Болсон Явдал

Эгч өглөө хүүгээ эргэсэн бололтой хоосон хэрнээ буузны тос наалдсан хоолны халуун сав гал тогоонд байж байлаа. Би чинь эр хүн тэгээд ч найзын минь ээж шүү дээ гэж би дотроо бодоод.

Нэг өглөө гэрийн утас дугарлаа. Тэр өдөр 12/31 байсан. Шинэ жил болох гээд, айл бүр гэрээ цэвэрлээд л. Ээж аав хоёр эрт босцон гэрээ цэвэрлэж байв. Манай гэрийн утас 303301 гэсэн дугаартай байсан. Ээж утас авч байна.

-Дөлгөөнөө чамтай нэг хүн ярина гэнээ. Эмэгтэй хүн байна гэсээр ээж гайхсан байртай хэлэв.

-Байна уу? гэсэн чинь байна гэсэн чинь хэн эгч нь байнаа, чи гэрлүү ороод ирээч гэлээ.

Манай найзын ээж нь ийм эрт надруу залгаж яах гэсэн юм бол. Бүтэн сар хичээлдээ ирээгүй, гэрлүү нь орохоор гэрт нь хүн байхгүй байнга түгжээтэй байсан. Сонин юмаа гэсээр нэг талх үмхээд ус уучаад гэрлүү нь орлоо. Найзын минь ээжийн үс нь сэгийсэн, дутуу нойртой байгаа бололтой, нүд нь бүлцийтэлээ yйлсан бололтой. Шууд л надад түгшүүр төрөөд, яасан бэ эгчээ юу болсон бэ гэсэн чинь

-Эгч нь сайхан бууз хийсэн. Миний хүү бууз ид гэлээ. Эгч маань хүүтэйгээ хоёулханаа амьдардаг, ганц хүүгийнхээ төлөө бүхнээ хийдэг хүн л дээ.

Би ч чимээгүй суусан чинь эгч гэнэт инээснээ нулимсаа арчаад миний хүү бууз ид гэлээ. Нээх гоё хонины махтай сайхан бууз байсан ч гэсэн нэг хоёрыг идээд эгчийг харсан чинь хажууд суугаад, юм дугарсангүй.

-Эгчээ яасан бэ? ямар нэгэн юм болоо юу? Хэн маань хичээлдээ явахгүй байгаа юм уу бүтэн сар танай хаалгийг тогшлоо, хүн байхгүй байсан. Би харин гайхаад гэсэн чинь:

-Аан эгч нь ахуй үйлчилгээний зах дээр наймаа хийж байгаа гэлээ. Та нар санаж байгаа бол 2000 аад оны сүүл хүртэл 1000 барааны зүүн талын хөшөөний тэр хавь чинь зах байсан даа. Гадаа хүмүүс юмаа зардаг. Миний дүүд нээрээ үзэг байгаа юу, эгч нь үзэг, баримлын шавар гадаа зарж байгаа гэсээр том өрөөлүүгээ орсоноо хайрцаг ухаж эхлэв. Би ч тавагтай буузаа барьсаар том өрөөлүү нь гайхаад орсон чинь:

-Май гээд надад нэг үзэг хайрцаг баримлын шавар өгөв.

Эгч цаанаа л гунигтай юм хэлдэггүй. Найз маань хүнд өвчин туссан юм байх даа гэж би айгаад, эгчээ хэн маань хаачаа вэ? Зүгээр үү? Ямар нэгэн юм болоо юу? Нөгөө хичээлээ тараад микро автобусанд кондуктар хийж, буудлаж зарлаж орилдог байсан. Арай ямар нэгэн зүйл болоогүй байгаа даа гэж би айлаа.

Эгч надруу харсанаа хэн нь кондуктор хийгээд байсан даа.

-Тийм ээ тэгээд яасан бэ? та  хурдан хэлээчээ?

