Болсон Явдал

Хөрш маань 15-уулаа амьдардаг хэрнээ Түнтүүш орж ирэх вий, хоол тавиарай гэлцдэг байсан гэж сүүлд сонсож билээ…

Өнөөдөр бүгдээрээ хөршийнхөөсөө давс гуйж үзэх үү?

Сайхан цаг үе. Хүү маань одоо 10-р анги. Манайх оройн хоолоо идчихээд би:

-Цадсангүй ээ, дээр үед бол хажуу айл руугаа ороод хоол идчихгүй юу гэтэл хүү:

-Паах та яасан х.у.д.а.л.ч юм, та намайг бага байхад картын барааны үе хэцvv байсан, айлд өдөрт нэг л талх өгдөг байсан гээ биз дээ гэв.

Нээрээ тэр үед улс эх орон хэцүү байсан ч хөршийнхөө хүүд аяга хоол илүүчлэх сэтгэлтэй явсан юм шүү монголчууд.

Хөрш маань 15-уулаа амьдардаг хэрнээ Түнтүүш орж ирэх вий, хоол тавиарай гэлцдэг байсан гэж сүүлд сонсож билээ.

Хөршийн холбоо гэсэн бичиг давхар болгонд байдаг байсан. Давс сахар гуйна, мөнгө зээлнэ, шөнөөр хаалгыг нь б.а.лб.а.ж халууны шuл, эм авна, түлхүүрээ орхино. Хоорондоо з.о.д.о.л.д.с.о.н.ы.г орж салrана, хэpэлдэж байгаа эхнэр нөхрийг эвлүүлнэ. Хэдийд ч утасны дуудлага үнэгүй хийнэ, хөршүүд утастай айлдаа орж ярина, дуудуулна.

Багадсан ихэдсэн хувцаснуудаа бие биенийхээ хүүхдүүдэд өгнө. Индүү, дүрдэг плитка, ном айл айлаар дамжсаар сүүлдээ манайх ч билүү гэж бодогдоно. Аав нар шатар нүүнэ, хүүхдүүд шагай тоглоно, хүүхдээ харуулна, цэцэрлэгээс хүүхэд авна. Зүгээр л тийм байх ёстой юм шиг боддог сайхан амгалан тайван үе байж дээ.

Хөргөгчиндөө айлын мaxыг хадгалцгаана, хоол хийх үед сонгино, сармис хөршүүдээсээ зээлдэх, зээлдүүлэх энүүхэнд. Утас зүү гуйна, нийтээрээ субботник, эрrүүл хийнэ. Нэгдэж орцоо цэвэрлэнэ. Айл хүний амь нэг саахалт айлын санаа нэг гэдэг жинхэнэ утгаараа сайхан байсан.

Одооны хүүхдүүд гайхах нь аргагүй. Доод айлын Сэсээр ахынх, дээд айлын Буриад гуайнх гээд учир мэдэхгүй хүүхэд байхдаа зурагт үзэх нэрийдлээр хоолыг нь б.y.y.даж явсан би тэр үеийн олон олон сайхан сэтгэлтэй хөршүүд соседууддаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

ИЙМ Л БАЙСАН ДАА. САЙХАН ЦАГ.

НЭЭРЭЭ Л ШИНЭ ХОНИНЫ ГЭДЭCЭЭ ТАРААГААД Л САВАНД НЬ ӨГӨХ ЮМЫГ ГОРЬДООД Л ГОЁ Л САЙХАН ЦАГ VЕ БАЙЖ ДЭЭ…

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button