Болсон Явдал

Та юу тарьж ургуулна, түүнийгээ л хурааж авна гэж үнэн шүү

Нэг тэрбумтан өөртэй нь удаан хугацаанд хамт ажилласан нарийн бичгийн даргаа гавьяаных нь амралтанд үдэж, цаашдаа ямар ч зүйлд санаа оноо зовоолгүй амьдраасай хэмээн хүсээд түүнд хоёр сая доллар өгөхөөр шийджээ. Тэгсэн нарийн бичгийн дарга үүнд нь ихэд гайхан түүнд хэлсэн нь:

-“Та яаж байгаа юм бэ? Юунд ингэнэ вэ? Би тэтгэвэртээ гарахдаа нилээд хэдэн тэрбум доллар хуримтлуулсан шүү дээ.”  Тэрбумтан:

-“Энэ юу гэсэн үг вэ? Яаж тэр вэ? Та сард 5-6 мянган долларын л цалин авч байсан биз дээ? Яаж ийм их мөнгө хуримтлуулсан юм бэ?”

Нарийн бичгийн дарга: “Би тантай уулзалт болгонд байнга хамт оролцдог байсан шүү дээ. Таны утсаар ярьж сул чөлөөтэй газар юм уу үнэт цаас худалдаж авахад чинь би ч гэсэн бас тэгдэг байсан. Би таны үйлдлийг яг тэгэж дагаж хийдэг байсан юм. Ингээд таныг сая саяар нь ашиг олж байхад чинь би ч бас хэдэн мянган доллар олдог байсан. Таныг тэрбумаар нь олох үед, би саяыг олдог байлаа!!!”

Та юу тарьж ургуулна, түүнийгээ л хурааж авна гэж үнэн шүү.

Ялаа мэт хүмүүс гэж байна, мөн зөгий мэт хүмүүс ч гэж байна!

Зөгий таныг үргэлж цэцэг рүү хөтлөх болно!  Та ухаантай оюунлаг хүмүүстэй хамт явж байж л хөгжинө!  Сайн хүмүүстэй хамт явж байж л хүсэл зорилгондоо хүрч чадна!

Мyy хүмүүстэй нөхцвөл, үргэлж л сөрөг vйлтэй болно.

Таны хүрээлэн буй орчин чинь ямар вэ? Энэ л тун чухал зүйл шүү дээ!!!

Хичээл зүтгэлтэй хүмүүстэй хамт явбал, та улам л хичээх болно!

Ухаалаг хүмүүстэй явбал та суутан болно!

Мэдлэгтэй хүмүүстэй хамт та улам өндөрт өсөж гарах болно!

Хүсэл мөрөөдөлгүй, зорилгогүй хүмүүсээс хол бай. Тэд таны хүсэл мөрөөдлийг чинь хулгайлна.

Нар шиг сайхан энергитэй хүн чамайг хаа сайгүй гэрэлтүүлэх болно !!!

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button