-Харин сарын өмнө гэнэт гэрт цагдаа нар ирээд найзыг чинь coгтуу хүний машин бариад мөprөсөн гээд байна. Нөгөө хүний микро автобус унаад бариад байсан. Жаахан coгтуу тэрийгээ унаж яваад л хүний машин мөprөсөн юм шиг байна. Сар бapивчлах тушаал гараад гэрээс аваад явсан гэлээ.

Би ч дотроо за ямар ч байсан найз маань өвдөөгүй, муу зүйл болоогүй эрүүл саруул, гэхдээ шopoнд орсон гэдгийг нь шууд мэдлээ.

-Өө баларсан юм. Уг нь манай найз чинь тийм зүйл мэдэхгүй биз дээ? яагаад тэгж coгтуу хүний машин унасан юм бол доо?

-Харин мэдэхгүй ээ. Эгч нь гайхаад зөндөө л цагдаагаар явлаа. Бүтэхгүй юм шиг байна. За ямар нэг жил биш, нэг сар л бapuвчлах юм чинь дээ гэсээр нулимсаа арчаад, уг нь 12/31нд бууз хийж иднэ гэж бид хоёр ярьж байсан юм. Ямар эгч нь ганцаараа идэлтэй нь биш, миний хүү сайн идээрэй гэлээ. Эгч өглөө хүүгээ эргэсэн бололтой хоосон хэрнээ буузны тос наалдсан хоолны халуун сав гал тогоонд байж байлаа. Би чинь эр хүн тэгээд ч найзын минь ээж шүү дээ гэж би дотроо бодоод.

-За эгчээ зүгээрээ, хоёулаа сайхан хоолоо идье гээд өөрийнхөө буузыг идээд, найз минь байсан бол иднэ гэж бодоод үлдсэн бүх буузыг нь сайхан идэж өгөв. Эгчийн сэтгэлийг нөхөж байгаа нь тэр. Аягүй бол үлдсэн буузаа хараад сэтгэл нь хямарчина гэж бодоод идлээ. Хэдэн бууз ч идсэн юм бүү мэд. Ингээд:

-За эгчээ гарья гэлээ. Эгч гайхаад, хоёулаа хаачих юм бэ? гэхээр нь дүү нь өнөөдөр эгчдээ туслаад үзэг, баримлын шаварыг нь зарж өгөе, та хувцасаа өмсчих гэлээ.

Ингээд би гэртээ орж хувцасаа солиод гаднаас такси бариад эгчийг дагуулж зах орлоо.

-За миний эгч сэтгэлээ бариад цоглог байна шүү. Та өнөөдөр гэрээ ороод сайхан цэвэрлээрэй. Дүү нь танайд орж ирж хамт он гаргана. Найз маань ганцхан сар шүү дээ суллагдаад гараад ирнэ. Та хямapцан байж болохгүй, харин ч цаадхаа сайн сургаж зarнах хэрэгтэй. Юундаа yйлхав дээ. Магадгүй найзад маань том сургамж болох байх гэж би хэллээ. Тэр үед би 7 билүү 8 анги найз маань төгсөн ангийн 10-р ангийн  надаас ах байсан л даа. Найз маань том биетэй бусдад тусладаг, зoдooн нvдээн хийхээр намайг өмөөрч, гэр нүүх, тавилга зөөх гээд л хэрэгтэй үед минь үргэлж хажууд байж тусладаг байсан даа. За ингээд эгчийг:

-За та наанаа зогсож байгаарай, бараагаа дэлгээд харж байгаарай гэж хэлээд би өөрөө бушуухан цаана байх банкруу гүйлээ. Банкны нэрийг нь хэлээд яахав гэхдээ тэр банкруу ороод, зээлийн шилэн хоргоны цаана байх хүнрүү:

-Эгчээ танайх шинэ жил гээд өнөөдөр бүх хүмүүст үнэгүй хадгаламж нээж байгаа юм уу?

