Болсон Явдал

Хүнд идэж болохгүй идээ гэж байдаг шиг орж болохгүй айл ч гэж бий …

Ханьсаг бид хоёр хүүхэд багын найзууд юмсан. Ажил амьдралын эрхээр ус голоосоо гарцгааж орчлон дээр төөрөлдсөнөөс хойш хорин хаврын навч ногоог элээжээ. Ханьсаг тулхтай гэвэл тулхтай, юмтай гэвэл юмтай айлын ганц хүү. Тэгээд ч тэр үү эрх зоргоор өссөн ч хажуу хавиргынхандаа хал балгүй.

Тэрсхэн гурван эгчтэй. Тэд нь л харин эрэмшүүлж өдөөгөөд байх. Саяхан би Ханьсагтай их захын тоосон дунд санамсаргүй учирч гайхах баярлах зэрэгцэж билээ. Хорин жилийн өмнө орхигдож гээгдсэн бага насаа түмний хөлөөс олсон мэт баярлалаа.

Хорин жил бага хугацаа бишээ. Ханьсаг маань ширвээ хар сахалтай ихээ байргашсан эр харагдаж байна. Тэр эхлээд намайг таньсангүй юу, угийн онигор нүдээ анивчуулан харснаа хариу мэндлээд “Үгүй мөн сонин хүн ээ. Чи одоо хаа яваад байна даа. Сураг тасарчих юм даа” гэснээ инээх нь Чулуутын амны үхэр хадан дунд хөөцөлдөж явсан багын төрх нь уруул дээр нь тодроод ирлээ.

Ийм л хүүхэд байсан даа. Ханьсаг хүүхэд байхдаа бушуухан том хүн болж жаргах юмсан гэж их ярьдаг байлаа. Өсөж өндийхийн тэмүүлэл хүүхэд болгонд байдаг шүү дээ. Гэтэл өнөө ингээд таарахаар Ханьсаг бидний хэн нь ч тэгтэл жаргаж байгаа юм алга,

Цагийн хөлд дарагдаж өдөр хоногийг өнгөрөөж яваа нь хэлүүлэлтгүй харагдаж байлаа. Ханьсаг голцуу өмнөд орны чанар муутай тaмxu шүдэнзхэн зарж байх юм. Уг нь ийм байхааргүй хүн. Амьдрал түүнийг мөн л тэгтэл өршөөж жаргаасангүй санж.

Тэрсхэн гурван эгчийн бага нь хөдөө хэдэн малаа дагаж, бусад нь их холын хотод амь зууж айлын тогоо барьж байгаа аж. Ханьсаг надад ширхэг тамxu өгөхдөө “Муухан л эд дээ. Найз чинь амьдрах гэж арван хуруугаа мyлтлахаас бусдыг гүйцээлээ.

Үнэнийг хэлэхэд мyy айлын босгоор нэг алхаж хийморио vxvvлсэн. Эх эцгээ жаргааж чадахгүй, өөрийгөө ч өөд татаж дөнгөхгүй явсаар гуч гарчихдаг байна” гэснээ ихээ хүйтнээр санаа алдлаа.

Бид хоёр хожмын нэг өдөр хоёулаа сайхан авгайтай, олон хүүхэдтэй айл болж, Чулуутынхаа хөндийнхөнийг баясгана гэлцэж явлаа. Ханьсаг түүнийгээ ёстой нэг итгэлтэй ярина. Санж зорьсондоо хүрэх дүрэлзсэн халуун сэтгэлтэй сайхан ч хүү байсан.

Гэвч өнөө харахад дорой итгэлгүй бодолдоо дарагдаж тэргүүн унжуулсан хүн болжээ. За яахав дээ, эр эндэж, эрэг нурдаг хорвоо дээр багын минь найз энэ хэр яваа нь болж л байна, үүнд минь урам хэрэгтэй юм байна даа гэсэн бодол надад төрлөө.

Ханьсаг “Багаасаа эрх дураар өссөн хүнд амьдрах ухаан тэнхэл дутдаг бололтой юм. Эрдэм номын мөр хөөгөөд та нар шигээ явсан бол юунд ингэж xop зараад зогсож байхав. Чи бид чинь юу гэж томоос том хүн болох гэж яарч явсан юм.

