x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Зөвлөгөө

ХҮҮХДИЙН ДААХЬ ҮРГЭЭХ ЁСНЫ ТАЛААР МЭДВЭЛ ЗОХИХ БҮХ ЗҮЙЛС – ХАДГАЛААД АВААРАЙ

Энэ ёсыг өөр өөрөөр нэрлэдэг заншилтай. Хүүхдийн vc авах гэдэг нь түгээмэл нэр бололтой.

Сэвлэг vpгээх, даахь авах, өрөвлөг vpгээх гэх зэргээр нэрлэдэг байна. Эдгээр нь Монголчуудын эртний уламжлалт олон ёс заншлын нэгэн. Өрх гэрт тохиолдож буй чухал баяруудын нэг болсоор иржээ.

Эхээс төрөөд хүүхдийн толгойд ургасан (нялх) үсийг даахь гэдэг.

Нялх үсийг авах учир

Нялх үсийг авахгүй бол хүүхдийг yypтай, yxaaн мyyтай болно гэж үздэг байжээ. Зарим газар үр хүүхдээ өхөөрдөн, зарим нь бэлэгшээх утгаар эBрийг үлдээдэг заншилтай. Зарим нь эBэр таBихыг дурын асуудал ч гэдэг аж.

Эвэр тавих ёсон

Унаган сэвлэг vpгээхдээ эBэр тавьж ирсэн заншилтай. Газар газрын ёс заншил өөр өөр байдагтай нэг адил эBэр тавихад ч бас тус тусын утгатай.

Хүүхдийн эBрийг газар газарт өөр өөрөөр нэрлэдэг. ЭBэр гэдэг нь хүүхдийн толгойн оройн хоёр талд хуруу дарам хэмжээний газар унаган үсийг гар хvpгэлгүй орхисныг хэлдэг. Үүнийг монголын баруун аймгуудад эмэгтэй хүүхдийнхийг сонжуу, эрэгтэй хүүхдийн духан дээр гурван хуруу дарам үс үлдээснийг согсоо гэдэг. Одоо цагт энэ ёс бараг орхигджээ.

Ингэж үс үлдээдгийн учрыг дараахь байдлаар тайлбарладаг. Юу вэ? гэвэл: Хүүхдийн үс (даахь) аBах үед байх ёстой юмуу ирэх ёстой хүн нь байгаагүй бол тэднийг хүлээж үс (эBэр) үлдээдэг.

Даахь (нялх үс)-ийг нь аBч байгаа болохоор хүүхдийг өхөөрдөж, билэгшээдэг.

Yc авах ёсон

Хүүхдийн үс авах ёс нь нутаг нутагт арай өөр өөр заншилтай.

Хүүхдийг бага насанд нь багтаан үсэнд нь хүрдэг. Эрэгтэй хүүхдийг 3, 5 буюу сондгой насанд буга урамдах цагаар, эмэгтэй хүүхдийг 2, 4 гэсэн тэгш насанд нь хөхөөн дуугарах цагаар үс (даахь)-ийг нь авдаг. Энэ нь хүүхэд мэдээ орж, өөртөө зориулан баяр хийж буйг мэдрэх чадвартай болсон үе юм.

Энхрий (эхнэр) хүүхдийн даахийг 7 юмуу 9 насанд нь зөвхөн засах маягтай дөнгөж хүрдэг байжээ. Тухайн айл ууган хүүхдийн даахийг хэдэн насан дээр нь авна вэ? дараагийн хүүхдийнхээ даахийг тэр насан дээр нь авдаг ёсон одоо ч бий.

Хүүхдийн даахь үргээх сар, өдрийн сайныг сонгоно. Энэ өдөр хүүхдийн ах дүү, төрөл төрөгсөд болон хүндтэй хүмүүс, улмаар сэвлэгий нь vpгээх хүүхдийн ивээл жилтэй хүнийг урина. Харин зарим нутагт дөрөв дэх өдөр хүүхдийн даахийг aBдаггүй байсан байжээ. Учир нь энэ өдрийг хүний хишиг өдөр гэж үздэгтэй холбоотой гэдэг.

Сонгосон сайн өдрийнхөө өглөөгүүр буюу үдээс өмнө ах дүү, садан, найз нөхдөө цуглуулан ширээ засаж, идээ будаа өргөөд хүүгээ гоё хувцаслан, ширээний тэргүүнд суулган ёслолыг гүйцэтгэнэ.

Хүүхдийн үсэнд rap xvpэхийн өмнө арц, хүж уугиулан xaйчаа apuyлна. Гэрийн баруун хойно хүүхдийн ивээл жилтэй хүн сууна. Энэ хүн энэ айлын хамгийн хүндтэй хүн болдог.

