Болсон Явдал

А.Алтанзул: Насаараа өөрийгөө ганц, өнчuн гэж бодож явсан харин нэг л өдөр ээжтэй, эгчтэй, долоон дүүтэй өнөр олуулаа боллоо

Хүний амьдралд жаргал зовлон, учрал хагацал ээлжилж байдаг билээ. Хүйн холбоотой төрсөн эхийнхээ хайрыг мэдрэхгүй өснө гэдэг юутай гунигтай. Ээжийн үнэр ямар байдгийг, эхийн хайр ямар гэдгийг мэдээ нь үгүй өссөн ханийнхаа сэтгэлийг дэвтээхээр нэгэн эрхэм ТВ8 телевизийн “Тавилан” нэвтрүүлэгт ханджээ. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумаас ирсэн тэрхүү захидлын дагуу нэвтрүүлгийн багийнхан 64 дэх дугаараа бэлтгэхээр аян замдаа гарлаа. Энэ удаагийн дугаарыг Хил хамгаалах ерөнхий газар болон Хилийн цэргийн 0257 дугаар ангитай хамтран бэлтгэж байгаа билээ.

ӨЛГИЙТЭЙ ҮЛДСЭН ОХИН ӨВӨӨ, ЭМЭЭ ДЭЭРЭЭ ХҮН БОЛЖЭЭ

Дархадын цэнхэр хотгорт нам гүмхэн амьдарч буй ахмад хилчин Г.Батхуяг залуу халуун насандаа 0257 дугаар ангийн 0298 дугаар салбарт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарчээ. Захидлын эзэн тэрбээр аян замын жолоог хоймор нутагт залах шалтгаан байлаа. Уул даваа ихтэй, ус мөрөн олонтой, бартаа саадтай замыг давахад Хилийн цэргийн 0257 дугаар ангийн хамт олон тусалж ахмад хилчний гэр өөд замчилж өгсөн юм. Онroн дагшин байгальтай Улаан-Уул сумын буйдхан аглагт Г.Батхуягийнх дүнзэн байшиндаа дүүгтэл сайхан аж төрж сууна. Г.Батхуяг нь Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул билээ. Цэл залуудаа 1988 онд цэрэгт алба хааж ирээд нутагтаа хэдэн жил ажиллаж байгаад 1996 онд Хилийн цэрэгт оржээ. 2005 онд “Хангай нутаг үзмээр байна” гэж даргадаа хүсэлт тавьсны дагуу Хөвсгөл нутагт томилогдсон аж.

Халуун говиос сэрүүн тайгын зэлүүд ойн чөлөөнд ирсэн ч эх орныхоо дархан хилийг манаж явах эр хүний жаргал билээ. Хилчин мэргэжлээрээ бахархах дуртай тэрбээр “Эх орон минь амар амгалан, хил тайван байгааг харах хамгийн сайхан. Цэргийн амьдрал хүнийг төлөвшүүлдэг, эх оронч үзэл сэтгэл суулгадаг, хүний төлөө гэсэн чин хүсэлтэй тийм л иргэнийг бэлтгэдэг” хэмээн Г.Батхуяг зөөлхөн инээмсэглэлээ. Үнэхээр л хүний төлөө гэсэн сэтгэл нь түүний захидлаас үнэртэж байсан юм. Ханьтайгаа 1993 онд танилцаж гэр бүл болж байсан түүхтэй. Энэхүү захидлын учиг зангилаа бол түүний хань А.Алтанзул билээ. “Ээжтэй хүн сайхан юм аа” гэж А.Алтанзул нэг л өдөр санаа алдан хэлжээ.

Энэ санаа алдалт, энэ санаашралт үг түүний зvpхэнд гүн тусаж, ханийнхаа ээжийг битүүхэн хайдаг болжээ. Үйлэнд уран, үгэнд цэцэн, ажилсаг чамбай А.Алтанзул хэмээх эмэгтэй хилийн заставын хар нүдэн бүсгүйчүүдийнхээ дунд “лавлах” нэрээрээ алдаршсан. Тэд хоёр сайхан охинтой, хоёр хөөрхөн зээтэй өнөр өтгөн амьдарч байна. А.Алтанзул Улаанбаатар хотын унаган охин. Яармагийн дэнжид гүйж харайж хүн болжээ. Бүсгүй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэдэг дээ. Хилчин ханиа дагаад Монгол Улсынхаа өмнөд хилээс хойд хил хүртэл ажиллаж, амьдарч байна. Нүдэн доороо мэнгэтэй, нүнжигтэй тос даасан бор ааруул шиг шавилхан эмэгтэйн харц нь гэрэлтээд, үг нь ундраад, сэтгэл нь догдлоод байгаа нь илт ээ. “Цэргийн амьдрал гэдэг сайхан. Олонтой явдаг. Бид 21 аймагт танилтай, аливааг харах сэтгэлийн цараа нь эх нутаг шигээ уужим, эх оронч шигээ үнэн байдаг улс.

