Болсон Явдал

Чиний, миний төлөө юу эсийг хийж, өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн ээжийн минь, аавын минь гар

Нюрнбергийн ойролцоо бяцхан тосгонд 18 хүүхэдтэй нэгэн айл байжээ. Энэ олон амыг тэжээхийн тулд өрхийн тэргүүн өдөрт 20 цаг ажилладаг байв. Үнэт эдлэлийн урлангийн мастер гэлээ ч ямар ч ажлыг гололгүй хийдэг байлаа.

Бараг л найдваргүй энэ амьдрал дунд тэдний 2 хүүд ижил мөрөөдөл байсан юм. Авъяасаа даган урлагийн хүн болж, Нюрнбергийн уран зургийн академид элсье гэхэд эцэг нь нэгийнх нь ч зардлыг төлөх чадваргүйг тэд сайн мэдэж байлаа.

Олон шөнийн ярилцлагын эцэст хоёр хүү зоос хаян хувь заяагаа сорихоор шийдэв. Тоогоор буулгасан нь уурхайд ажиллаж, нөгөөгийнхөө сургалтын зардлыг төлнө. Сүлд буусан нь эхлээд сургуулиа төгссөнийхөө дараа зургаа зарж нөгөө уурхайчнаа сургуульд сургана, хэрэгтэй бол адилхан уурхайд ажиллаж байгаад ч болов яадаг ч байсан нэгнийгээ зураач болгоно гэж тохиролцжээ.

Ням гаригт сүмээс харьж явах замдаа хөвгүүд зоос хаяв. Альбрехт ялж, Нюрнберг явахад Альберт үлдэн, хамгийн aюyлтай уурхайд бүтэн 4 жил ажиллаж, тасралтгүй мөнгө гуйвуулж байв. Альбрехт академид оронгуутаа багш нараасаа ч илүү алдаршиж, сургуулиа төгсөх үедээ зургуудаа дажгүй борлуулдаг болчихсон байв.

4 жилийн дараа түүнийг төрөлх тосгондоо ирэхэд нь баярын даруухан цайллага болжээ. Хөгжим инээд цалгисан үдийн хоолны дараа Альбрехт босч мөрөөдлийг нь биелүүлсэн ахдаа хандан “Ачит ах минь, одоо таны ээлж. Би таны төлөө зүтгэх болно оо” гэжээ. Ширээний хамгийн доор сууж байсан Альбертын зүг бүгд харан чимээгүй болцгоов. Үгүй ээ, үгүй…үгүй гэж давтах Альбертын хацар дээгүүр том том нyлuмс бөмбөрч байв.

“Энэ 4 жил миний гарыг ямар болгосныг хар даа, дүү минь. 2 гарын минь xypyy бүр дор хаяж хоёр гурван удаа xyrapсан, саяхнаас миний баруун гар apтриттай болсон. Сэрээ халбагаа ч барьж чадахгүй caлганан чuчupдэг болсон энэ гар уран бийрээр нарийн зураас татаж чадна гэж үү? Оройтсоон, гэхдээ би чиний өмнөөс жаргалтай байнаа” гээд тэнгэр өөд гараа өргөжээ.

Ахынхаа мойж эBдэрсэн гарыг Альбрехт Дюрер нулuмс ypсган зураад зүгээр л “Гар” гэж нэрлэсэн тэр үдшээс хойш 450 жил өнгөрчээ. Мөргөлчний гар гэж дэлхий нэрлэн шүтсэн энэ зурган дээрх гарыг бид сайн танина. Чиний төлөө, миний төлөө юу эсийг хийж, өнөөдрийн өндөрлөгт биднийг хүргэсэн ээжийн минь, аавын минь гар.

Бидний биелсэн мөрөөдөл бүр хэн нэгний биелээгүй мөрөөдлийн үнэ цэнтэй байдаг.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button