Мэдээ

13хан настайдаа Их сургуульд элсэж, 21 насандаа докторын зэрэг хамгаалсан, євчтэй ээжийгээ сахихын хажуугаар бие даан суралцаж 16хан настайдаа хувийн сургууль байгуулсан бяцхан хvv

13 хан настайдаа Их сургуульд элсэж, 21 насандаа докторын зэрэг хамгаалсан, євчтэй ээжийгээ сахихын хажуугаар бие даан суралцаж 16хан настайдаа хувийн сургууль байгуулсан бяцхан хvv …

Электрон жаал Энхпүрэв …

2005 онд байгуулагдсан “Ес-Эрдэм” сургууль одоогоор Энхпүрэвийн үндсэн үйл ажиллагаа, түүний бизнес, ажлын талбар бөгөөд олон ч хүүхдэд математикийн ухаанаас гадна амьдрах ухаан зааж өгсөөр л.

Монголын хамгийн өндөр IQ-тэй хүнээр шалгарч, “электрон жаал” нэрээр олонд танигдаж байсан Энхпүрэв өнөөдөр Монголын хамгийн залуухан дунд сургуулийн захирал.14 настайдаа ТИС-ийг төгсч, гэрээр хүүхдүүдэд хичээл зааж, хоцрогдол арилгадаг байсан тэрээр “Ес-Эрдэм” бүрэн дунд сургуулиа байгуулж, 120 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 21 настай бүрэн дунд сургуулийн захирал “электрон жаал” ирэх жил нь докторын зэрэг хамгаалсан.

… Намайг гэсэн ээжийнхээ сэтгэлээс би энэ их эрч хүчийг авдаг байсан.Мэдээж надад хүнд хэцүү үе зөндөө байсан. Ээжтэйгээ хамт туулсан зoBлон дэргэд нь дэндүү зөөлдөнө. Намайг сургуулиа байгуулах гэж байгааг сонсоод хөрөнгө мөнгөтэй, хэнээс ч гуйхгүй амьдралтай хүмүүс надтай хамтарч ажиллана, сургуулийг чинь байгуулж өгнө гэж хуурч мэхэлж байсан нь нэг биш.Би энд нэрийг нь дурьдмааргүй байна.

Ээжээсээ хойш би энэ хорвоод муу хүмүүс байдаг.Тэд нар магадгүй сайн хүмүүсээсээ олон гэдгийг ухаарсан шүү. Өвчтэй ээжийгээ асрахын тулд би сургуулиасаа гарч, бие дааж хичээлээ үзэх болсон. Надад цаг зав маш бага байдаг байсан болохоор би хичээлээ хялбаршуулж, түргэн хугацаанд их зүйлийг мэдэж авах шаардлагатай болсон.

Хэрэв үүнийг л чадахгүй бол хамгийн хайртай хүн чинь байхгvй болно гэж бодохоор бүх юм надад хялбархан байсан.Би ээжтэйгээ хамт байх цаг хугацаагаа уртасгахын тулд би өөрөөсөө ийм хэмжээний чадвар, зориг гаргасан байх.Чадвар гэдэг маань их хүч гэсэн үг л дээ.

Бидэнд боломж байна.Ийм боломж байхад ерөнхий боловсролыг заавал 12 жилийн турш олгох хэрэг байгаа юм уу гэж.Чадаж байгаа нь 6 магадгүй 8 жилд эзэмшиж чадаж байвал тэр хүнд дараагийн боломжийг нь нээж өгөх хэрэгтэй шд.Бид нар мэдээллийн эрин зуунд амьдарч байна.

Дэлхий ертөнц хүртэл гэрлийн хурдаар өөрчлөгдөн хувирч байгаа энэ үед боловсролын тогтолцоо л 12 жилээрээ байж байгаа нь сонин хэрэг.

Би боддог юм.Эрх мэдэлтэй хүмүүс боловсролын салбарыг өөрчлөхөө  мартчихсан байх гэж. “Ерөнхий боловсролын сургуулийн эрчимжүүлсэн сургалтын техникийн шинэчлэлийн нэгэн хувилбар” гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалсан.

Боловсролын салбарын нэрт эрдэмтэн Лу.Жамц багшийнхаа удирдлага дор ажиллаж байгаа.Би энэ ажилд ихээхэн анхаарал хандуулах ёстой.Учир нь ээжийн минь амьд сэрүүн ахуйн сүүлчийн хүсэл байгаа юм.

Миний ээж хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдөл ирээдүйг сэтгэлдээ багтааж харж чаддаг агуу эмэгтэй байсан. Ээжийн минь сүүлийн хүсэл бол намайг сургуулиа байгуулж, үйл ажиллагааг нь   тогтворжуулах, докторын зэрэг хамгаалахыг минь харах байсан юм гэжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button