Зөвлөгөө

АЛТАН ЗӨВЛӨГӨӨ: АСУУЖ БАЙСАН Ч ДУУГҮЙ ӨНГӨРӨХ ЁСТОЙ 7 ЗҮЙЛ – ЦААШ ТҮГЭЭГЭЭРЭЙ

Энэхүү нийтлэлийг бичиж суухад саяхны нэг явдал санаанд орж билээ. Зогсоо зайгүй элдвийн зүйл ярих тэр хүнээс огцом зугтсан явдал: миний үсний засалт зохихгүй байна л гэнэ, доод давхрын хөрш эмэгтэй xoгийн зантай л гэнэ, өнгөрсөн долоо хоногт үзсэн нэвтрүүлгийнхээ тухай ч ярьж байх шиг. Сүүлдээ надад огт сонирхолгүй ном унш гэж шаардаж эхэлсэн.

Тэр хүнээс зугтаасандаа би гэмшиж байна уу гэж үү? Эсвэл тэр хүнтэй уулзахад ямар ч сонирхолгүй гэдгээ хэлэх ёстой байсан юм болов уу? Түүнтэй цуг байх нь сайхан байгаа эсэхийг ойлгохгүй байгаа хүнтэй би тийм зүйл ярих шаардлага ер нь байна уу?

Хүсээгүй зөвлөгөө, хэрэггүй үнэн, хүсээгүй халамж – бид бүгд л хэн нэгэнд сайн үйлс “хүргэх” хүсэлтэй – гуйгаагүй байхад шүү дээ. Яагаад бусдын амьдралд тэгж ичгүүргүй орж чадаж байна вэ? Бидний бодлоор – тухайн хүнийг цааш хөгжихөд нь тусална гэж андуурсаар л.

Эргэн тойронд өөрсдийн туршлага сонирхолтой байгаа гэж боддог. Өөрийн үзэл бодлыг тэдэнд хэрэг болно гэж бодож явдаг нь сонин. Үнэн хэрэгтээ тэс өөр. Хүн болгон өөрийн гэсэн туршлагатай, өөрийн гэсэн үнэнтэй бас өөрийн гэсэн асуудалтай.

Тиймээс, бусдын дургүйг хүргэхгүйн тулд амаа нээхгүй, бүр чадахгүй бол болгоомжтой ярих зүйлсийг танилцуулж байна.

1.Эхтэй нь хүүхдүүдийнх нь талаар бүү хэлэлцэж бай: Хэдий зөвлөгөө асуусан ч гэсэн аль болох зөв хандана, юуны түрүүнд эхийн сэтгэлийг ойлгож болгоомжтой харьцана. Хүүхдийн хийсэн үйлдэл болгоныг буруу гэж яривал эх хүн шууд тэр утгаар нь өөртөө тусгах буюу өөрийгөө муу эх гэж ойлгоно. Хүүхдийг буруутгаж байна гэдэг чинь эхийг нь буруутгаж байна гэсэн үг. Хариуд нь давхар хамгаалалт ирнэ эсвэл нам цохuyлах байх.

2.“Пөөх” гэсэн огцом сэтгэл хөдлөлөө барь, эмч, хуульч, зохиолч эсвэл сэтгэл зүйчтэй таарсан бол юу “болж бүтэхгүй” байгаагаа бүү нурш: Тэд цааш юу болохыг сайн мэдэж байгаа учраас дахин таньтай уулзаж учрахаас зайлсхийдэг болно. Хаа таарах нь хамаагүй, Гандан уу эсвэл тансаг зоогийн газар уу – тэдний туршлагаас сонсох хүсэлдээ автан өөрийнхөө амьдралыг А, Б-гүй ярих ямар хэрэг байна? Сэтгэл зүйч, эмч, хуульч нарт хамаагүй их амьдралын туршлага байгаа, та итгээрэй. Зохиолч хүн өөрөө амьдралын түүхийг зохиодог хүн. Мэргэжлийн зөвлөгөө авахын тулд мөнгө төлдгийг та мартаж болохгүй.

3.Одоогийн найзтайгаа хуучин харилцаагаа ярих хэрэггүй, ялангуяа хэзээ ч бүү харьцуулж бай: Өмнөх амьдралын чинь тухай мэдэх хүсэл хүн болгонд байлгүй л яах вэ. Өнгөрсөн харилцаагаа ярьж байгаагаар одоогийнхоо харилцааг үнэлэх боломж болно ч гэж үздэг. Хуучин харилцаагаа зүгээр нэг ярьж өгөх, жишээ нь “харилцаа байсан, төдий хэр үргэлжилсэн, болоогүй, яагаад гэвэл” гэж ярих нэг хэрэг, харин цугтаа ямар зугаатай байсан, тийшээ явдаг байсан, юу хийж байсан, юу бэлэглэсэн, ээж нь ямар чөтгөр шиг авгай байсан, с е ксийн хувьд ч сайхан байгаагүй гээд байнга дурсаад байх бол өөр хэрэг болж орхино. Эсрэгээрээ “хөнжилдөө ёстой мундаг байсан, харин чи минь муухан юм, гэхдээ яах вэ сайжруулна аа” гээд байвал яах уу?

