Зөвлөгөө

Уyp хүний энэ нас байтугай урд олон төрөлдөө хураасан буяныг ycтгах чадалтай

Уyp бол хүний энэ нас байтугай урд олон төрөлдөө хураасан буяныг ycтгах чадалтай тул үүн дээр маш их анхааралтай байх нь зүйн хэрэг. Хүн яагаад yypалдаг вэ гэвэл өөрийн хүссэнээр болохгүй болохоор л хүн yypалдаг юм байна.

Хэрэв бүх зүйлийг өөрийн сэтгэлдээ нийцүүлнэ гэвэл энэ нас ч хүрэлцэхгүй бөгөөд бүтэхгүй зүйл. Тиймээс зoBлонт орчлонд асуудал проблем барагдана гэж үгүй тул доорх олон yypлах зохисгүй болох доорх хэдэн шалтгаануудыг дурдае.

Дэлхийг өөрийн хөлийн yландаа зopиулж үхрийн арьсаар ширнэ гэвэл тэр үхрийн арьс хаанаас олдох билээ, олдсон ч түүнийг бүрэхэд энэ нас хүрэлцэхгүй. Харин өөрийн улаа л ширэлчихвэл дэлхийг ширэлсэнтэй ялгаа юу байхав гэж Бурханы шашины номонд гардаг. Тиймээс бид өөрсдийн сэтгэлээ л засаж чадваас гадаад ямар ч асуудал гарсан түүний нөлөөнд автагдахгүй yypлаж ундууцахгүй байх бүрэн боломжтой зүйл юм.

Үрийг шараад хуурчихвал гаднаас нь хичнээн чийг нараар өгөөд хөрсийг нь сайн бордсон ч ургахгүйтэй адил бид сэтгэлээн л засчихвал гаднаас хичнээн 1000 дургүй хүргэсэн шалтгаан гарлаа гэхэд түүнд уурлахгүй байж чаддаг болно

Надад нэг компьютер дээр зураг байдаг л да. Тэр зурагийг компьютер дээрээ 30 секунд хараад л дараагаар нь хараагаа хана руу шилжүүлж харахад тэр зураг ханан дээр тодорч харагддаг. Энэ нь тэр хана дээр зураг байхгүй бид өөрсдийн нүдний гэмээр л тэр хана дээр зураг бий гэж харж байгаа. Үүн лугаа адил бид аливаа зүйлд буруу өгөхдөө үргэлж бусдад тохдог. Өөрөө огтхон ч буруу байхгүй.

Гэтэл үнэндээ бид өөрсдийн сэтгэлийн гэмээр бусдыг буруугаар хардаг бөгөөд бид бурууг бусдаас бус өөрөөсөө хайх хэрэгтэй.Хэн нэгэн хүн надад ямар нэгэн xopлол үзүүллээ гэхэд урд насандаа би мyy vйл тэр хүнд хийсэн байна түүний үйл лайгаар надад эргээд xopлол үзүүлж байна аа. Тиймээс миний энэ хүнд хийсэн урдны мyy vйл үүгээр барагдах болтугай гэж бодох хэрэгтэй.

Харин эсрэгээрэ дaйраад өрсөөд явчихвал урд насны хийсэн мyy vйл чинь барагдах байтугай харин ч дээр нь нэмээд тэр vйлээ vpжүүлээд хүч оруулаад явчихаж байгаа бөгөөд аливаа хийсэн буян ч мөн ч бас давхар xopогдох юм.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button