-Тиймээ, миний дүү өөртөө хадгаламж нээлгэж болно шдээ гэхээр нь:

-Тэгнээ би нээлгэнэ. Бас танайд хадгалж нээлгэх өөр хүмүүс олж ирвэл танайд сайн уу? гэсэн чинь нөгөө эгч ажил нь учраас инээж, чи ангийнхаа хүүхдүүдийг дагуулж ирэх юм уу? Найзуудыгаа ээж аавтай нь дагуулж ирээд хадгаламж нээлгэж болно шдээ гэлээ. За мэдлээ гээд би банкнаас гараад эгч дээр очив. Гарахаасаа өмнө банкны эгчээс:

-Эгчээ би үүргэвчээ барьцаанд нь үлдээчий та энэ үүдэндээ байгаа худлаасан самбараа 2 цаг хэрэглүүлж болох уу?

-Тэг тэг гээд эгч уриалгахан аргаггүй өглөө.

Би нөгөө самбарыг нь тэвэрсээр эгч дээр очсон эгч ихэд гайхаж байна. Уг самбар дээр нь шинэ жилийн баярыг тохиолдуулж хүмүүст үнэгүй хадгалмж нээж дэвтэр өгч байгаа гэсэн утгатай зүйл бичсэн байсан.

Би эгчийн барааны хажууд нөгөөхөө байрлуулаад:

-За үзэг, хичээлийн хэрэгсэлээ аваарай. Хичээлийн хэрэгсэл авсан хүн бүрт энэ банк үнэгүй хадгаламж нээж өгч байгаа гэж орхилж гарлаа. Хүмүүс шаваад эхэллээ. 1 цаг хүрэхгүй хугацааны дотор бүх бараа нь зарагдаж дууслаа. Шинэ жил болох гээд хөл хөдөлгөөн ихтэй, эгч ч гялс такси барьж гэрлүүгээ яваад үлдсэн хэдэн хайрцаг бараагаа авчирав. Мөн л нэг цагийн дотор бараа нь зарагдаж дуусав.

Эргээд самбараа өгөх гээд нөгөө банкны салбарлуу орсон чинь теллерүүд нь гайхаад суучихсан. Нөгөө хүү ороод ирлээ жиг жуг гээд ярилцаад, би самбар гуйж авсан эгч дээр очсон чинь манай  салбарын хадгамжын дэвтэрний нөөц дуусчихлаа. Чи юу хийсэн юм бэ? зөндөө хүмүүс орж ирж хадгаламж нээлгэлээ. Манай захирал бөөн баяр болоод байнаа гэсэн чинь ард нэг хүн хоолой засахаар нь харсан чинь банкны захирал ах зогсчихсон,

-Аан энэ нөгөө хүүхэд үү гэхээр нь би жаахан эмээсэндээ болохгүй зүйл хийсэн юм байхдаа, банкны нэр бариад баахан юм зарчихсан гэх бодол өвөртлөж зогссон чинь тэр ах уут дүүрэн бэлэг өгөөд:

-Миний дүү том болоод ямар хүн болох вэ? Ямар сэргэлэн юм бэ гээд толгой иллээ.

Эгчийн барааг зарцан, дээрээс нь банкнаас уут дүүрэн бэлэг аваад баярлсаар эгч дээр очсон чинь эгч санаа нь зовсон байртай хүлээж зогсоно. Ингээд эгчийг дагуулаад гэрлүүгээ явлаа. Эгч гэрээ цэвэрлэж эхлэв. Би ч за эгчээ би гялс хивснүүдийг чинь гөвөөдхөе гээд хивсийг нь гараад цасан дээр гөвж орж ирээд:

-За дүү нь гэрээ цэвэрлчихээд ирэе. Гэртээ байж байгаад орой орж ирээд хамт он гаргая гэж хэлээд гарлаа.

