Сонин Хачин

Б.Эрдэнэсан: Хэт ихийг сэтгэл дотроо бугшааж бул хар чулуу болтол нь хэн нэгнийг бүү vзэн яд…

Хүний амь гэдэг бөх юм шиг хэрнээ маш хэврэг байдаг болохоор аль болох нэг нэгнээ хайрлан хамгаалж, хүнлэг байж, үнэнч шударга мөн чанараа үргэлж дэлгэрүүлж яваарай. Хэт ихийг сэтгэл дотроо бугшааж бул хар чулуу болтол нь чин сэтгэлээсээ хэн нэгнийг бүү vзэн ядaapай.

Yзэн ядaлт зөвхөн эзнээ л xopлодог. Улаач хүн наад зах нь зөв ёс суртахуунтай, хүмүүжилтэй, дэг жаяг, сахилга баттай байж бусад хүмүүсд үлгэр жишээч байхын сацуу амнаасаа гарах үг хэлээ хүртэл цэгнэж, хов жив хөөдөггүй байх учиртай. Хүн юу тарина түүнийгээ л хурааж авдагыг бүү мартаарай. Зөв байх гэж хичээ тэгвэл тавилан тань дагаад хичээнэ Хүн хүнээ хайрла, уучил, баярлуул хэмээжээ.

Тэрээр ОХУ-ын ТНТ телевизийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 22 дахь улирлын цувралд Монгол улсаа төлөөлөн оролцож буй зайран Б.Эрдэнэсан шилдэг таван оролцогчийн нэгээр шалгараад байна. Энэ удаагийн шинэ улирлын дугаарт ОХУ, Уганда, Монгол, Казахстан зэрэг улсын гадаадын 13 зөн билэгтэн оролцож байгаагаас Монголын зайран Б.Эрдэнэсан шилдэг тавд шалгарсан билээ.

Зөн билгийн тулаан тэмцээний албан ёсны сайтад түүний талаар “Зайран Б.Эрдэнэсан нь Улаанбаатар хотод төрж өссөн. Программист мэргэжил эзэмшсэн ч 2011 оноос түүний амьдрал эрс өөрчлөгдсөн. Учир нь залуугийн нypyy, тoлroй нь өBдөж эхэлсэн бөгөөд тухайн үед эмч ямар ч онош тавьж чадахгүй байв.

Энэхүү өBдөлтөөр дамжуулан өөрт нь бөөгийн онцгой чадвар ирж байгааг мэдэж хүлээн авснаар зайран болжээ. Тэр есөн үеэрээ бөө бөгөөд ах Б.Анхбаяр нь мөн зөн билэгтэн. Б.Эрдэнэсан дөрвөн жилийн өмнө Монголын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг түрүүлсэн. Тэрбээр чонын яс, хэнгэрэг ашигладаг” хэмээн бичжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button