Зөвлөгөө

Зөн билэгч Александр Шепс ирээдүйгээ зүүгээр мэргэлэх аргаа хуваалцжээ

Оросын зөн билгийн тулааны 14 удаагийн ялагч Александр шепс мэргэлэх аргаасаа зөвлөж байна. Хөгшид залуус бүгдээрээ л ямар нэг арга хэрэглээд хувь заяагаа мэргэлээд үзэхийг хүсдэг. Александр Шепс зүү ашиглан мэргэ төлөг хийх аргаасаа уншигчидтай маань хуваалцаж байна.

Эрт дээр цагаас зүүгээр мэргэлэх арга их түгээмэл хэрэглэгддэг байсан бөгөөд энэхүү арга нь “акутомантия” хэмээн нэрлэгддэг байжээ. Аливаа төмөрлөг биетийнхээ хувьд зүү нь биоэнергийг дамжуулагч болж, сүвэгчээрээ ид шидийн гайхамшигт урсгалыг нэвтрүүлэн гаргаж байдаг.

Зүүг барууны орнуудад ч мэргэ төлөг хийдэг албан ёсны нэг хэрэгсэл гэж үздэг байсан бөгөөд эртний Оросд ч зүүгээр дамжуулж cvнстэй харьцаж холбоо тогтоодог ёслол ч бас байжээ.

Зүүгээр мэргэлэх эхний арга:

Зүүгээр мэргэ хийхийн тулд танд 13 ширхэг хурц үзүүртэй сүлбээр зүү хэрэгтэй болно. Сүлбээр зүүнүүдээ гартаа бариад аль нэгийг нь зориудаар онцлон цэвэрхэн цаасан дээр зүүнүүдээ асгана. Ингээд сэтгэлдээ өмнөө байгаа цаасаа хэвтээгээр нь хоёр, босоо шугамаар гурав буюу нийтэд нь таван хэсэгт хуваана.

Зүүн хэсэгт байрлах зүүнүүд өнгөрсөн үеийн, харин баруун талд байгаа нь ирээдүйн шинж төрхийг өгүүлнэ. Дунд хэсэгт байгаа нь тогтвортой байдал, амар амгалан юм.

Босоо шугаманд байгаа зүүнүүдийг авч үзье: зүүн дээшээ, зүүн доошоо, баруун дээшээ, баруун доошоо гэх мэтчилэн.

Мэргэлэх явцад цаасны дээд хэсэгт унасан зүү үүссэн нөхцөл байдлыг та өөрөө удирдан жолоодно, харин доод хэсэгт нь унасан бол та хэн нэгэнд захирагдах дагаж дууриахыг өгүүлнэ.

Гэтэл таны зүү бусдын дунд ч яг алтан дундаж гэх төв хэсэгт унасан бол энэ он их ажил төвөг удах ч нэлээд тогтвортой байдалтай болж өнгөрнө гэсэн үг. Зүүний сүвэгчтэй тал нь хаашаа харж унасан байхаас нэлээд зүйл хамааралтай.

Гэтэл баруун дээр бол? Энэ нь амьдралд өөрчлөлт энэ жил биш, харин дараа жил өөрөөс тань үл хамааран бодит учир шалтгааны улмаас гарч болзошгүй гэнэ.

Харин зүүн хэсэгт байгаа зүүнүүдийн байрлал хэрвээ амьдралд тань өөрчлөлт гарч сэтгэл санааг тань түгшээх хэдий ч та нэлээд хичээсний хүчинд засаж залруулах магадлалтайг өгүүлнэ. Түүнээс гадна таны зүүнд бусад зүүнүүд хэрхэн яаж харж байгаад анхаарлаа хандуулаарай.

Хэрвээ сүлбээр зүүний эргүүлэгтэй тал таны зүг хараагүй бол таны ойр дотны хэн нэгэн танд ямар ч төвөг учруулахгүй. Магадгүй таатай гэнэтийн зүйл ч тохиож болох юм. Харин аливаа нэг мурий байрлалтай зүүнээс болгоомжлох хэрэгтэй.

Магадгүй тэр зүү танаас аль болох хол байвал их сайн юмсан. Гэхдээ зүү зүүн тийшээ хазайсан бол тун саяхан болж өнгөрсөн таагүй явдлыг, баруун тийшээ бол мөдхөн, ирэх онд болзошгүйг сануулж буй хэрэг юм.

Зүүгээр мэргэ хийх хоёр дахь арга:

Та хоёр зүүг ямар нэг тосоор тослоод гүн ёроолтой тавганд ус хийгээд усны гадаргуун дээр зүүгээ тавина. Нэг зүү таныг өөрийг тань, нөгөө зүү нь таны мэргэлэхийг хүссэн хүнийг бэлэгдэнэ. Ингээд юу болсныг анхааралтай хараарай.

-Хэрвээ гадаргуун дээрх хоёр зүү хоорондоо нийлсэн бол та хоёр гэр бүл болох магадлалтай

-Хоёр зүү хоорондоо бүр наалдсан бол агуу үерхэл нөхөрлөл, эсвэл ажил хэргийн амжилттай хамтын ажиллагаа байж болох юм.

-Түүнийг төлөөлөх зүү живсэн бол энэ хүнтэй харилцаагаа цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй.

-Харин таны өөрийн зүү живсэн бол таны эрхэлж буй үйл ажиллагаа үндсээрээ өөрчлөгдөнө.

Мэргэ төлөг хийх арга тус бүрд янз бүрээр л ханддаг. Хэн нэгэн нь итгэж байхад зарим нь огт үл ойшоодог. Итгэх эсэхээс үл хамааран ид шидийн аливаа үйлдэл хэн нэгний сонирхлыг татахгүй байна гэж үгүй. Ялангуяа залуу болон ер бусын хачин жигтэй сонирхолтой хүмүүсийн хүрээнд илүү их түгээмэл байна. Ямар ч насны хүн өөрийнхөө амьдрал ахуйд санаа зовнин ирээдүйнхээ тухай олж мэдэх, боломжийнхоо хэрээр нөлөөлж засаж залруулах хүсэлтэй байдаг юм.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button