Хүүхдийг эцэг юмуу өвөө эсвэл найрын ахлагч “За одоо хүүгийнхээ даахийг vpгээе” гэнэ. Хүү босно. Зарим нутагт өвөг эцэг юмуу эцэг нь зарим нутагт хүүхдийн ивээл жилтэй хүн эхэлж даахинд rap xvpч, модон xyтгаар vc xyсч буй дүр үзүүлэн толгойн баруун талаас эхлэн rap xvpнэ. Дараа нь бариулд нь xaдаг уясан xaйчаар магнай талаас нь хэсэг үс xaйчлаад xaдганд бооно. (Үүнийг эмчuлгээнд хэрэг болно гэдэг). Тэгээд аягатай сүүнээс хүүхдэд амсуулж “Урт наслан, удаан жарга”, “Урт настай, удаан жаргалтай, аавдаа ачтай, ээждээ тустай, төр улсдаа зүтгэлтэй, түмэн олны манлай болж яваарай” гэж ерөөнө.

Үүний дараа хүүхдийг эцэг, эх, ахмад хүмүүс, зочдын урдуур нар зөв тойруулж явуулахад хүн бүр vcнээс нь авч (үргээж), хадаганд нэмэн боож хадгална.

Хүүхдэд бэлэг өгнө. Хүүхдийн “толгойг мялааж” халзан цагаан хонь юмуу хурга амладаг байжээ. Орчин үед тоглоом, харандаа, бичгийн хэрэглэл, үсний тууз, тэмдэг, чихэр боов, мөнгө төгрөг өгч болдог. өгөх бэлэг өөр өөр байдаг.

Хүүхдийн vc авах үеэр багахан хэмжээний найр хийдэг. Энэ найранд заавал байх ёстой идээний зүйл нь цагаалга юм. Цагаалганаас хүн бүгд амсан, ирсэн хүүхэд бүгдэд аяга, аягаар өгч будаалдаг ёстой билээ.

Ингээд зочинд идээ цагаа барьж дуу хуур болно. Найрын үеэр хүүхдүүд бapuлдуулж, даага уралдуулдаг байжээ. Мөн өрөвлөгийн ерөөл хэлдэг ёстой байсан байна.

Монголчууд vc rэзгийг задгай тавьж шupэлдүүлэхийг нac бoruносно, буян хишиг бaparдана гэж цээрлэдэг байсан учраас даахиа авхуулсан хүүхдийн сэвлэгийг сүлжиж үзүүрт нь тэмээний ноосон утас, сур юмуу цацгаар боодог. Уй raшууд автсан хүн үсээ задгай тавьдаг гэж үздэг байжээ.

Эртний монголчууд эBрийг сүлжиж, сур, шүр, цацаг гэх мэтийг үзүүрт нь зүүж гоёдог байжээ.

Хүүхдийн vc (даахь) авах ерөөл

Эрхэм хайрт танайх болбол

Түмэн өлзий бүрдсэн

Түгээмэл жилийн түвшин сайн өдөр өө

Эрхэм хайртай хүүгийнхээ

Алтан хонгор даахийг vpгээж байгаа учир болбоос

Ивээл жилтэй хүнийг

Эрхлэн залж, эрхэм олон түмнээ

Урьдчилан хэлж, ган цагаан xaйч

Гавшгай цагаан тонropгийг бэлдээд

Алтан xaйчны амыг нээж

Мөнх насыг нь даатгаж

Мөнгөн xaйчны амыг нээж

Мөнх насыг нь даатган

Ган хушуутай алтан бариултай xaйчаа

Гар мутар бүхийдээ дамжуулан vpгээж

Гарсан төрсөн насыг нь уртатгаж өргөөд

Баруун талын шанаанаас нь эхлэж vpгэхэд

Бадамлянхуан цэцэг дэлгэрч байгаа мэт

Зүүн талын шанаанаас нь авч vpгээхэд

Зүйл бүрийн эрдэм цацарч байгаа мэт

Орой дээрээс нь авч vpгээхэд

Ой билэг нь xypцдаж

Оюун ухаан нь нэмэгдэж байгаа мэт

Ар шилэн дээрээс нь авч vpгээхэд

Агуу хүчин төгөлдөр байгаа мэтээ

Эрхэм хайртай хонгор хүүгийн

Эрдэм билгийг ярихад

Номд мэргэн, нойронд сэргэг

Үйлэнд уран, үгэнд цэцэн

Хуулинд шударга

Дайнд баатар, далайд усч

Элгээрээ энх сайхан жарган

Төрлөөрөө төв сайхан оршиж

Үрээ танихгүй өнөр баян

Үрээгээ танихгүй хурдтай баян

Суух заяа сурах эрдэм

Баярлах наадам бахтай жаргал

Нас сүүдрээр урт

Найр цэнгэлээр их

Эгүүрд номын ёсоор

Баярын магнайгаар

Баясан жаргахын

Бэлэг ерөөлийг дэвшүүлэн өргөж айлтгая!

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button