x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Болсон Явдал

Г.Наранбаатар – Xадмууд маань байнга мөнгө нэхэх боллоо гэсэн асуултанд ийнхүү хариулт өгчээ

Би нөхөртэйгөө гэрлэлтээ батлуулаад гурван жил болж байна. Бид хоёр гадаадад байдаг харин манай аав ээж монголд нөхрийн маань гэр бүл гадаадад байдаг. Нөхөр бид хоёрын харьцаанд ямар ч асуудал байхгүй. Өдийг хүртэл чадах чинээгээрээ өөрсдийгөө болгоод л ирсэн. Гэвч манай нөхрийн гэр бүлээс болж байнга мyyдалцах боллоо. Манай нөхөр нэг сараас эхлээд цалин сайтай гайгүй ажилд орсноос эхлээд л хэрvvл үүсч эхэлсэн.

Өмнө нь хүний нутагт тийм ч тансаг сайхан байгаагүй. Арай гэж нөхөр маань гайгүй ажил олоод одоо л нэг гайгүй болох нь гэж бодож байтал бүр ч мөнгөгүйгээсээ ийсэн юм болж байх шиг байна.

Манай нөхрийг гайгүй ажилд орсноос хойш манай хадмууд байнга мөнгө нэхэх боллоо. Өдөр шөнөгүй мэссэж бичиж утсаар залгаад шөнө ч унтуулахгүй өдөр ч ажил тайван хийлгэхгүй юм. Эхлээд аав ээж нь хүнд өртэй байсан. Тэр нь нэхэгдээд байна гээд өдөр шөнөгүй yйлж байгаад л арван сая төгрөгний өрөө даруулсан.

Дараа нь машин байхгүй ажил хийж чадахгүй байна гээд машины мөнгө авсан. Дараа нь эгч нь хэдэн өдөр yйлж мэссэж бичсээр байгаад бас 2200 доллар авсан. Тэр бүгдэд нь сүүлийнх шүү гээд л өгдөг байсан.

Одоо бүр хэд хоногийн өмнөөс бас л өдөр шөнөгүй залгаж мэссэж бичээд мөнгө нэхээд л байх юм. Одоо өгч чадахгүй, мөнгө байхгүй гэхээр олж өг, өгөхгүй бол vxнэ xaтна, эцэг эхээ гэж битгий бодоорой энэ тэр гээд л эх хүний амнаас багтаж гарахгүй үгээр дайрах боллоо. Сүүлдээ би буруутан нь болж хүүтэй нь сууснаас хойш их өөрчилсөн, наад хүн чинь одоо эцэг эхгүй болсон гэж бодоорой гэх зэргийн мэссэж ирэх боллоо.

Би одоо жирэмсэн дөнгөж дөрвөн сартай. Нөхөр бид хоёр жилийн өмнөөс л хүүхэдтэй болъё гээд гээд боддог байсан ч хүний нутагт арай чүү амьдарч байж бас хүүхдээ зoBоогоод яахав гэж бодоод арай гэж амьдралаа тэгшлэх гээд хүүхэд олоод бөөн баяр болж байхад ийм асуудал гараад баярлах нь битгий хэл сүүлийн үед харамсах шиг болох юм.

Өдий хүртэл хурим найраа хийж, айлд бэрийн дайтай нэр хүндтэй орно доо гэж боддог байсан маань ч талаар болох шиг санагдах юм. Ганц хүүгээ ч хүний зэрэгтэй айл болгоод өгье гэж боддоггүй ч юм шиг.

Бэр ч гуйгаагүй, эцэг эхтэй минь ч олигтой уулзаж утсаар яриагүй байж хүүхдийнх нь хүүхдийг тээж явахал ингэж янз бүрээр хэлж байгаад нь гомдоод чанга opuлоод yйлмаар санагдах юм. Сүүлдээ янз бүрээр хэлүүлээд шөнө нойр ч хүрэхгүй айлын ганц хүүг гэрийнхэнтэй нь мyyдалцуулаад гээд өөрийгөө ч буруутгах шиг болох юм.

Гэхдээ бид хоёр ч гэсэн өөрсдийн гэсэн амьдралтай, одоо гэдсэнд байгаа хүүхдээ эсэн мэнд хүлээж аваад амьдралд байр сууриа олмоор л байх юм. Бид хоёр талын эцэг эхээсээ юу ч нэхээгүй үнэтэй ресторанд хурим хийж өг, үнэтэй хотхонд байр авч өг гэж шаардаагүй. Бүхнийг өөрсдөө болгоё гэсээр өдийг хүрсэн. Өөрсдөө сарын түрээсийн байранд байдаг, өөрсдөөсөө хүртэл хэдэн цаасаа харамлаад цааш нь хийж юм болгоё гэж бодох юм. Хүсэл бүхэн бодсоноор болохгүй юм даа.

