Uncategorized

Эцсийн эцэст түмпэн дүүрэн мах овоолон, өмхийрvvлэн таваг дүүрэн боов хатаан хөгцрvvлэн тэрнийгээ тойрч суугаад бөөн бөөнөөрөө шvлс амаа үсчvvлэн суух нь тэгээд баяр ч юмуу

Баяр баяр л гэнэ. Эцсийн эцэст түмпэн дүүрэн мах овоолон, өмхийрvvлэн таваг дүүрэн боов хатаан хөгцрvvлэн тэрнийгээ тойрч суугаад бөөн бөөнөөрөө шvлс амаа үсчvvлэн суух нь тэгээд баяр ч юмуу!

Аа тэгээд биесээсээ илүү гарчих санаатай урдаас хужаа нарын vйлдвэрлэсэн ухаантай xoг xaягдлуудыг гар цайлгасан нэрээр дамжуулан гаргах.

Тэд ч их овжин улс юм. Тэр xoгнуудаа манайд 50-100 дахин үнээр худалдаж, дахин ашиглах боломжгүй xoг xaягдлуудаа хөөрхөн хэлбэр дүрс оруулаад авчраад булшuлчuх юм. Xoг xaягдлыг ийм өндөр үнээр худалдан авч өөрийн нутагтаа бyлшuлдaг улс манайхаас өөр хаа ч алга.

Тэгж л их баярлах гээд байгаа бол ахмад буурлууддаа ач, гуч, зээ нарыг нь цайны сүүтэй нь авч очоод золгуулчих хэрэгтэй.Тэд ч нялхасдаа ааруул, хуруудыг нь өвөртлүүлэн гаргахаа мэднэ…

Сар шинээр ширээн дээрээ ууц тавихгүй байхыг эрүүл мэнд талаас нь ч зөвлөдөг. Учир нь чанасан махыг ширээн дээр 2-3 хоног байлгах нь их хэмжээний н я н бakтepи цуглуулна тэр нь хүний бueд олон тооны өBчлөл үүсэх суурийг тавина.

Би зохиогоод байгаа юм биш. Одоо ЭРҮҮЛ МЭНДЭЭ, АМЬДРАЛАА, АР ГЭРЭЭ бодох цаг нь болсон. Ямар ч хэрэггүй тэр том ууцаар бие биетэйгээ уралдаж, ууцныхаа ч араас харагдахгүй тэгэж баярладагаа болих хэрэгтэй.

Буузаа л аривхан хийчих. Энэ ууцаа л больчих. 60 гарсан хүмүүс нь ууцаа тавина биз. Бусад нь эрэмбэ дараагаараа идээ, шүүсээ бэлдчих хэрэгтэй. Үнэндээ бууз хийх ч завгүй ажилдаг хүмүүс зөндөө байна. Тийм хүмүүс зүгээр л ороод ирсэн амьтан ах дүүдээ сайхан хоол л хийгээд өгчихлдөө.

Тэр чинь бас том СЭТГЭЛ, ХҮНДЛЭЛ шдээ. Одоо махны үнэ тэнгэрт хадчихсан байна. Өр зээл тавин барин гаднаас хог чирж, өмхийрсөн мар тавин баярлах шаардлага хаа хаанаа алга!

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button