4.Зураг, дуу хөгжим, кинотой флашаа байнга авч явж бай: Амралтаараа авахуулсан зурагнаасаа харуулаач гэвэл – шилмэл 10-15 зураг байхад л хангалтай, бусад 3000 гаруй зураг хэрэггүй. Хүмүүс таны хийж байгаа ажил, хоббиг сонирхож асууж болно гэхдээ та бүгдийг баа бээгүй хэдэн цагаар ярьж болохгүй “би дөнгөж сая Испаниас эргэж ирлээ л дээ, тэнд миний дарвуулт завь байдаг юм, бас нэг машин бий, тэр минь араас ирээд л бид цугтаа хооллож, сэлээд л… Би бас нэг дуу бичүүлсэн, нөгөө флаш дээр байгаа л даа. Дуугаа танд сонсгоё, таалагдаж байна уу? Бас нэг сонирхолтой кино хийсэн, Испанид яаж амарсан тухай. Та зургуудыг харав уу, үнэндээ кино нь илүү дээр л дээ, кино үзэх үү?”.

5.Эрглзээ төрүүлж байгаа ч гэсэн өөрийнхөө бодлыг шүүмжээр бүү эхлүүлж байгаарай: Шинийг эхлүүлэхэд бид бүгд л айдастай байдаг, зохих үр дүнд хүрэх болов уу үгүй юу гэсэн айдас. Шүүмж хүнийг хөгжүүлэх зорилготой болохоос бус мохоох зорилгогүй. Тиймээс хэн нэгний хөдөлмөрийг үнэлэхдээ “нэг сайн тал, нэг муу тал” гэж хоёр талаас нь авч үзэж байгаарай, сайн тал нь байнга өмнөө явна. Энэ бол хүлээн авах сэтгэл зүйтэй холбоотой – бид муугийн араас явж байгаа сайн сайхныг хүлээн авах чадваргүй байдаг. Хэрвээ мууг эхлээд хэлсэн бол сайны тухай ярих ямар ч хэрэггүй болно, хэн ч анзаарахгүй. Сайныг нь хэлээд хэсэг хүлээ, хөөрхий сайшаалын үгэндээ урамшиг, дараа нь бурууг нь хэлж өгөөрэй.

6.Танд огт хамаагүй асуудлаар асуусан асуулт, тэр дундаа санаандгүй олж мэдсэн бусдын нууцын талаар асуусан ч ам нээж болохгүй: “Найз бүсгүйнхээ нөхрийг өөр эмэгтэйтэй зоогийн газар харсан, энэ тухай найздаа хэлэх үү?” гэж хүмүүс надаас асуудаг юм эсвэл “найзынхаа хүүг муу хүмүүстэй цуг явж байхыг нь харлаа, хэлэх үү?” гэнэ. Хүн болгон мэдээлэл авах өөрийн эх сурвалжтай байдаг. Хүнд мэдэж байх ёстойгоогоос илүү их мэдээлэл өгснөөр түүнийг хэцүү байдалд оруулна: тэр үүнд бэлэн бус, тиймээс нэг бол “нуугдмал” болно эсвэл бүх бурууг танд тохно. Ийм байдалд хүргэхийг та хүсэх үү?

7.Дуугүй байх бол алт – эртний хүмүүс үнэн бөгөөд учиртай үг хэлжээ: Энэ нь яриагаа шууд таслаад дуугүй суу гэсэн үг биш юм. Дуугүй болон яриа хүмүүс – харилцааг хүндрүүлэх хоёр хязгаар юм. Таны ярьж байгаа зүйл хий хоосон байх ёсгүй. Таны өөдөөс харилцан ярилцагч харж байна, тэрээр таны ярьсанд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг ажиглах хэрэгтэй. Инээж, нүд рүү тань харж, асуулт асууж байна уу? Эсвэл эвшээлгэж, өөр тийш цаг руугаа харж байна уу? Эсвэл бүр эргэж хараад өөр зүйл хийж эхэлсэн үү?

Тэр хүн өөрийнхөө хүслийг танд ямар нэгэн байдлаар илэрхийлдэг. Хамгийн гол нь тэр таны зөвлөгөө, яриа, мэдээлэлд сонирхож байгаа эсэхийг нь асууж байгаарай. Ажигч бай, тэгвэл таны харилцаа илүү сонирхолтой, үр дүнтэй болно.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button