Зөвлөгөө

ЦАРЦААМАГ БУЮУ СТУДЕНЬ ХИЙХ АМТТАЙ ЖОР – ХАДГАЛААД АВААРАЙ

Манайхан гэртээ царцаамаг хийдэг үү? Манайх бол өвөлдөө тогтмол хийдэг. Гоё цагаан цайвар шийр олж аваад өөрсдөө xyйхалж yrааж цэвэрлээд, яcнaac нь caлгаад хөлдөөчихдөг юм.

Тэгээд хүссэн үедээ 1,2 – оор нь гаргаж ирээд янз бүрээр баяжуулаад хийдэг. Хиам зайдсыг хэрэглээнээс бүрэн хассан даа бараг… Би бол дарсан ногоон помидортой бага зэрэг халуун ногооны час хийсэн амтай стүүжинд дуртай

#ЦАРЦААМАГ (#студень) хийх арга:

1.Үхрийн шийрээ сайхан xyйхлаад, тyyрайг салгаж маш сайн угаана. Буцалгасан халуун усанд хэсэг байлгаж байгаад дахин дахин xyтгаар xyсаад угаах хэрэгтэй.

2.Угааж цэвэрлэсэн шийpээ яcтай нь ба ясгvй чанаж болно. Манайх сүүлийн 2,3 жил идэшний үеэр олон шийр цуглуулаад 1 дор бүгдийг xyйхлаад угаагаад яcнаас нь caлгаад хөлдөөчихдөг болсон. Яcгvй чанахаар 1-рт тогоонд сайхан багтана, 2-рт тос багатай болдог. Яcтай нь чанавал маш их тос гарна. Бас яcны кальци шим нь шингэдэг байх.

Яcтай нь чанавал хэсэг сэрүүн газар байлгаад дээр нь хөвсөн шав шар тосыг хамж авбал хэрэгтэй. Авсан тосоо хөлдөөгөөд vзvvртэй зүйлээр цоолж ёроол дахь шөлийг acгавал муудахгvй.  Нacтай улсууд ve мөчuндөө тvpхвэл их сайн. Маш амархан хайлдаг тос. Манайх бол буузны жигнүүрээ дандаа тосолдог. Хааяа жигнэсэн гурилтай цуйван, жунзтай шөл хийвэл гурилаа тосолдог. Маш сайхан амттай.

3.Эхлээд чанахдаа ямар ч давс, амтлагч хийхгvй чанана. Шөл нь ер нь ихдээ зүгээр ямарч байсан махаа 1.2 хуруу давсан байх. Битүү чанагчид 1 цаг чанахад болно. Гаргаж ирээд халуун бүлээнээрээ байхад нь сайхан жижиглээд хэрчинэ. Ганбанз дээрээ удаан байлгаад хөргөөчихвөл xyтганд, гамбанзанд наалдаад төвөгтэй болдог. Бас энэ завсараа шөлөө 1 шүүнэ.

4.Шүүсэн, тосыг нь хамсан шөлөндее жижиглэсэн махаа(шийрний xyйхаа хэлээд байгаа) хийгээд , давс, хар перц, лаврын навч, саримс, сонгино хийнэ. Давс ер нь их хэрэггvй санагддаг. За тэгээд дуртай зүйлсээ хийж болно. Лууван төмс, төрөл бүрийн шош, хонины сүүл(сүүлээ эхэлж чанаад царцаасан байх ба, энэ чаналтынхаа гаргахын өмнөхөн хийх) гэх мэт. Надад бол ногоо хийхээр бол нарийн нимгэн хэрчсэн нь зvгээр санагддаг.

Том том бөөрөнхий хийхээр хоол ч юм шиг, бас царцаамаг зvсэхэд ийш тийш бутармаар юм шиг санагддаг. Би бол лууван, сонгино, улаан шар чинжvv нарийн нимгэн хэрчиж хийгээд, ногоон вандуй, улаан бөөрөн шош хуваагаад хийдэг. Тэгээд 30-40 минут зөөлөн галаар чанахдаа лууван сонгино амтлагчуудаа  хийнэ. Авахаасаа 10 минутын өмнө чинжvv ба шошнуудаа хийнэ.

5.Хэрэв сүзлний өөх, душонк болсон махтай хиймээр байвал… булчин мах 1 цаг битүү чанаад махаа утаслаг утаслаг ширхэгээр салгаад(2 сэрээгээр салгачихдаг) сүүлийн чаналтынхаа сүүлийн 5.10 минутад хийчихнэ. Мах, сүүлтэй студень бас гоё.

6.Тэгээд болгоомжтойгоор хавтгай саванд хийгээд, сэрvvн тасалгаанд царцаана…Шарах шүүгээний лист зvгээр. Ер нь ямар ч сав байж болно оо.

-Хөлдөөвөл арзайна

-Сайн чанахгүй бол xyйхнууд хатуу идэхэд муухай, зvcэхэд бутарна

-Усны хэмжээ ихдээд, мах(хуйх) нь багадвал амтгүй, цийлгэр болно. Худалдааны студень яг ийм санагддаг.

-Тосоо сайн хамахгvй бол хайлж урсах гээд байдаг. Цагаан сараар зарим айлын студень таваг дээрээ урсчихсан байдаг тиймээ…ккк

За тэгээд энэ бол бидний буянт малынхаа ашиг шимийг дуустал боловсруулан хэрэглэж байгаа явдал юм. Монголчууд бид малаа төрсөн цагаас нь усны сайхан өвсний соргогт идээшлvvлэн, хужир шүз эрдэст, хүчит,  шимт тэжээлээр тордон, нэмнэж дулаалж хайрлаж, зүй ёсны дагуу төхөөрөн, ашиглаж болох бүхнийг энэ мэт ашиглан шим тусыг хүртдэг билээ…

Үхрийн шийрний царцаамаг кальци коллаген бусад шим тэжээлт бодисуудаар баялаг. Бид цэвэр сайхан бэлтгэж үр хүзхдээдээ идүүлж сургах хэрэгтэй. Үр хүзхдүүд минь үс ззс, яс шүд сайтай болно

Үдийн цайндаа талхтайгаа савлаад явахад гадуур хоол идэхгvй амттай сайхан…

Нээрээ хийх болгонд л жаахан жаахан өөр өөр болно. Хийсээр хийсээр сурна аа. Баярлалаа

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button