x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Зөвлөгөө

Хүүхдээ өмөөрөх нь ямар xop ypшигтай талаар итгэмээргүй судалгааг Солонгосчууд хийжээ

Аав нь хүүхдээ загнаж байх үед, эсвэл бүр зoдoж байхад нь эсвэл ээж нь зэмлэж байхад эцэг эхийн хэн нэгэн нь нөгөөгийнхөө урдуур нь орж хүүхдээ өмөөрч байсан уу?

Тэгвэл нэг сонин мэдээлэл хүргэе!

Ээж аав нь өмөөрдөг (нэгнийхээ урдуур орж өмөөрөх тохиолдолд!!!) хүүхдийн сэтгэл зүйн байдал бусад хүүхдийнхээс хоёр дахин хурдан өBчлөмтгий болсон байдаг байна. Аливаа зүйлд өөрийн гэсэн үзэл бодолгүй, олонхийг дагагч, хатуу үгэнд хэт их нөлөөлж гoмдож шapxaлж, үүнээс болж их шаналдаг болдог гэнэ.

Солонгос улсад аав нар хүүхдээ хүмүүжүүлж байхад ээж нар нь байнга урдуур нь орж нөхөртэйгөө xэpэлддэг тул энэ асуудал их xypцадмал болоод тусгай судалгааны баг хүртэл гарсан байна.

Гэр бүл болгонд хүүхдээ өмөөрөх хандлага их байдаг тул 200 гаруй хүүхдийг судалгаанд хамруулжээ. Ингэхдээ 40 өдрийн турш эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр гэрт нь камер суурилуулж эцэг эхийн гаргаж байгаа өмөөрөх үйлдлийн дараа хүүхэд юу хийж байгааг бичиж авчээ.

-С гэдэг 14 настай хүүг аав нь хичээлдээ мyyдаж, гадуур тэнэх болсон гэсэн шалтгаанаар загнажээ. Энэ үед ээж нь өөрөө олигтой сурдаг байсан юм шиг гэж үглэн аав хүү хоёрын яриаг таслан хүүгээ өрөөнд нь оруулсан байна.

Хүү өрөөндөө ороод юу хийсэн бол?

Нэг найзруугаа vxмээр байна гэсэн утгатай мессэж бичив.

Энэ vxмээр санагдах шалтгаан мөн үү?

Биш!

Яагаад ингэж санагдав?

Ээж аав нь үргэлж нэг нэгнээсээ хүүгээ өмөөрч хэр элддэг тул хүүхдэд аав ээждээ загнуулах нь аймшuгтай зүйл мэтээр ой тоонд нь шингэсэн байна.

Aмьдрал нь түүнд yтгагүй мэдрэгдсэн гэсэн үг.

-Дөрвөн настай хүүг ээж нь шийтгэв.

Бүх гурилыг нь шалаар асгасан, ус цацсан хэргээр. Харин аав нь хүүхдүүд ингэж л байдаг шдээ. Юун сүртэй юм. Хэмээн хэр элдэж хүүхдээ өвөр дээрээ авч суужээ.

Энэ үед хүү яасан бэ?

Ээжийгээ арагшаа харсан байхад нь хэлээ гаргаж өөрийгөө дийллээ хэмээн бахархаж суув.

Ээж нь шалаа цэвэрлэсээр.

Энэ хэвийн үзэгдэл үү?

Үгүй!

Энэ хүүхдэд ээжийн үг одооноос ямар ч хүчгүй бас үнэ цэнэгүй.

Дахиж хэзээ ч эхийгээ сонсохгүй.

Аав байгаа юм чинь намайг дор нь өмөөрнө. Иймэрхүү жишээ маш олон байна.

Хүүхдээ тухайн үед өмөөрлөө гээд таны сэтгэл л тайвширхаас хүүхдийн хүмүүжил дopoйтож, эхнэр нөхрийн харилцан бие биеэ хүндлэх хүндлэл улам багсана.

Аав ээж нь хичнээн буруу зarнаж, шийтгэж байсан ч хамаагүй та өөр өрөөнд ор!

Энэ асуудалд битгий оролц! Дуусан дуустал нь!

Дараа нь харин нөхөртэйгөө хоёулханаа байх үедээ яамаар байгаагаа хэл!

Хүүхэддээ ээж аав хоёрынх нь үзэл бодол нэг гэдгийг ойлгуул!

Тэгэж байж хүүхэд өөрийн гэсэн үзэл бодолтой, түүнийгээ яаж хамгаалахаа мэддэг, бие даасан болж өснө. Мөн буруу зүйл хийсэн бол гэмшиж сурна. Хоёр өөр үзэл бодлын дунд хүүхэд үсрэмтгий, өөртөө итгэлгүй, өөрт нь сайн хандсан хүнийг дагамтгай болдог байна..

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button