Болсон Явдал

ЗОВЛОН ҮЗСЭН ХҮН Л БУСДЫГ ОЙЛГОДОГ – ЯДУУ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ЦАЙНЫ ГАЗАР БҮХ ХООЛ 1000

Солонгосын Гванжү хотын нэгэн захад “해뜨는 식당” хэмээх цайны газар байдаг. Тус цайны газар ердөө 1000 вон төлөөд хоол идэх боломжтой гэдгээрээ нэлээн алдартай.

Уг цайны газрыг Ким Сон Жа гэх эмээ 2010 онд анх нээжээ. Тэрээр өмнө нь хувийн бизнестэй дажгүй амьдралтай нэгэн байсан ч залuланд өртөж бизнес нь дампyypснаар зургаан хүүхдээ хооллох боломжгүй ядуу амьдралтай болсон байна.

Ингээд тухайн үедээ нэг аяга хоолны үнэ цэнийг ойлгож өөр шиг нь хэцүү үеийг туулж байгаа хүмүүст ядаж нэг аяга хоол хямдхан идэх боломжийг олгох үүднээс тус цайны газрыг өөрийн бүх мөнгөө шавхаж 68 насандаа нээсэн байна.

Зөвхөн бусдад туслах зорилготойгоор нээгдсэн цайны газар учир ашиг олохоосоо илүү зарлага гарах нь ойлгомжтой байсан учир Ким Сон Жа эмээгийн хувьд цайны газраа хаалгахгүйгээр авч үлдэх хэцүү байв.

Гэсэн хэдий ч цайны газрын үйл ажиллагаа үргэлжлэх тусам тус дүүрэгтээ алдартай болж удалгүй маш олон хүмүүс хандив өгч эхэлжээ. Цайны газрын гадаа хандив өгсөн хүмүүс нэрээ бичих боломжтой самбар байршуулсан бөгөөд хүмүүс хүнсний бүтээгдэхүүнээс гадна маш олон төрлийн хандив өгдөг байна.

Бүр сүүлдээ удаан хугацаагаар хандив өгөх хүсэлтэй хүмүүс ч нэмэгдэж эхэлжээ. Гэвч харамсалтай нь Ким Сон Жа эмээ 2015 онд xopт xaвдрын улмаас нac бapcaн байна. Тэрээр нac бapaxаасаа өмнө хэрвээ намайг байхгүй бол энэ цайны газраар үйлчлүүлдэг хүмүүст хэн хоол хийж өгөх билээ хэмээн санаа зовж байжээ.

Ингээд түүний бага охин ээжийнхээ хүсэлтийг биелүүлж нac бapcных нь дараа цайны газрыг өвлөн авч 2015 оноос өнөөдрийг хүртэл ажиллуулж байгаа юм. Мөн цайны газарт дан хүнсний бүтээгдэхүүн хандивлахаас гадна сайн дураараа очиж тусалдаг олон залуус байдаг аж.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button