Сонин Хачин

Солонгосын үндэсний цагаан нохой Монголоос гаралтай гэдгийг та мэдэх үү?

Өнөөдөр япон найзтай уулзлаа. Нохой нь цагаан өнгөтэй тул ямар үүлдэр угсааных болохыг лавлан асуутал их сонин хууч ярьж өглөө.

Энэ цагаан нохой бол Солонгосын үндэсний нохой буюу Жиндо нохой гэдэг ховордсон үүлдрийн анч нохой ажээ. Жиндо гэдэг нь арлын нэр юм байна. Их Монгол улсын үед Жиндо арал, Жэжү аралд монголын язгууртнууд олноор нутаглаж өвөлждөг байсан тул тэр хавийн хүмүүсийн дүр төрх их монголжуу болж хувирсан гэнэ.

Солонгосын хан хүүтэй суусан нэгэн монгол хатан Монголоос гаршуулан тэжээсэн цагаан чоно энэ арал дээр анх авч очсоноор энэ нохойн үүлдэр үүссэн домогтой ажээ.

Цагаан цасан дээр цагаан нохойгоор а.н хийхэд харагддагүй сайн талтай байдаг гэнэ. Аргагүй л монгол ухаан юм даа.

Энэ нохойнд чононоос үлдсэн гол зан төрх бол хүний нүд рүү эгцэлж хардаггүй, харахаараа уурладаг гэнэ.

Би харах гээд оролдтол өмнөөс хуцаж дургүйцлээ илэрхийлэв. Тэгээд япон найзын ярих нь солонгосчууд монголчуудаас энэ нохойг авснаа нуугаад барагтай хүнд ярьдаггүй, өөрсдөө сайн мэддэг гэнэ. Энэ монгол соёлын улбааг бид бас сөхөж судалмаар юм байна

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button

Мэдээ хуулах хориотой !!!