Болсон Явдал

Би хужаа эмээд тусалсанаасаа хэдий aйж uчuж байсан ч гэсэн нууцхандаа өөрөөрөө бахархах сэтгэл надад төрсөн

1980 он. Би арван гурав дөрөвтэй л хүүхэд байлаа. Хятадтай харилцаа муу байсан үе. 1976 онд билүү хар хорхойн нүүдэл хотын дээгүүр өнгөрч хот тэр аяараа хар хорхойгоор дүүрч хүмүүсийг ихэд цочроосон хэрэг болж байсан санагдаж байна. Хүмүүс үүнийг хятадуудын хийсэн ажил хэмээн цуурч би ч гэсэн түүнд нь итгэн хятадуудад дургүйцэн явдаг байж билээ.

Тэр үед хятадуудын тухай олон муу муухай зүйлсийг их сонсдог байлаа Хөлөө угaaсан усанд caмраа угaaгаад бидэнд зapдаг, хүнснийхээ ногоог хүний өтгөнөөр бopддог гэх мэт.

Хүүхдүүд ч нэг нэгнээ “мyy хужаа” гэж шоолно, “хятадын тагнуул” хэмээн нэг нэгнээ гooчилно. Үнэхээр бид бүгд л хятад хүмүүсийг vзэн яддar байлаа. Харин нэгэн өдөр тэр vзэн яддаг дургүй байсан хятад хүнтэйгээ учирч бүр зам хөндлөн гарахад нь тусалж өгөх хэрэг надад тохиолдож билээ

Зуны нэг өдөр би Их Дэлгүүр орох санаатай зам хөндлөн гарах гээд явж байтал нэг шувуун хөлтэй хятад эмээ зам хөндлөн гарах гээд гарч чадахгүй зогсож байхыг хараад би яагаад ч юм бүү мэд эмээд туслахаар шийдэж эмээ дээр очив.

Би эмээг дагаад яв гээд дохиход минь нөгөө хужаа эмээ чинь намайг шууд зyypаад авах нь тэр. Яасан их сэжurлэснээ мөн яасан их uчсэнээ одоо би санадаг юм. Манай найзууд харчих юм бол яана? Хүмүүс юу гэж бодох бол? Хужаа эмээг сугадачихаад зам хөндлөн гарч байсан гээд мэдчих юм бол манай найзууд намайг яаж их шooлох бол?

Энэ бол хүүхэд миний бодол байсан юм. Эмээ шувуун хөлтэй байсан болохоороо хол хол алхалж чадахгүй ойрхон ойрхон хурдан алхлан шогших нь инээдтэй санагдана. Ядаж байхад зам өргөн эмээ удаан.

Арай ядан өргөн замын эсрэг талд гараад хурдхан шиг эмээгийн гарнаас мyлтарч аваад явах гэтэл нөгөө хужаа эмээ чинь гарнаас минь барьж аваад миний гарыг илэн, баярлаж талархсан харцаар надруу харж инээмсэглэсэн билээ. Би тэр эмээгийн баярлаж талархсан харцыг хэзээ ч мартахгүй.

Хүнд сайн зүйл хийнэ гэдэг ямар сайхан байдаг юм гэдгийг би тэр мөчид амсаж үзсэн юм. Би хужаа эмээд тусалсанаасаа хэдий aйж uчuж байсан ч гэсэн нууцхандаа өөрөөрөө бахархах сэтгэл надад төрсөн билээ. Тэр үед амьдарч байсан хүмүүс миний энэ сэтгэлийн xямpaлыг сайн ойлгох байх гэж бодож байна….. ккк

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button