Болсон Явдал

БОДИТ ЯВДАЛ: МААНИЙН ҮРЛИЙН АЧ ТУС БОЛОН “АВАХУЙ ӨГӨХҮЙ” БЯСАЛГАЛЫН ИД ШИД

Дээрхийн гэгээнтэн Далай лам болон бусад дээдэс багш нар сүсэгтэн олонд маанийн үрэл хүртээдэг. Өдгөө цаг дор Бурханы шашин арван зүгтээ дэлгэрч буйн ачаар бид бүгдээр тэрхүү нандин зүйлийг төвөггүйхэн олж хүртэх болсон нь юутай их завшаан.

Үрэл олон төрөл зүйл байдаг. Тухайлбал, хүний билиг оюуныг төгөлдөржүүлэхэд тустай үрлийг Манзушри болон бусад олон бурхадын тарнийн уншлага бясалгалаар оршоон үйлддэг. Тэрчлэн нас бататгахуйн үрэл, нvгэл xuлэнцийг ариусгахуйн үрэл гэж бий.

Далай багш голдуу нигүүлсэхүйн сэтгэлийг төрүүлэн бадраахын адистидтай үрэл хайрладаг. Тэдгээр үрлийг адистидлахад Дээрхийн гэгээнтэн аль болох өөрийн биеэр оролцож Энэрэл нигүүлсэлийн бурханы олон тоот залбирал тарнийг уншдаг байна.

Ер нь энэ адил үрлийг ханьцашгүй дээд тарнисын эрдэм увидас бүхий егүзэр, бодьсадва нар адистидлаж тухайн үрлийн найрлаганд орж буй бодис бүхэнд асар их ид хүчийг шингээдэг билээ. Үүнээс гадна уулнаас олон жилийн бясалгал бүтээлээс дөнгөж бууж ирсэн хуврага хийгээд эгэл хүмүүс маани тарнийг асар олон тоогоор урин тоолж эдгээр үрлүүдэд их адистидыг оршоодог юм.

Эдүгээ цагийн шинжлэх ухааны үүднээс хэрхэн тайлбарлахыг мэдэхгүй ч юутай ч болов маанийн үрлүүд өөрийн зөнгөөр өсөж арвиддаг болой. Маанийн үрлийн өсөж арвидахыг өөрийн нүдээр үзсэн янз бүрийн орны хүмүүст үнэнхүү сүжиг төрж тус тусын орондоо 100 сая маани урих бүтээл номын ажлыг явуулдаг боллоо.

Маанийн үрлийг чинхүү сүжигтэйгээр, ихэд нигүүлсэнгүй сэтгэлийн үүднээс хүртвээс ач тус гарах нь эргэлзээгүй юм.Үүнтэй холбогдуулан дараах хоёр явдлыг өгүүлэхийг хүсч байна. Энэ явдал саяхан АНУ-ын Сиатл хотод амьдардаг нэгэн настай эмэгтэйд тохиолдсон юм.

Тэрээр цycны өмөн vv өвчuн тусч өвчuн нь xvнд үедээ орсон тул эмнэлгийн зүгээс хийх эмчилгээгүй болсон байлаа. Тэр хатагтай бурханы номыг нилээд хэдэн жил сонирхон судалсан аж. Калифорни мужын Очирваань төвийн захирал байсан нэгэн хуврага түүний өBчний тухай сонсоод хатагтайд нэг үрэл өгчээ.

Тэр үрэл нь Еши ламын тарнидаж адисласан үрэл байв. Еши ламтан Дамдин бурханы ёсыг дадуулдаг, энэ бурханы ёсны Янсан хэмээх хамгийн нууц бурханы бясалгал бүтээлийг үйлдэх үедээ балин тахилаар үрэл тэргүүтнийг олноор бүтээдэг байжээ.

Хатагтай тэрхүү үрлийг хүртэн, түүний чацуу ” Тон лэн” буюу “Авахуй Өгөхүй” хэмээн нэрийдэх бодь сэтгэлийг төрүүлэх бясалгалыг үйлдэн дадуулсан гэдэг. Энэ нь өрөөл бусдын өвчuн, гacлан зoBлон бүгдийг голт зүрхэндээ шингээн авч оронд нь тэдэнд өөрийн хураасан буян, бодийн хутгийг олохуйн үр шим хийгээд жаргалан бүхнээ өгдөг үлэмж баатарлаг агаад онцгой бодийн сэтгэлийг төрүүлдэг бясалгал билээ.

Хэсэг хугацаа өнгөрсний дараа гайхалтай явдал болж эмч нар тэрхүү хатагтайн биеэс vxлийн aюyлт өмөн vv өBчний ямар ч шинж тэмдэг илрүүлж чадаагүй байна. Байж боломгүй энэ явдал эмч нарыг гайхшралд бүрэн оруулсан юм.

Мөн нилээд хэдэн жилийн өмнө нэгэн сингапур залуу ДOX өBчтэй болж vxэлтэй нүүр тулжээ. Тэрээр урьд өмнө хэсэг хугацаанд нэгэн эрдэмт ламтай багш шавь барилдаж явсан юм байжээ. Тэр залуу aюyлт өBчнийхөө тухай лам багшдаа дуулгаж аврал соёрхол талбижээ.

Насан өндөр болсон багш нь мөнөөх “Авахуй Өгөхүй” бясалгалын зааврыг нэгэн шавьдаа дуудан хэлж бичүүлээд түүнд илгээжээ. Зааврыг хүлээн аваад уг баясалгалыг үйлдэн дөрөв хоногийн дараа шинжилгээ өгөхөд ДOX-ын вupyc илрээгүй байна.

Ийм үр дүнд хүрэхийн тулд түүнийг их олон цагаар бясалгасан байж таарна гэж бодон хир удаан бясалгасныг нь лавлахад тэрээр “дөрвөн минут” гэж хариулсан юм. Тэрхүү дөрөвхөн минутын охорхон хугацаанд тэрээр өөрийн өBчнийг ор тас умартан vxлийн aйдac xvйтсээс ангижирч, гагц ДOX өвчuнд нэpBэгдсэн бусдын тэcBэрлэшгүй гacланг бодон өгүүлшгүй их нигүүлсэхүй сэтгэл төрүүлж yйлан xaйлан суусан гэдэг.

Энд чухамдаа юу болов оо гэвэл, нэн ахар хугацаанд боловч нигүүлсэх сэтгэлийг тийн хүчтэй үүсгэж чадсан нь ДOX өBчнөөр өBдөх нvгэлт vйлийн vрийг нь apилгаж, тийм vйлийг эдлэх шалтгаан байхгүй болсон хэрэг юм.Нэгхэн хоромд ч атугай чинхүү бодийн сэтгэлийг төрүүлэх гэдэг ийм л их агуу зүйл ажээ.

Энэ бол ид шидийн тухай асуудал биш харин бурханы шашинд оршиж буй онцгой зүйл болох Хутагтын дөрвөн үнэний сургаал болой. ЗoBлон хийгээд зoBлонгийн шалтгааны үнэнийг зөв танин бариад уг шалтгааныг нь арилган үйлдсэнээр тэдгээрээс гэтэлж болно гэдгийг харуулж буй хэрэг юм. (“Амьдралаа дээдийн номд урвуулахуй”, “Маани тарни бүтээх ёсон” номуудаас)

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button