Сонин Хачин

П. Анужин: Сэтгэл баяртай бас гунигтай… Одоогоос 15 жилийн өмнө “Эрдэм” хэмээх хүүхэд асран хамгаалах төвийг байгуулж байсан юм. 15 жилийн өмнө ирэхдээ “би анх удаа торт идэж байна, баярлалаа” хэмээн уйлж байсан охин маань одоо 3 хүүхдийн ээж болсон….

“Өгөх сэтгэлээс гадна зориг байж л хүн аливааг эхлүүлдэг юм байна” П. Анужин. Сэтгэл баяртай бас гунигтай… Одоогоос 15 жилийн өмнө “Эрдэм” хэмээх хүүхэд асран хамгаалах төвийг байгуулж байсан юм.

Эрдэм төв маань 100 орчим хүүхдийг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн. 15 жилийн өмнө ирэхдээ “би анх удаа торт идэж байна, баярлалаа” хэмээн уйлж байсан охин маань одоо 3 хүүхдийн ээж болсон.

Өнөөдөр тус төвд өсөж буй маамаа нарын хамгийн бага нь 9 хоногтой ирж байсан, 2 ой өнгөрч явна. Амрадтын өдөр, авто замын бөглөрөл гайгүй дээр, хүүхдүүддээ шинэ жилийн бэлэг, дуртай тахиаг нь аваачиж өглөө.

Дараагийн завтай өдрөө томчуудыг нь ( охид хөвгүүдээ) кинонд урьж, хамт цагийг өнгөрөөхөөр тохирлоо. Улсаас нэг ч төгрөгний татаас авч үзээгүй уг төвийг маань өдий дайтай авч яваа А.Өнөр эгчдээ чин сэтгэлээсээ талархаж байна, “Эрдэм” төвийг koвuдгүй байлгах гэж жил гаран гэртээ харилгүй хүүхдүүдтэйгээ хамт байгаа….

Магтах сайн үг багадаж байна. Өрөөлийн байтугай өөрийн хүүхдийг өсгөж, тэтгэх амаргүй! “Эрдэм” төвийн галыг бөхөөхгүй, мандаан бадрааж, хүнээр хийж яваа их үйлстэн шүү та минь! Эрдмийн хүүхдүүдийн тархинд асрамжийн газар гэсэн сэтгэл зүй байхгүй, тэд сэтгэлийн амгалантай, тайван орчинд өсөж буй. Энэ төвийг үүсгэн байгуулж, өөрсдийн орлого, боломжоо илүүчилж өрөөлийн хүүхдийг өсгөөд өгье хэмээн шийдсэн үеийг эргэн санахад нас 30 дөнгөж гарч байж.

Анхны хүүхэд гэдсэнд байсан үе. Асар их зориг байждээ хэмээн өнөөдөр бодож суулаа. Өгөх сэтгэлээс гадна зориг байж байж л хүн аливааг эхлүүлдэг юм байна. Анхны авч байсан хүүхдүүд маань эрийн цээнд хүрсэнийг бодож, одоо байгаа нялхуудын нүдэнд нь гуниг хураагүйг харж, монголын 100 хүүхдийн хазайгаагүй хувь тавиланд залбирч энэ тухай анх удаа бичиж байна…

Би, бид хэмжээгүй хөрөнгөтөн огт биш, нийгэм нийтийн сайн сайхны төлөө амаа биш хуруугаа чадахаараа хөдөлгөх ёстой л гэж хичээдэг гэр бүл, хань, ах дүүс билээ. УИХ ын эрхэм гишүүн П.Анужингын нийтлэлийг эх сурвалж болгон та бүхэнд хүргэж байна. Тийм ээ ! Сэтгэл баяртай бас гунигтай…хорвоо юм даа. Ингээд хайр цацруулсан хүүхдүүдийн фото агшнаас хүргэж байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button