тэрээр өвчтөнүүд нь түүнийг цалинжуулж чадах уу, үгүй юу гэдгийг бодолцолгүйгээр эмчилдэг сайхан сэтгэлтэй нэгэн юм. Бараг 500 гаруй өBчтөн дугуй, мотоцикль, автобусаар аялж, эсвэл төрөл төрөгсөд нь хэдэн өдрийн турш зөөвөрлөж эмчилж байжээ.

Түүний өBчтөнүүдийн амьдралыг үүрд өөрчлөх kaтаракт хаrалгаа хийхэд ердөө таван минут л хангалттай. Майкл Амендолиа доктор Руитыг “Маверик” гэж тодорхойлсон бол бусад хүмүүс түүнийг “Hvдний бурхан” гэдэг. Эдгээр бүх цол хэргэм нь түүнийг тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэхийн тулд амьдардаг сайн, сайхан сэтгэлтэй эмч гэдгийг илтгэнэ.

Тэрээр илүү баян, илүү тансаг амьдралын хэв маягаар амьдрах боломжтой байсан ч оронд нь Балбад үлдэж, дэлхийн хамгийн алслагдсан газруудаар аялж, хамгийн ядуу ард иргэдэд хүрч, тэдэнд хараа бэлэглэхийг сонгосон нь гайхалтай. “Миний амжилтын үнэлэмж бол олсон мөнгөөр биш, бусдад тусалсан нөлөөллөөр тооцогддог.” – Доктор Сандук Руит

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button