x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Болсон Явдал

“ЖИНЖИЙМАА” киноны гол дүрд тоголсон охин: Нэг өдөр аав, ээж маань намайг цэцэрлэгээс авдаггүй. Цэцэрлэгтээ ганцаараа үлдчихсэн, туслах багштайгаа хамт тоглоод сууж байсан гэсэн….

“ЖИНЖИЙМАА” кино одоогоос 18 жилийн өмнө олон нийтийн хүртээл болсон. Олон хүнд уярал, ухаарал хайрласан тус киногоор олонд танигдсан алаг нүдэн Хонгорзулыг бид энэ удаагийн ярилцлагын буландаа онцоллоо.

Тавхан настай байхдаа Хонгорзулын дүрийг бүтээж, олон түмний хайр хүндэтгэлийг хүлээж байсан алаг нүдэн охин өдгөө 24 нас хүрч, мэргэжлийн жүжигчин болоод амжжээ.

18 жилийн өмнө үзэгчдийн хүртээл болсон “Жинжиймаа” Монголын уран сайхны кинонд Хонгорзул охины бага насны дүрд таван настайдаа тоглож байсан өхөөрдөм охин бол П.Оюун-Эрдэнэ билээ.

Жинжиймаа алаг нүдэн Хонгорзул охин: Би таван настайдаа тоглосон киногоо үзээд уйлаад л байсан гэсэн…

Тунгалаг нүдэн Жинжиймаа хэмээх дуу бидний сэтгэл зүрхэнд уяатай байдагсан. Энэхүү кино нь 2003 онд дэлгэцнээ гарсан ба үзэгчдийн хүртээл болсон цагаас өнөө хүртэл үзэгчдийн үзэх дуртай кино хэвээр байгаа билээ. Жинжиймаа уран сайхны кинонд таван настайдаа тоглож байсан алаг нүдэн Хонгорзул өдгөө 24 настай бүсгүй болсон билээ.

Соёл урлагийн их сургуулийн Театр, кино урлагийн сургуулийг 2018 онд төгсжээ. Тэрбээр Хонгорзул дүрээсээ хойш 15 жилийн дараа Ардын жүжигчин П.Цэрэндагватай хамтран А.Төгсбаярын бүтээл Хүн мод уран сайхны киноны гол дүрд тоглосон байна.

Энэхүү кинонд тоглохынхоо хажуугаар энэ сарын 2-ноос эхэлж сонсогчдын хүртээл болсон МУСТА, дуучин О.Гансувдын шинэхэн уран бүтээл болох “Дурлаад жаргалтай” дууны клипэнд тоглоод амжжээ. “Эрдэнэсийн өв” киноны зохиолыг зохиолч, яруу найрагч Р.Мөнхтариа бичиж, ерөнхий найруулагчаар Л.Баттулга, зураачаар Б.Батбилэг нар ажиллаж байна.“Эрдэнэсийн өв” бүрэн хэмжээний уран сайхны кино нь Эрдэнэт үйлдвэрийн тухай өгүүлэх дэлгэцийн гурав дахь бүтээл юм. Эрдэнэтийн бүтээн байгуулалтын тухай “Эхлэл” нэртэй анхны киног МУСТА, найруулагч Ж.Сэлэнгэсүрэн найруулж байсан бол дараагийн “Дурсамж төгсгөлгүй” уран сайхны киног “Фантастик” продакшны найруулагч Р.Батсайхан найруулан, үзэгчдийн хүртээл болгож байсан юм.

Аав, ээж хоёр нь хоёулаа том алаг нүдтэй гэнэ шүү. Дээрээ нэг ахтай, нэг дүүтэй. Айлын дунд охин. Одоогоос 18 жилийн өмнө би сансарын 50 дугаар цэцэрлэгт хүмүүждэг байлаа. Тэр үед аав, ээж маань төрийн байгууллагад ажилладаг. Ээж маань дунд сургуулийн багш байлаа. Нэг өдөр аав, ээж маань намайг цэцэрлэгээс авдаггүй.

Цэцэрлэгтээ ганцаараа үлдчихсэн, туслах багштайгаа хамт тоглоод сууж байсан гэсэн. Гэтэл оройн 19:00 цагийн үед гаднаас хоёр хүн ирээд, туслах багштай уулзлаа. Намайг дуудахаар нь би очтол Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг, О.Машбат ах хоёр байсан юм билээ. Гавьяат жүжигчин Н.Батцэцэг эгч маань Бид хоёр “Жинжиймаа” гэдэг кино хийх гэж байгаа. Миний охины бага насанд тоглох надтай адил монгол төрхтэй, алаг нүдтэй, мэнгэтэй охиныг өглөөнөөс эхлээд цэцэрлэгүүдээр хайж явна.

Тэгээд танай цэцэрлэгт орчихоод явъя даа гэж байсан чинь чамайг оллоо” гэсэн. Н.Батцэцэг эгч намайг “Эгч рүүгээ хайрласан харцаар хараад, энэ ах руугаа муухай хар даа” гэсэн. Би ч хайрласан харцаар нэг хараад, муу харсан юм шиг байна лээ. Намайг өхөөрдөөд л “Тэр мэнгэ, төрх, нүд, арьсны өнгө их адилхан байна” гэсэн юм билээ. Тэгээд аав, ээжийг маань дуудаад, маргааш өглөө нь Сэлэнгэ аймгийн Шаамар сум руу киноны зурганд явцгаасан хэмээн нэгэн ярицлаганд дурджээ.

Их сонин зураг дэлгэе. 2001он Одоогоос 18н жилийн өмнө “Жинжиймаа” МУСК Нээлтын арга хэмжээ. Энгэртээ МХОрдны Эрдэм Алтан медаль хүртэж гартаа гэрчилгээг нь барьсан байна.

Би таван настайдаа тоглосон киногоо үзээд у.йлаад л байсан гэсэн. Одоо ч гэсэн өөрийнхөө тоглосон киногоо үзэхээрээ уй лчих гээд байдаг. Жинжиймаа уран сайхны кино нь цагаан сарын баяраар их гардаг шүү дээ. Тэгээд л ойр дотны хүмүүс маань Чиний тоглосон кино гарч байна гэж хэлдэг.

Жил бүр л Жинжиймаа киногоо үздэг. Одоо ч хүмүүс намайг “Жинжиймаа” дүрийн маань нэрээр их дууддаг. Надад энэ дүрийнхээ нэрээр дуудуулах сайхан санагддаг. Жинжиймаа кинонд тоглохдоо өмссөн ногоон торгон дээл маань одоо хүртэл бий.

”Жинжиймаа” маш гоё кино шүү! Олон хүмүүсийг уйлуулсандаа. Ингээд үзэсгэлэнтэй хөөрхөн П.Оюун-Эрдэний сүүлийн үеийн фото агшнаас хүргэж байн. Үнэхээр том царайлаг охин болжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button