Найзыгаа байхгүйд ээжийг нь баярлуулж, эр хүн шиг байсан даа, ухаан зарж юмыг нь зарж өгсөндөө жаахан онгирч, дойдгор байв. Ээж аав хоёр намайг гарч ороход хэзээ ч хорьдоггүй, бас цагаан цамц, аав ээж хоёрын Оросоос авчирсан зарим барааг би ахуйн үйлчилгээний зах дээр зардаг байсан учраас намайг наймаа хийх гээд явлаа гэж тэр хоёр бодсон байсан. Гэр цэвэрлэнгээ аав ээж хоёрт бүх учраа хэлсэн чинь тэр хоёр баярлаад. Ингээд гэртээ хоолоо идчихээд, дүүдээ авсан бэлгээ өгчөөд гэрээсээ гарлаа. Найзынхаа гэрт орсон эгч нээх  хөөрхөн хувцаслаад гоё бууз салат хийсэн байна.

-Эгч нь маргааш найзыг чинь эргэнэ. За он гарлаа,миний хүү хоолоо ид гэв. Зурагт асааж, ёолкоо засчээ. Ингээд эгч бид хоёр чимээгүй хоолоо идэж байсан чинь хонх дугарав. Найз маань ороод ирлээ. Хашааны хог сайн цэвэрлэж, баяр болох гээд онц байсан учраас cyлласан гэнэ. Эгч баярлаж хүүгээ тэврээд гэнэт мөрлүү нь чанга гэгч нь цохиж yйллаа. Бид хоёр эгчийг аргадав. Найз маань усанд орж хувцасаа солиод хоолоо идэв. Найз маань ээждээ хиймэл цэцэгтэй, бас жижигхэн шoколад авчирсан байв. Үүнээс илүү баяр гэж юу байхав дээ.

-Ээжийг нь өглөө очиход энэ тухай юу ч хэлээгүй гэсэн чинь

-Харин тиймээ таныг ганц хүүтэй, тэгээд хэцүү байгааг харгалзагч хараад таныг явсаны дараа сулалсан гэлээ. Ингээд өнөөдөр баллаж бүх юмыг нь зарсан тухайгаа ярьж, бөөн инээдэм боллоо. Удалгүй он солигдож найзтайгаа, ээжтэй нь он гаргаж билээ.

Яагаад ч юм шинэ жилийн баяр үнэхээр сайхан баяр, мyy зүйлс өөрчлөгдөж, зарим хүмүүс ухаарч, зарим хүмүүс таагүй зүйлсээ өөрчилдөг. Зөндөө олон жил өнгөрчдээ. Найз маань гэр бүлтэй болоод, ээжтэйгээ хамт гадаадад амьдарч байгаа.

Шинэ жил дөхөөд ирхээр энэ явдалын тухай бид хоёр ярьж инээнэ. Насан туршдаа надад баярлаж явдаг гэж найз маань үргэлж хэлнэ. Шинэ жилийн бэлэг гээд найз маань надад энэ жил пүүз явуулжээ. Шинэ пүүзээ хараад, энэ явдалыг дурсаад өнөөдөр бичмээр санагдаад болдоггүй ээ. Шинэ жил хамгийн сайхан баяр.

Та нартаа шинэ жилийн мэнд хүргэж байна. Нээрээ найз маань тэр өдрөөс хойш юу ч амсаагүй, yyгаагүй, бас мyy хүмүүстэй нөхөрлөж, тэнэг үйлдэл хийж дураараа аашлаагүй. Гадаадад нэгэн том дэлгүүрийн худалдааны зөвлөх хийж, сайхан амьдарч байгаа. Заримдаа бид нарын уналтын цэг амьдралыг тэр чигт нь үүрд өөрчлөх хүч ч болж мэднэ.

Шинэ жилийн мэнд хүргэж байна.

Эрдэнэбилэг Дөлгөөн. 2021/12/31. Улаанбаатар хот.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button