Зөвлөгөө

БАЯРЫН ШИРЭЭГЭЭ ПИBOOP АМТАЛЖ ШАРСАН БҮТЭН ТАХИАГААР ЧИМЭЭРЭЙ – АМТТАЙ БАС АМАРХАН

ОРЦ: Бүтэн тахиан мах – 1 ширхэг, Шap aйраг – 0,5 литр, Цөцгий – 2 халбага, Хар перец – Тааруулж хийнэ, Давс – Тааруулж хийнэ, Сармис – 4 ширхэг

ХИЙХ АРГА: Бүтэн тахиаг маш олон аргаар амталж шарах жоруудыг манай сайт та бүхэндээ хүргэсэн билээ. Энэ удаад шар айрагаар /пuво/ хэрхэн бүтэн тахиаг амтлаж шарах жорыг хүргэж байна. Өвөрмөц бөгөөд салахын аргагүй.

Шap айраг буюу пuвоор амтлаж шарсан тахиан мах нь маш шүүслэг зөөлөн, салахын аргагүй сайхан амттай болдог. Учир нь шap айрагны гaз буюу xvчил нь ууршиж тахиан маханд шингэхдээ зөөллөж, сайхан амттай болгодог байна.

Шap айргийг арвай буудайнаас гаргаж авдаг тул нэг ёсны байгалийн органик амтлагч гэсэн үг. Бүтэн тахиан махыг угааж арчиж цэвэрлээд шарахад бэлэн болгоно. Жижиг аяганд цөцгийг хийж дээрээс нь давс, хар перц, жижиглэн татсан сармисыг хийж сайтар хольж хутгана.

Стандарт хэмжээтэй варианы шилэнд шap айргийг дүүргэж хийгээд шарах шүүгээний хавтан дээр голлуулан тавина. Шap айраг нь цэнгийн болон хар пuво байсан ч болно.

Ингээд алхам 1 дээр бэлтгэсэн амтлагчаараа тахиан махыг гадна талаас нь сайтар амтлаж түрхэнэ. Тахианы далавчны дотор хэсгийг хүртэл үлдээлгүй сайтар нялж амтлана. Үүний дараа бүтэн тахиан махыг нүхтэй хэсгээр нь варианы шилтэй пuвон дээр байрлуулна. Ингэхдээ шилний амсарт тохируулан нүхийг томруулж байгаад гүнзгий хийж тогтоож өгнө. Яг зурган дээрх шиг. Шарах шүүгээний хавтан дээр 400-500мл ус хийнэ. Энэ нь шap айрагыг шилний гаднаас буцалгана.

Ингээд 190-200С хэмийн шарах шүүгээнд хийж 1цаг 10-20 минут болгоно. Гэхдээ айл бүрийн шарах шүүгээ харилцан адилгүй тул сайтар ажиглаж болгоорой. Тахиан мах гадна талаасаа бор шаргал өнгөр тогтож сэрээ, хутгаар хатгахад зөөлөрч үйрч унах шахаж байвал болсон гэсэн үг. Ингээд та сайхан хооллоорой.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button