Болсон Явдал

Болсон явдал: Энхтайваны гүүрэн дээр болсон эвгүй явдлын гэрч

Чадраабал авто машины ченж эрхлээд овоо хөөрхөн мөнгө цуглуулжээ. Машины ченж хийхэд хамгийн гол нь овсгоо, хэл яриа сайтай бас сэтгэл зүйч байх хэрэгтэй. Машин техник мэдэхгүй эрчүүдийг амаараа aйлгaж, үгээрээ vxүүлээд 1-2 сая төгрөг татан хуучин машиныг нь авчихна.

Түүнийгээ баян айлын эрх танхил эсвэл бөrcөнд нь “xopхой” орчихсон залууст зах зээлийн ханшнаас 1-2 сая төгрөг нэмж байгаад дуугарна. Ингэхээр мань эрийн халаасанд зарим тохиолдол нэг жийпнээс 2-3 сая төгрөг орж ирэх нь ч бий. Гурван жил мөнгөө хадгалаад өнгөрсөн хавар Чадраабал “Хурд”-ын байранд 3 өрөө сууц худалдан авчээ.

Машины ченж хийгээд нэг жийпнээс нөгөө тэрэг лүү шилжиж явсаар дөрвөн жил болоход мань эр шаггүй жин нэмэв. Ченжийн ажил гэдэг цаг наргүй болохоор фитнесс, усан спортоор хичээллэж турах боломж гарсангүй.

Иймд өглөө эртлэн хүний хөлийн сийрэг дээр гэрээсээ гарч гэрэл гэгээтэйгээр нь Энхтайваны гүүр давж гүйгээд буцаад гэртээ ороход овоо хөөрхөн хөлөрч, хөлсдөг байлаа. Хэдэн өдөр гүйхэд бие нь ч хөнгөрч, гурван кг жин хассандаа урамшин өглөө эртлэн гарч гүйсээр.

Намрын нэг өглөө гүйж байгаад урьд шөнө хөлдөөд хоночихсон гөлгөр мөсөн дээр хөл алдаад уначихав. Жин ихтэй тэрээр унаад босч ирэхэд хамаг бие нь vйрсэн мэт өBдөж байлаа.

Түүнийг босоод хувцсаа гөвөөд ёолон зогсч байх зуур хажуугаар нь биеийн тамирын цэнхэр өнгийн хослолтой 50 гаруй насны өвгөн гүйх алхахын завсар хажуугаар нь зөрөөд өнгөрөв.

Чадраабал өвгөний хувцас хунарыг бус энгэрт нь гялалзаж байсан долдугаар таван жилийн гавшгайч болон “Бид ялав” медалийг хараад золтой инээд алдчихсангүй. “Өглөө гүйхэд энэ одон медаль хэнд хэрэгтэй юм бол” гэж бодож зогсох зуур хажуугаар нь социализмын үед таксины үйлчилгээнд явдаг байсан ГАЗ-24 машин шурдхийн өнгөрөв.

Тэрээр энэ удаа өBчнөө ч мартан эргэн тойрноо ажиглавал Энхтайваны гүүрийг тойроод баригдсан олон шилэн барилгуудын нэг нь ч харагдсангүй.

Энхтайваны гүүрээр хурдлан давхидаг солонгос, япон тэрэгнүүд бараа сураггүй. Ангайж хоцорсон тэрээр гэр нь байдаг “Хурд” хорооллын зүг харвал юу ч харагдсангүй. Харин ч Богдхан уул дүнхийж харагдаад наана нь ямар ч барилга байшин байсангүй.

Нэг л эвгүй явдал боллоо гэдгийг мэдэрсэн Чадраабал алхаагаа түргэсгэн гүүр уруудтал нэгэн машин дуугаа чихруулан ирсэн нь “Москвич” байв. Юу болоод байгааг ойлгохоо больсон тэрээр тайвшрахаар нүдээ аниад хэсэг залбираад нүдээ нээвэл Улаанбаатарын утаа хан хийж, энэ цаг үе рүүгээ эргэн орсон байлаа.

Энхтайваны гүүрэн дээр иймэрхүү тохиолдол гарч байсан гэх хүмүүсийн яриа мэр сэр хөвөрсөөр байдаг нь гайхмаар. Танд ч бас ийм зүйл тохиолдож байсана бол сэтгэгдэл хэсэгт үлдээгэрэй

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button