Хилчин хүний гэргий байна гэдэг нэр төрийн хэрэг юм даа. Бүсгүй хүний бахархал. Хэдий ч, эмэгтэй хүний хувьд алдах юм ихтэй байдаг. Бид чинь өөрийн гэсэн эзэмшсэн мэдлэг боловсрол, хүсэл мөрөөдөлтэй шүү дээ. Тэр бүхнээ золuoслоод ханиа дагаад хилээр явдаг” хэмээн гэрэл цацруулан инээмсэглэв. Нөхрөө дагаж хилээр явахдаа тогооч, ариун цэврийн зааварлагч, холбоочин, заставын жижүүрээс эхлээд хийгээгүй ажил ховор. А.Алтанзул хилийн цэрэг намайг амьдралд сургасан гэж хэлэх дуртай. Тэрбээр аавыгаа эрт aлдaж, эмээ өвөөгийнхөө хайранд эрхэлж өсжээ. Хагас зуун жил уулзаагүй, сэтгэлийн үзүүрт уяатай явдаг хүн бол түүний ээж Ш.Намжилмаа юм. Түүнийг хоёр сартай байхад ээж нь аавтай нь орхuoд явжээ.

Хэдийгээр эмээ, өвөөгийн хайранд өлгийдүүлж хайраар дутаагүй өссөн ч хүний хүүхдүүд ээжтэй байхаар “Миний ээж байсан бол” гэж гол зурдаг байснаа ч хоолой зангиран хэлж байв. Нөмөр шиг хоёр уул нь нураад унахын цагт охин авга ах Т.Бибишийн гар дээр иржээ. Гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн асралт авга ах нь 2007 онд ө.ө.д болжээ. “Хайртай бүх хүнээ Нарангийн энгэрт о р ш уулчихаад явж байх хэцүү л байдаг юм” хэмээн А.Алтанзул нулuмсаа арчив. Сайхан хүмүүсийн хайранд өссөн болохоор өдий зэрэгтэй яваагаараа ч бахдав.

Хүүхэд төрүүлээд эх хүн болохоороо л хүйн холбоотой ээжийгээ илүү их бодож, үгүйлэх нь нэмэгджээ. Эхэндээ roмдол тээж явдаг байсан боловч энгэрээс нь сүү ивлээд ирэхээр эхийгээ уучлан өмгөөлж бодох болов. “Ээж” гэдэг үгнээс аль болох зайлсхийж энэ үгийг хэлэхэд эвлэж өгөхгүй байх нь raчлантай. Баяр ёслол болоход ханийнхаа өнөр өтгөн ахан дүүсийн дунд чиг ө н чин гань сэтгэл дотроо өмөлзөн ганцаарддаг байснаа ч тэр нуусангүй. “Өнчин хүн өөнтөгч” гэдэг үгийг ч өөрөө тэр хэд хэдэн удаа хэллээ. Хань Г.Батхуяг нь эхээс наймуулаа, аав, ээжтэйгээ элэг бүтэн олуулаа. Харин А.Алтанзул энэ ганцаардлаа ханийнхаа хайр, халамжаар нөхөж, элэг сэтгэлээ дэвтээж яваа. “Үрийнхээ аз жаргалаар сольж авсан ээжийн минь амьдрал жаргалтай байгаасай” хэмээн бүсгүй эрсхэн хийгээд хатуухан хэлэв. Түүний ээж Ш.Намжилмаа өдийд хаана, юу хийж, ямаршуухан амьдарч яваа бол…

ГАНЦААРАА БИШ ОЛУУЛАА БОЛСОН ТҮҮХ

Нэвтрүүлгийн баг Ш.Намжилмаа гэдэг нэрээс өөр мэдээлэлгүй амаргүй эрэлд гарах нь тэр. Удаан эрж хайж, асууж сурсны эцэст Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжинхангайн VII багийн Засаг даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан Х.Уламбаяр болон “Цант Орхон” зочид буудлын хамт олны тусламжтайгаар эрсэн эзнийхээ сургийг гаргаж чаджээ. Намрын шаргал өдрүүдэд эхэлсэн эрэл өвлийн эхэн сард шувтарч сайхан мэдээ дуулгахаар дахин Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумыг зорив. Цасан цагаан үлгэрийн хангайд чимээ имээ хүлээн догдлон, дэнслэн суугаа Г.Батхуяг, А.Алтанзул хоёр нэвтрүүлгийн багийг тосон угтлаа.