Их л жаргах гэсэн дээ тэр биз. Одоо бодоход жинхэнэ жаргах нас гэдэг тэртээд гээгдсэн хүүхэд цаг л байжээ. Чи бид хоёр тэр хавар сумын сургуулиас opгож байснаа санаж байна уу” гэж асуухдаа гэмшсэн ч юм шиг халгангуй инээмсэглэв.

Манай хүний эрүүн дээр эрхий дарам хонхорхой харагдлаа. Энэ тун жижигхэн байж билээ. Би түүнд “Саналгүй яахав. Сандаг гуайнх замд байгаагүй бол бид говьд хөлдvvс болох байсан байхаа. Ухнаа багш араас тэмээтэй ирэхийг хараад би хураалттай аргалын араар нуугдаж билээ.

Тэгтэл Ухнаа багш хэзээний хажууд ирчихсэн yypтай юм шиг мөртлөө инээд алдаж, туулай биш дээ наанаа хярж яах нь вэ. Ардын сургуулиас opгож аргалын ард нуугддаг еэ еэ бөөвө” гэж ичээж билээ. Ханьсаг өөрөө нэг тамxu асаан “Яах гэж тэгж тэнэгтсэн юм бол доо.

Ухнаа багш маань тэвхэлзэж явна билээ. Хааяа над дээр ирж хэсэг хуучилдаг юм. Эхлээд би айж ичээд, сүүлдээ байн байн уулзаад ирэхээр нүүр хагарч цайрсаан, цайрсан. Одоо бодоход манай “У” багш чинь эр хүний хуйх байсан байдаг шүү.

Надад их юм хэлнэ ээ. Одоо Тонхилынхоо сургуульд эргэж цугалчихаад хичээл номоо хийх юмсан. “Момол та хоёр чинь жаахан хөдөлгөөнтэй болохоос толгой сайтай юм шүү дээ. Момол яахав газар тариалангийн гол хүн болоод Сэлэнгийг мандуулж явна” гэж хөөрөлхөх дуртай.

Момол гэдэг нь би. Багш маань намайг мэдэж л явдаг юм байна даа гэхээс хайр ч хүрэх шиг. Би сургууль соёлын мөр хөөж газар тариалан гэх их айлын баруун хаяаг түшиж амьдрал залгасан. Ханьсаг бид хоёр тэр өдөр хүүхэд насандаа эргэж жаргасан гэж хэлж болно.

Би эрхэм нөхрөө зах хөлийн газрын шороо тоосонд дарагдаж явахаар надтай хамт Бургалтайн бор шороонд даруулж үз. Би чамд орон байр, ажил төрөл олоод өгнө. Манай тэнд чинь амьдрал байдаг юм шүү гэвэл,

Ханьсаг баярлахын дээдээр баярласнаа гэнэт өөртөө эргэлзэн хамар дээгүүрээ бурзайсан хөлсийг нэгэнтээ арчин “Чамайг зoBоочих байлгүй дээ” гэсэн няxуур үг дуугарлаа. “Зүгээр хоёулаа жаргах насаа хамт өнгөрүүлнэ. Юу юу гэж ярьдаг байлаа.

Цаг хугацаа биднээс зуларч одовч бид араас нь нөхөж яваа шүү” гэж би нэг их лут үг хэлвэл манай хүн жаал бодож байснаа “Явдаг ч юм уу. Тэгтэл мөнгө төгрөг гэж айхавтар юм байна аа” гэж байна. “Тэр хамаагүй ээ. Бид чинь мөнгө биш хүн шүү дээ. Оосор бүчгүй энэ орчлон дээр биесээ түшиж амьдрая даа” гэвэл хумс нь жаахан бяцарсан эрхийгээрээ зовхио арчиж байна.

Жаргах насаа гэж, өлгий дотор минь байж, өөрсөдтэй минь хамт нар сарны доор яваа гэдгийг ухаараагүй өнгөрүүлсэн гэрэлт өдрүүдийг тээж Ханьсаг бид хоёр Сэлэнгийн замыг эзэмдэн шаргал нар, шаргал тариа, шаргал ой хангайг зорьж суудлын жижиг тэргэн дотор гар атгалцан явлаа.

Жаргах нас бидэнд байж л байсан, байсаар ч байх заяа юм санжээ. Манай Ханьсаг сайхан ч хүн дээ. Ямар сайндаа Ханьсаг нэртэй байхав. Ханьтай, хүнтэй орчлонд мэндэлсэн хүн хэмээн түүнийгээ хайрлаж явна аа.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button