Болсон Явдал

Алс холын Канад улсад 21 жилийн дараа АНХ УДАА УУЛЗСАН Монгол аав охин 2-ын сэтгэл татам түүх

21 жилийн дараа уулзаж буй Монгол аав охины түүх Америкийн CBS сувгийн мэдээллийн сайт болох CBCnews-д нийтлэгджээ.

Тэдний сэтгэл хөдөлгөм уулзалтын талаарх нийтлэл Канадын твиттер, фейсбүүк зэрэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, маш олон хүний хандалтыг аваад байна. “21 жил уулзаагүй аав охин хоёр Талархлын баяраар уулзаж байна” хэмээх гарчигтай тэрхүү нийтлэлийг та бүхэнд орчуулан хүргэж байна.

Н.Басаа энэ удаагийн Талархлын баярыг насан туршдаа мартахгүй хэмээн хэлэв. Учир нь энэ өдөр тэрээр 21 жил уулзаагүй охинтойгоо уулзсан юм. Найз нөхөд, хамт ажиллагсдынхаа дунд Билли гэгддэг Басаа хэмээх энэ монгол залуу 22 жилийн өмнө Зүүн Азид хямрал нүүрлэж, улс төрийн эргэлт гарах үед Монголоос дүрвэгчээр гарч явжээ. Тэр Монголд үлдсэн найз нөхдөөсөө холбоо тасарсан бөгөөд нэг зүйлийг мэдэлгүй өнгөрсөн нь түүний охин байлаа.

Тэр охинтой болсноо мэдээгүй юм. Басаа Канадад очин нэгэн бүсгүйтэй гэрлэж, өөр нэгэн амьдрал зохиосон байсан. Одоо тэр LaFarge-тэй хүнд даацын аяллын механикчаар ажилладаг бол түүний эхнэр шүдний эмчээр ажилладаг.

Басаа Канадад ирж, маш шаргуу ажиллан хөлөө олж байтал 2014 онд нэгэн гэнэтийн мэдээ сонсов. Түүний өмнөх найз бүсгүй нь онлайнаар холбогдож охиных нь талаар хэлсэн аж.

Түүний охиныг Индра гэдэг бөгөөд охин 2018 онд аавтайгаа уулзах хүсэлтэй байгаа илэрхийлж, Басаа цагаачлалын албатай ярилцан, охиноо ирүүлэх боломжийн талаар судалж эхэлжээ. Аав охин хоёрын мөрөөдөл өнгөрсөн сард биелж, 21 настай Индра охин анх удаа аавтайгаа уулзсан юм.

21 жилийн дараа уулзаж буй Монгол аав охины түүх Америкийн CBS сувгийн мэдээллийн сайт болох CBCnews-д нийтлэгджээ. Тэдний сэтгэл хөдөлгөм уулзалтын талаарх нийтлэл Канадын твиттер, фейсбүүк зэрэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, маш олон хүний хандалтыг аваад байна.

Н.Басаа энэ удаагийн Талархлын баярыг насан туршдаа мартахгүй хэмээн хэлэв. Учир нь энэ өдөр тэрээр 21 жил уулзаагүй охинтойгоо уулзсан юм. Найз нөхөд, хамт ажиллагсдынхаа дунд Билли гэгддэг Басаа хэмээх энэ монгол залуу 22 жилийн өмнө Зүүн Азид хямрал нүүрлэж, улс төрийн эргэлт гарах үед Монголоос дүрвэгчээр гарч явжээ.

Тэр Монголд үлдсэн найз нөхдөөсөө холбоо тасарсан бөгөөд нэг зүйлийг мэдэлгүй өнгөрсөн нь түүний охин байлаа. Тэр охинтой болсноо мэдээгүй юм. Басаа Канадад очин нэгэн бүсгүйтэй гэрлэж, өөр нэгэн амьдрал зохиосон байсан.

Аав охин хоёрын мөрөөдөл өнгөрсөн сард биелж, 21 настай Индра охин анх удаа аавтайгаа уулзсан сэтгэл догдлуулсан сайхан мөч байсан юм. Гэр бүлд нь азжаргал хүсье…

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button