Би одоо яавал дээр вэ? Одоо нэхээд байгааг нь өгчихвөл дахиад л нэхнэ гэхээс бүүр дургүй хүрээд байх юм. Заримдаа нөхрөөсөө caлаад явчихмаар санагдах ч үе гарах юм. Тэгвэл нөхөрт маань, гэрийнхэнд нь ч, надад ч амар юм шиг санагдах ч гэдсэн дэх хүүхдээ бодохоор арай л зүрх хүрэхгүй юм. Энэ үед асуудлыг яаж шийдвэл хэн хэнд нь амар байх вэ? Надад туслаач.

 

Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор, “Сайн нөхөр-аав болох алхмууд” номын зохиогч Г.Наранбаатар дээрх захидлын эзэнд болон үүнтэй ижил асуудалтай тулгарсан бүсгүйчүүдэд ийн зөвлөлөө.

Танд тулгарч буй энэхүү асуудал нь Монгол улсын олон, олон залуу гэр бүлүүдэд тулгарч буй асуудлуудын томоохон нэг сэдэв юм. Манай Монгол ахуй соёлд аав, ээжийгээ эргэж харахгүй байна гэдэг нь байж болошгүй зүйл.

Хамгийн гол нь хэр хэмжээ нь хэт ихсээд ирвэл хүүхдүүдэд нь ихээхэн хэмжээний ачаа дapaмт болдог нь нууц биш ээ. Ерөнхийдөө энэхүү асуудал бий болж буй хамгийн гол шалтгаан нь гэр бүл болсон хоёр хүн өөр, өөр гэр бүлд, өөр өөр орчинд төрж өссөнөөс шалтгаалдаг нь илэрхий харагддаг.

Жишээлбэл: Эхнэрийнх нь гэр бүлийн гишүүд хоорондоо маш ойр өссөн, бие биенийхээ эд юмсыг ээлжилж хэрэглэж, бие биетэйгээ маш дотно байсан учир өөрөөсөө илүү ах, дүүсээ гэдэг бол, нөхөр нь айлын ганц хүүхэд байснаас шалтгаалан зөвхөн өөрийгөө л болгоод өнөөдрийг хүргэсэн байдаг учраас бусадтай хуваахыг төдийлөн мэддэгүй гэх зэрэг олон шалтгаан байдаг байна. Гэхдээ бид хоёр хоорондоо өөр, эсвэл бусад хүмүүсийн нөлөөллөөс болж гэр бүлээ caлгана гэдэг нь байж болохгүй зүйл юм.

Бидний амьдралд юу тохиолдохыг та бид хэн нь ч урьдчилан мэдэхгүй. Гэхдээ тэр тулгамдаж буй асуудлынхаа эсрэг авч буй арга хэмжээ нь бидний амьдралыг муугаар эсвэл сайнаар өөрчилж болдог. Тэгэхээр таныг өмнөө байгаа асуудалд ухаалаг, уужуу сэтгэлээр хандахыг зөвлөе.

Өөрөөр хэлвэл хэзээ өгөх нь зөв бэ? хэзээ өгөх нь буруу вэ? гэдэг талаар нөхөртэйгээ ярилцах хэрэгтэй. Хэрвээ та мөнгө өгөх нь /зээлэх нь/ буруу гэж бодож байгаа бол яг ямар учир шалтгааны улмаас тэгж бодох болсоноо ханьдаа yypлаж бухимдалгүй тайлбарла.

Харин та хоёрын яриа шийдэлд хүрч чадаагүй бол нөхрөө шийдвэр гаргах тэр мөчид нь тэвчээртэйгээр дагахыг зөвлөе. Энэ нь шударга бус санагдаж байгаа боловч нөхөртөө итгэл үзүүлэн, түүний шийдвэрийг дагаж байгаа алхам тань дараачийн удаа тэр танийг сонсоход хүргэдэг эерэг талтай юм шүү.

Монголчууд эртнээс л “Зүдрэх цаг ээлжтэй тул өглөгт цаг гарга, хөлс болгон шагналтай тул ажил хөдөлмөрт цаг гарга” гэж хүүхдүүддээ сургаж ирсэн байдаг. Тиймээс танай гэр бүлээс санхүүгийн тусламж хүсэх бүрт нь ухаалгаар шийдвэр гаргах нь танд болоод таны нөхөрт ч амар байх болно. Тэрхүү ухаалаг шийдвэр нь үргэлж “за” гэсэн хариулт биш, харин шаардлагатай зайлшгүй зүйл дээр л “за” гэж хэлэх юм.

Г.Наранбаатар /Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор/

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button