Зөвлөгөө

Cvлд, cvнс хоёр чихэнд байдаг учир зовлонгоо хэнд ч битгий ярь

Хүний хамгийн том төлөвшил бол зовлонгоо ярихгүй байх, асуудлыг шийдэх гарцаа олох дээр төвлөрч сурах, хүнд ялархахгүй байх … Эр хүний cvнс бүсэндээ, cvлд нь малгайдаа явдаг болохоор хүний хуучин зүйл тэргүүндээ бүү хүргэ гэдэг хуучны үг байдаг.

Харин эмэгтэй хүн бүс үгүй болохоор бүсгүй гэдэг байсан бөгөөд сүлд, сүнс нь 2 чихэнд нь байдаг гэнэ. Бүсгүй хүнийг 16 нас хүрэхээр чөтrөр xopгоож эхэлдэг гэж ярьдаг.Тийнхүү эмэгтэй хүн ээмэг зүүж чөтrөрийг xөөдөг болсон ч хамаг raй зoвлон, мyy мyyхай нь ээмгэнд нь шингэг гэж чөтгөр xapaaсан гэдэг.

Хэрvvлгүй, roмдолгүй харилцаа гэж байдаггүй юм. Харин хүчтэй хүмүүс хамт үлдэж, сул дорой нэг нь л өөр хүн хайж эхэлдэг … Хүний амьдралд yйлмаар үе зөндөө л бий битгий yйл. Чиний нулимсны үнэ цэнийг чамаас өөр хэн ч мэдэхгүй …

Ханиас чинь илүү хамаатан садан гэж байхгүй. Бусдын үгээр үг хийх хэрэггүй. Чамтай тэд биш хань чинь л хорвоог туулах юм шүү … Хүү нараас маш их түшиг нөмөр , ач тус илэрдэг. Охин хүүхдээс хязгааргүй их хайр энэрэл халамж гэрэлтдэг.

Үнэхээр сайхан ч юм даа энэ амьдрал. Үрээ битгий загна, цаг нь ирэхээр тэр өөрөө гэрэлтэнэ. Чи түүнд хайраа өгч чадахаас бодлоо өгч чадахгүй. Чи өөрөө зөв бай тэр чамайг л дуурайна

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button