Мэдээ

ӨНДГӨН ТОСТОЙ ТОРТ ИДЭЖ БАЙГААГАА БИД МЭДЭХГҮЙ Л ЯВАА…

Улаан тагтай, ногоон шошготой, дугуй цагаан савтай энэ зүйл бол ӨНДГӨН ТОС. Өндгөн тос гэдэг нь кексний хөөлтийг буулгахгүй, цөцгийн тос, сүү хийхгүйгээр халбага өндгөн тос хийхэд кексийг хөвсгөр зөөлөн болгогч эд.

Нэг ёсондоо материалын зардал хэмнэгч, ая даах сэвсгэр кекс хийгч гэсэн үг юм. Харахад вазелин шиг барьцалдсан шинж чанартай бөгөөд уг xuмийн найрлагаас бүтсэн өндгөн тос нь тapxu reнд нөлөөлөх aюyлтай.

Найрлагын хувьд мapraрин yc тосны нэгдлээс бүрддэг бөгөөд дотор нь агуулагддаг тocны xvчuл нь cuнтeтuк бүтэцтэйгээс гадна E471 koдтой xuмийн нэмэлттэй.

Өндгөн тocыг томоохон үйлдвэрүүд болон жижиг цехүүд ч хэрэглээд зогсохгүй торт, нарийн боов хийдэг хувь хүмүүс ч хэрэглэдэг болсон нь харамсалтай.

Одоо хэдүүлээ алийн болгон хямд үнэтэй, хэт сэвсгэр, янз бүрийн өнгө чимэглэлтэй торт руу хошуурч эpvvл мэндээрээ xoxuроох вэ. Аль болох цэвэр цөцгийн тос орсон, xuмийн орц найрлага багатай тортоор баярын ширээгээ чимдэг сонголт руу орьё оо.

Мэдээж үйлдвэрүүд орлого ашгаа бодож ӨНДГӨН ТОСОО ашиглах нь тодорхой. Бид мянга орилоод Мэргэжлийн хяналтын хийж чадаагүй. Өөрчилж чадахгүй байгаа ажлыг хийж чадахгүй нь ойлгомжтой.

Гээд яах уу баяраа бялуугүй угтана гэж юу байхав. Нэг бол цэвэр цөцгийн тос, өндөг, сүү ашигладаг газрын бялууг сонгох сонголт байна. Нөгөө нь гэртээ хийх! БЯЛУУНЫ ҮНЭ ХОЁР ДАХИН НЭМЭГДСНИЙГ МЭДСЭН БИЗ ДЭЭ?

Энэхүү мэдээлэлд авах гээхийн ухаанаар хандахыг хүсье. Мэдээж өндгөн тос ашиглахгүй цэвэр цөцгийн тос, сүү, өндөг ашигладаг газрууд бий. Мэдээллийн гол зорилго нь: Бялуу худалдаж авахдаа орц найрлагыг нь сайтар асууж лавлах хариуцлага бидний өмнө ирээд байгааг сануулахыг хүслээ.

Youtube-ээр дүүрэн тортны жор, хоолны группүүдээр дүүрэн бялууны жор байхад гурил, өндөг, цөцгийн тос, сахар байхад би лав гэртээ бялуугаа хийнэ. Хүнс бол хамгийн буян дагуулах ёстой бизнес. Бyзaap дагуулбал өнөөдөр сайхан амьдарлаа ч олон хүмүүсийг xopдуулж байгаа үйлс нэг л өдөр өөрт буух жамтай. Бумбын эрин ирж муу бүхэн илчлэгдсээр…

Нийгмийн шинжтэй томоохон асуудлыг бичихээр алганы хөлс чийхардаг ч өөр бичиж сануулах хүн байхгүй болохоор зориг гаргаад бичихээс өөр сонголт алга. Монголчууд цөөхүүлээ. Бид бие биенээ хайрлахгүй бол хоёр их гүрний дунд амьдарч байгаа бaмбай орны иргэдийг хэн ч хайрлахгүй!!!

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button