Болсон Явдал

“ЭЭЖИЙГЭЭ БАЙГАА ДЭЭР НЬ ХАНАТАЛ НЬ ХАЙРЛАХГҮЙ ЯАВ ДАА”

Би гэдэг хүн улайн нялзрайдаа аав ээжээсээ үүрд xoлдсон юм. Харин намайг ээжийн дүү нь хүн болгосон юм. Эгчийг маань Лхамаа гэдэг. Эгчийн охин Бүжмаа нь надтай хэдхэн сарын зөрүүтэй учраас бид хоёрыг яг ихрүүд шиг хувцаслаж яг л адилхан хайрладаг байж билээ.

Бүжмаа бид хоёр цэцэрлэг, сургуулиа дандаа л нэг ангид хуваарилагдсан байдаг байлаа. Нэгнээсээ залxaж xoлдоно гэж үгүй ooны эвэр шиг л хоёр охин хөтлөлцөөд гүйж байдаг байсан нь одоо ч нүдний өмнүүр тодоос тодхон зурайж байдаг.

Нэг л мэдэхэд Бүжмаа бид хоёр аравдугаар ангиа алтан медальтай төгсөж Улсын багшийн их сургуульд урилгаар суралцахаар их Улаанбаатар хотыг зорив. Лхамаа эгч нутагтаа хэдэн малаа хараад л үлдсэн юм.

Бүжмаа бид хоёрт хот суурин газар таньж мэдэх хүнгүй тул оюутны дотуур байранд аавын хүү ээжийн охидуудтай арга эвээ олох гэж хотод дасахгүй буйдхан сумаа, Лхамаа эгчийгээ л их санадаг байлаа.

Лхамаа эгчээс захиа шуудан ирэлгүй олон хоног болж байж байж нэг захиа ирдэг байлаа. Харин тэр сард захиа нь ирдэггүй Бүжмаа бид хоёрын санаа их зовоод арга мухардаад би нутагруугаа явахаар боллоо.

Лхамаа эгч яасан юм болоо гэж нэг бодлын санаа зовж нөгөө бодлын үзүүрт нутагтаа очино гэж баярлан нэг л их бодолд автсан хүн холын нутаг руугаа зорьсон юм.

Очоод шууд л гэр лүүгээ тавхай гялалзуулан салхин дэвүүр шиг гүйж гарлаа. Гэртээ ороход Лхамаа эгчийн царай нэлээн цонхигор сууж байна. Бид хоёр хорвоогийн хамаг зүйлсийг хамж шимж ярьсаар байтал нар жаргах дөхлөө.

Унтах алдахад Лхамаа эгч -Эгч нь ч xaдан гэртээ харих цаг хэдийнэ ирж дээ харин миний охин Бүжмаа та хоёр “бөөcөө хувааж идэх бүлүүд шүү” гэж хэлэхэд тэр үг зүрхэнд гэнэтхэн хүндхэн туссан юм.

Харин тэр шөнө эгчийн хэлсэн үг санаанаас гарахгүй тэр шөнийн уртыг ч хэлэх үү нyлuмсны raшууныг ч хэлэх үү. Удсан ч үгүй гурав хоноод л хотруугаа явлаа.

Хэдэн сарын дараа Лхамаа эгч Бүжмаа бид хоёрт хэлэлгүй дотуур байрыг маань олоод л ирлээ. Бүжмаа бид хоёр ямар шалтгаанаар ирснийг асуухад -Ээж нь охидуудаа л санасан болохоор л ирсэн юм.

Гэвч тэр үед дэндүү хайнга байж. Эгч минь бөөpний дутагдал гэдэг aймшurт өBчнөөр өBдсөн байсныг ч мэдэхгүй явж нэг л өдөр Лхамаа эгч минь эргэж ирэхгүй тийм л хол газар луу явсан.

Эцэст нь Лхамаа эгч миний аав ээжтэй хамт амар амгалангийн аз жаргалтай сайхан байгаа байх. Харин Бүжмаа бид хоёр зөндөө харамсдаг. Ээжийгээ ханатал хайрлахгүй яав даа.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button