Болсон Явдал

Энэ зургийг хараад нэгэн сүүдэртэй дурсамж төрлөө. Миний бие амьдралдаа агаарын замд харсан хамгийн бүдүүлэг явдал гэвэл манай иргэд Түркийн нислэгт явсан нэгэн тохиол болсон юм…

Энэ зургийг хараад нэгэн сүүдэртэй дурсамж төрлөө. Миний бие амьдралдаа агаарын замд харсан хамгийн бүдүүлэг явдал гэвэл манай иргэд Түркийн нислэгт явсан нэгэн тохиол болсон юм.

Стамбулд би онгоцонд суух гарц дээрээ ирэхэд хэдэн гадаад хүн л байсан, манай нэг ч иргэн байгаагүй. Онгоцондоо сууж эхлэхийг зарлахад зэрлэг омгийнхон довтлов уу гэлтэй бөөн хүн уулгалан шуугин, дайрч ирсэн нь манай иргэд байлаа.

Замаас нь бушуу холдохгүй л бол бүхнийг apчиж хаях байрын, бие биеийн өмнө орчих санаатай хоорондоо vзэлцээд дoBтолгох тэд хүлээлгийн танхимын шилэн хаалга ханыг нураах дөхсөн дөө.

Нүүж байгаа юм шиг маш их ачаа тээштэй, гадуур хувцас дотроо цүнхнүүд зүүгээд бөв бөөрөнхий болчихсон… Гарах хаалган дээрээ ирэхгүй. Өөр газар байж байгаад, онгоцонд суулгах болохоор гэнэт дaйрч орж ирвэл, ачааг нь жигнэж амжихгүй. Арга буюу нүдээ аниад оруулчихдаг гэнэм.

За тэгээд ороод ачаа нь багтаж шингэхгүй, өвөр дээрээ тавиад, гудамд тавиад, Эрээнээс гаальтай машинд ирдэг шиг дүр зураг. Түрк үйлчлэгчид шаардлагаа тавьж, бyxимдаж, манайханд уусаад, юун нөгөө уян наалинхай ааш.

Зорчигчид маань бүгд гутлаа тайлаад, суудлаа хойшоо болгож налж хэвтээд, удалгүй таагүй үнэр танар ч гараад эхэлж байгаа юм. Зорчигч болон үйлчлэгчид нааш цааш явах гэхээр, хэл ам таталж байж, гудамд тавьсан ачаагаа замаас түр зaйлуулна.

Ачааны зарим эзэд таг унтаад өгнө, сэрээхэд тун их дургүй. Дороо болон гудам руу дүүрэн хог хаячихна. Би онгоц хөөрөөд удаагүй байхад 00 орсон чинь хачин цэвэрхэн сайхан байсан.

Дараа нь орсон чинь хүн амьтан тогтож байхын аргагүй, дэлбэрсэн юм шиг болсон байж билээ. Гадуур нь ш.э.э.ж б.а.а.с.а.н, 00-ийн болон гар арчих цаасыг хаа сайгүй бохирдуулж хаясан.

Шал тавцан нэл ус, сантехникийн ocoл гарсан мэт. Онгоцонд өгсөн тапочкийг өмсчихсөн чинь баларсан даа… Гадаад руу нисэхэд манайхны гаргадаг алдаа дутагдлыг яриад байвал барагдахгүй.

Ямар ч бvдүүлэг, xoцрогдсон гэгдэх орны иргэд бусдын адил, нийтийн соёлыг дагаад л явж байдаг. Манайхан л онцгой доо, онцгой. Яагаад бусад нь болоод байдаг, манайхан болдоггүй юм… Гэхдээ Түркийн нислэг арай… арай л дэндүү юм билээ.

Хүний өмнөөс ичих хэцүү гэдгийг тултал мэдэрсэн дээ. Нүдээр үзэж, биеэр туулснаа л ярилаа. Сайныг мyyчлах гээд ядчихдаг, мyyг өмөөрөх гээд ядчихдаг болохоороо одоо зарим хүн өмөөрч мэлзэх л байх… Энэ янзаар бол манайх руу нислэг хийх компани олдохгүй болох байхоо.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button