x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Зөвлөгөө

ХҮҮХЭД YPЧЛЭХ ЁС БОЛОН YPЧИЛСЭН ХҮҮХДИЙГ ГЭРТ ОРУУЛАХ ЁСЛОЛ – ХАДГАЛААД АВААРАЙ

ХҮҮХЭД YPЧЛЭХ ЁС

Монголчууд гэр бүлийг бат тогтворотой байлгахыг эртнээс анхаарч иржээ. Түүний нэг хүчин зүйл бол хүүхэд vpчлэн авах явдал гэж үзэж байв. Сэтгэлтэй эр эм хоёр дундаасаа хvvxэд гарахгүй бол өөр айлаас хүүхэд vpчилж авдаг байлаа. Одоо ч тийм ёс үргэлжилж байна. Үүнийг хvvхэд өргөж авах ч гэдэг.

Нэг талаас хүүхэд vpчилж авах эцэг эх, нөгөө талаас хүүхдээ vpчлүүлэх эцэг эх хагрилцан санаа нийлсэн байдаг. Хүүхэд vpчилж авах, vpчлүүлэх хүмүүс лам зурхайчаар өдөр цаг үзүүлж өдөр гаригийн бэлгэдлийг нарийн баримталдаг. Тэгээд vpчлэх эр эм хоёр vpчлүүлэх айлдаа “сүүн” бэлэгтэй очно.

Сүүн бэлэгт заасан тодорхой хэмжээ байгаагүй. Өгөх хүмүүсийн сэтгэл, хэр чинээнээс болдог байв. Хүүхдийг авч байгаа айлд цөөн тооны мал ч тууж очдог. Говь нутагт сүүн бэлгийн дээд хэмжээ болгож нэг тэмээ өгдөг гэдэг. Харин хүүхдээ өrч байгаа айлын хүн бүрт дээлийн өнгө өгдөг заншил түгээмэл байв.

Зарим нутагт хүүхэд vpчлэн авах хүмүүс хүүхдээ vpчлүүлж байгаа айлд ирж хоноод маргааш нь ургахын улаан нарнаар xoнuн цагт хvvxдээ авдаг байв.

Ypчлэн авч байгаа эх хүүхдийн төрүүлсэн эхэд хадаг барьж “Хүүхдээ хайрла” хэмээн гуйна. Тэгэхэд хvvxдээ rapдуулж өгнө. Өpгөж авч байгаа эх авчupсан өлгийдөө өлгийдөн авч явдаг.

YPЧИЛСЭН ХҮҮХДИЙГ ГЭРТ ОРУУЛАХ ЁСЛОЛ

Өprөж авсан хүүхдийг гэртээ оруулах ёслол нарийн бэлгэдлийн шинжтэй байдаг. Тэр хүүхдийг гэртээ оруулахын өмнө гэрээ нар зөв нэг тойруулдаг. Гэртээ оруулаад эмэгтэй хүүхдийг бол тулга юмуу зуухаа нар зөв тойруулаад гэрийн зүүн урд аваачиж тогооны бариул бариулдаг. Энэ нь гэрийн эзэгтэй болох ирээдүйг бэлгэдсэн хэрэг билээ. Эрэгтэй хүүхдийг бол мөн гал голомтоо тойруулж, дараа нь ном бичиг, ногт, хазаар, уурга бариулдаг.

Эрэгтэй эмэгтэй хүүхдийг алийг нь ч гэрийн бурхан шүтээнд мөргүүлж “адис авахуулдаг” ёс үйлддэг байжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button