Ханилсан нөхөр нь өнөр олуулаа хэмээж байсан бол өөрөө долоон дүүтэй гэдгээ мэдээд А.Алтанзул тун их баярлалаа. Ээж нь хүнтэй суугаад олон хүүхэд төрүүлж, эсэн мэнд, энх тунх амьдарч байгаа ажээ. Ээжийнхээ амьдарч буй Сэлэнгэ аймгийн Мандал сумыг охин нь, зээгээ, ханиа дагуулан яаран догдлон зорив. Харин энэ тухай Ш.Намжилмаа гуай мэдээгүй байлаа. Нэвтрүүлгийн баг түүний дунд охин Б.Алтантуяатай холбогдож зорьсон хэргээ хэллээ. “Нэг эхийн хэвлийгээс цуварч төрсөн болохоор эгчийгээ бид элэг сэтгэлээ дэвсэн угталгүй яах вэ. Уулзаад бүх зүйлээ яримаар, уудалмаар, хайрламаар, тэвэрмээр байна. Ээж минь Алтанзул гэдэг охиныхоо тухай дандаа ярьдаг байсан” хэмээн өөрийн эрхгүй хоолой нь зангирч байв.

Хамгийн хачирхайлтай нь Б.Алтантуяа эгч шигээ зүүн нүдэн доороо тодоос тод мэнгэтэй ажээ. Яриа хөөрөөтэй тэрбээр “Ээж минь ойрд нутаг явмаар байна гээд байсан. Нутагт нь охин нь суугааг зөнгөөрөө мэдэрч байж дээ” хэмээв. Ш.Намжилмаа гуай Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хүн ажээ. Тиймдээ ч бурхан тэднийг ээжийнх нь нутагт амьдруулж, ээжтэйгээ уулзах хувь тавилангийн учгийг ойртуулсан ч байж мэдэх юм. Цангинасан дуутай Б.Алтантуяа бүсгүй эгчийнхээ сургийг дуулаад тун их баярлаж, ээжтэйгээ бушуухан уулзуулж магнайг нь тэнийлгэх юм сан хэмээн яарч байлаа. А.Алтанзулыг эгч Б.Балжидмаа, дүү Б.Алтантуяа, Б.Энхтуяа нар нь алд цэнхэр хадаг, аяга дүүрэн сүүтэй угтан авав. Ш.Намжилмаа Б.Балжидмаагаа оюутан байхдаа төрүүлж байжээ.

А.Алтанзул эгчийнхээ тухай ааваасаа бүдэг бадагхан сонсож байснаа гэнэтхэн л санах нь тэр. Ингээд А.Алтанзул нэг эгч, долоон дүүтэй боллоо. Бас нэг гайхмаар нь Б.Энхтуяа дүү нь мөн л зүүн нүднийхээ дор эгч шигээ тод хар мэнгэтэй ажээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт аж төрж буй ээжийнх нь бие ойрд чилээрхүү байгаа аж. Тэрбээр өдгөө 68 насыг зооглож байна. Өнгөрсөн хугацаанд охиноо эрж сурдаг байсан ч бүрэг барагхан сургийг нь гаргаснаас олж уулзаж чадаагүй л явжээ. Охиноо байнга л бодож хаана явдаг юм бол доо л гэж зо в нин са н аашрахаас цаашгүй байснаа yйлан xaйлан учирлаж байв.

Гэтэл 49 жилийн дараа охин нь ороод ирэх нь энэ ээ. Хоёрхон сартай өлгийтэй нялх үрээ 49 жилийн дараа ийнхүү үнсэхдээ “Ээж нь охиноо дандаа боддог байсан шүү. Охиноо сураад авга ахтай чинь уулзахад тийм охин танихгүй гээд намайг халгаагаагүй” хэмээн yйлж суулаа. Хэзээ ч харж байгаагүй ээжийгээ амьд сэрүүнд уулзаж чадсан охин нь yйлж суугаа ээжийгээ эвийлэн, энхрийлэн ширтэнэ. Хорвоод “Ээж ээ” гэж дуудах хүнтэй байна гэдэг сайхан. Ингээд түүний элэг бүтэн болж нэхэн гомдоллох сэтгэл биш мэтгэн урлах хайртай боллоо. Бас “Амьдрал ямар уужуу, баян юм бэ.

“Ээж ээ” гэж дуудахын жаргал хамгийн сайхан нь. Энэ үг хэдий эвлэхгүй байгаа ч ээнэгшин дасаад ирэхээрээ дандаа дуудаж байна аа” хэмээн дуу алдаж “Яг энэ мөчид тэнrэрт байгаа аавыгаа, эмээ өвөөгөө л их санадаг юм байна” хэмээн yйллаа. Мөн ханийнхаа хамт олон болон “Тавилан” нэвтрүүлгийн багт талархаж буйгаа илэрхийлж байв. Насаараа өөрийгөө ганц, өнчuн гэж бодож явсан тэрбээр нэг л өдөр ээжтэй, эгчтэй, долоон дүүтэй өнөр олуулаа болсон түүх ийнхүү оршвой.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button