x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Сонин Хачин

Ёлкон дээр мөнгө тавьдаг хэзээнээс эхэлсэн зүйл вэ? Манай гэр бүл ёлкон дээрээ  мөнгө тавиулдаггүй

Манай гэр бүл ёлкон дээрээ  мөнгө тавиулдаггүй. Хүмүүс гэрт ирэхээс нь өмнө “Манайх ёлкоо засчихсан байгаа. Гэхдээ мөнгө тавьдаггүй шүү” гээд эртхэн хэлчихдэг. Тэгэхээр амар байдаг. Орж ирсэн болгон хөөрхий хэдэн төг тавих болно. Адилхан л мөнгөгүй ядаж байж, тэгээд л нэг нэгнээ улайлгаад байх хэцүү.

Манайд саяхан ирсэн нэг хүнд ирэхээс нь өмнө хэлж амжаагүй. Тэгсэн чинь мөнгө тавиад, хэрэггүй ээ гээд хэлээд дийлээгүй. Угаасаа нэг тавих гээд сарвайчихсан хүн за гээд л хураахгүй нь л лавтай. Тэгээд хүн явсны дараа манай хүү яагаад 20 доллар модон дээр байгаан гээд гайхаад байсан. Хэрэв би хүүдээ орж ирсэн хүмүүс чиний ёлкыг мялаагаад мөнгө  тавьдаг юм гээд хэлчихвэл хүүхэд маань дараа дараагийн ирэх хүмүүсийг хараад байна гэсэн үг ш дээ. Тиймээс “өө энэ ээжийнх нь мөнгө уначиж” гээд л хэлээд аваад хураачихсан. Угаасаа тэр мөнгө үдийг цайнд нь өгөх юм чинь.

Тиймээс найзууд, гэр бүлүүд эртхэнээс хамтдаа нэг нэгнийхээ ёлкон дээр мөнгө тавихгүй гээд шийдчих хэрэгтэй. Зассан гацуураа харж баясах ёстой болохоос биш зассан гацуураараа хүмүүст дapaмт өгөх нь яагаад ч сайхан зүйл биш.

Ёлка мялаана гэж ер нь юу байсын. Тэгээд л баахан 20,000 тавьчихсан айлд ороод л хөөрхий бусдаас дутчихгүй гээд л байгаа ганц 20,000 тавиад л түүндээ xapaмсаад л… Мэдэхгүй ер нь энэ мөнгө тавьдаг асуудал дээр зөвтгөх зүйл үнэндээ алга.

Тийм сайхан гоёхон чимэглэсэн гацуур дээр баба мөнгө тавьж утгыг нь алдагдуулах хэрэг үгүй мэт. Бид чинь аливаа нэгэн зүйл дээр мөнгө л тавих гээд байдаг тэр нь буцаагаaд xop болох гээд байдаг тал бий шүү!

Бас хүүхдийн бэлэгний асуудал дээр арай жоохон өөр хандмаар байна. Энэ их ууттай чихэр өгдөг чинь дээр үед идэх уух амттай зүйл ховор үед хүүхдийг амттай юм идэг гэж ганц нэг чихэр, алимаар л эхэлсэн зүйл. Гэтэл одоо чихэр жимсийг хүүхдүүд өдөр тутамдаа байнга идэж байна. Тэгэж байхад тэрийг 10 дахин нэмэж өгөөд байх шаардлагагүй.

Түүний оронд найз нөхдүүд хүүхдүүдээ бэлгэнд нь юу өгөх вэ гээд нэг нэгнээсээ асуучихдаг байх хэрэгтэй. Мөнгө vpэх нь л үнэн юм чинь. Би бол найзуудаасаа асуучихдаг.

Бас өөрөө хоёр хүүхэддээ хувцас эсвэл ном авья гээд хүүхдүүдийнхээ насыг хэлчихдэг. Тэгээд л баахан чихэр биш хувцастай бас номтой болоод авдаг. Бас заримдаа бид хүүхдүүдэд маш хөөрхөн үлгэрийн баатрын зурагтай шүдний сойз, жимсний амттай оо зэргийг авч өгдөг.

Мөн Америкт хүүхдүүд Сантад зориулж захидал бичдэг. Яг л Монголд аав ээж нар хүүхэддээ бэлэг өгдөг шиг.

Манай хүү энэ жилээс эхлэн яг 5 зүйл Сантагаас гуйдаг болж байгаа. Урьд нь бол хуудас дүүрэн тоглоомын нэр байдаг байлаа. Түүнийг нь авах хэцүү байх хэцүү.

Манай хүү өнгөрсөн жил Сантагаас /аав ээжээсээ/дараах зүйлсүүдийг гуйсан.

-Тоглох тоглоом нэгийг

-Унших ном нэгийг

-Өмсөх хувцас нэгийг

-Идэх амттан нэгийг

-Үнэхээр авахыг хүсэж буй нэг зүйл…

Ингэснээр хүүхэд юу хүсэж байгаагаа маш сайн тодорхойлж, авсан ганц тоглоом нь өөрт нь маш их үнэ цэнэтэй байдаг. Бидний мөнгө ч гэсэн зөв зүйлд зарцуулагдана. Нэгэнт л мөнгө зарцуулахаас хойш хэрэгтэй хэрэггүй идэх юманд биш шинэ жил дууссан ч хэрэгтэй байхаар зүйлд зарцуулаарай.

Яг үнэндээ одоогийн Монголд болж буй шинэ жилийн хэв маяг томчуудад дapaмт, хүүхдүүдэд xop л болоод байна шүү!!!

Жич: Энэ постоо би гурав дахь жилдээ оруулж байна. Бага багаар хүмүүс маань өөрчлөгдөөсэй гэж хүсч байна. Баярын, аз жаргалын утга учрыг битгий алдагдуулаасай. Зөв бөгөөд эрүүл хэвшил тогтоосой хэмээн хүсч байна.

Сиэтл хотоос Zuugii Zoey Boldbaatar

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button