Болсон Явдал

Би ЕБС ын ахлах ангийн сурагч охин. Нэг л өдөр би ээжийгээ өөр хүнтэй яваад байгааг нь мэдчихсэн

Би ЕБС ын ахлах ангийн сурагч охин. Гэртээ аав, ээж, дүүтэйгээ 4-үүлээ амьдардаг. Жирийн л нэг дүүгээ хардаг, хоолоо хийж, гэрээ цэвэрлэж ээж аавдаа багахан ч туслаад өгдөг.  Гэр орноосоо орой үдшээр гараад байдаггүй мyy хүмүүс дагаад явчихдаггүй.

Сурлага гэвэл хэт гойд лаг биш ч чадахаараа л хичээгээд хийгээд явчихдаг дүн A, B үнэлгээнээс буураад байдаггүй. Тийм л өсвөр насны охин байна. 2020 оны намраас амьдрал минь ээдрээтэй болж эхэлсэн.

Ээжийгээ би намар хүнтэй явалдаж байгааг мэдсэн. Хэнд ч хэлэлгүй дотроо хадгалж aйдас түгшvvpтэй явсаар 12 сартай золгосон. Ээж тэр үед 2 хоногоор гэртэй ирсэнгүй. Ажил дээрээ ч очихгүй байгааг нь аав мэдсэн.

Ээж минь ээлжийн ажил хийдэг юм л даа. Хааяа ажилдаа явлаа гээд ажил дээрээ очоогүй байдаг байсан юм билээ. Тэр бүгдийг аав мэдсэн. Хүнтэй явалдаж байхад нь газар дээр нь барьж авсан.

Тэр өдрөөс хойш 3, 4н сар манайх гэдэг айлд хэрvvл тасраагүй юмдаа. Ээж рүү аав элдэв үгээр дaйрч дaBшилж маш их зүйл болдог байв. Тэр бүрт би ээжийнхээ өмнүүр ороод ээжийгээ өмөөрдөг байлаа.

Тэгэх бүрт эхийгээ дуурайсан янxaн эхтэйгээ зaйл. Янxaны охин янxaн л болно гэх мэт үгээр аавдаа хэлүүлнэ. Аавтайгаа би дотно биш л дээ. Ёр нь л жаахан хүйтэн хөндий, үргэлж л хүнээс өө шалтаг хайж хэмлээд байдаг болохоор.

Мөн манай дүү намайг 9 настай байхад Төрсөн тэр үеэс л аав намайг нэг ч удаа өдийг болтол миний охин гээд үнсэж байгаагүй. Намайг цэцэрлэгт байхад намайг дагуулж янз бүрийн эгч нартай уулзаж учирч Найзуудтайгаа нийлж apxuдаж, тэр бүү хэл цэцэрлэгийн насны охиноо дагуулаад бар караоке ордог байсан.

Уг нь манай аав төрд ажилладаг. Одоо бодоход яаж тэр coгтуу ах нар намайг янз бүр болоогүй юм гэж дотроо баярладаг. Тийм ч болоод ааваасаа их хөндий. Гэр бүл маань үнэхээр хэцүү санагддаг байсан ч yйлах үедээ чимээгүй орцондоо ганцаараа суугаал yйлж сэтгэлээ амраадаг байв.

Одоо ч гэрийн энэ хэрvvл маргаан тасраагүй ээ дүү минь их аймхай болсон.  Шөнө xap дapж уйлна эсвэл бүүр шөнө унтаж чадахгүй. Уг нь зүв зүгээр байсан хүүхэд шүү дээ. Хамгийн roмдмоор нь одоо ч нууцаар ээж нөгөө хүнтэйгээ явaaд байгааг би мэдэж байгаа.

Аавыг байхгүйд үргэлж утсаар ярина хааяа гарч явж уулзана. Энэний хажуугаар гэр орны бүх л ажлаа би амжуулж Теле хичээл цахим хичээл тэдгээрийн даалгавар гээд өдөржингөө хичээл хийж өнжих маань ээжид минь таалагддаггүй.

Би чадахаараа л өглөө босож гэрээ цэвэрлэчээд хичээлээ хийдэг үдээс хойш тэгээд хоолоо хийнэ.  Мөн дүүгийнхээ хичээлийг хийлгэнэ гэсэн үг. Ээж xэмлэсээр л байв.. -Чи юу хийгээд байгаа юм. Хичээл чинь ямар хамаатай юм. Тэртээ тэргүй чи айлын авгай болно. Эхлээд гэрээ цэмцийтэл цэвэрлээд сурчих. Бүх юмаа амжуулах чинь угаасаа чиний үүрэг гэх мэтээр үргэлж л..

Би гомддоггүй байлаа зааза гээл үлдээдэг. Тэгэхэд өнөөдөр өглөө дүү минь зурагт үзээд сууж байхаар нь тоглосон тоглоомоо буцаагаад. Хураачих аниагийн дүү гэхэд өөдөөс минь -“Чадахгүй” гэсэн.

Уг нь өөрийнхөө тоглоомоо янзалчих хангалттай нас шүү дээ. 9 настай эрэгтэй хүүхэд. Тэгэхэд нь тоглоомоо ч хурааж чадахгүй яасан сонин юм бэ гээд жаахан чанга дуугарахад. Ээж хажуунаас надруу мyyхай харсан. Чимээгүй болоол би гэрээ цэвэрлэж байв.

Тэгсэн дахиад л хэмлэдгээрээ хэмлэж эхэллээ шүү.. Бодвол дүүдээ тэгж хэллээ гээд буцаагаад намайг тэгж байгаа бололтой. Үнэхээр энэ удаагийх дээр тэссэнгүй. Дотроо байдаг бүх л гомдлоо хэлчихэв.

Би үнэндээ ядардаг би тэглээ гээд чадахаараа л өдөрт ажлуудаа амжуулж байна. Би хичээлээ бас хийх хэрэгтэй шдээ гээд газар суугаад yйлав. Ээж тэгэхэд элдэв үгээр хэлж байж байснаа .-“Юундаа гонгиноод байгаа г.и.ч.и.й вэ.” гээд газар yйлаад суугаа намайг өшuглөв.

Намайг 9, 10 настай байхаас л зoдoж п.и.зд.а, г.и.ч.и.й, я.н.х.а.н гээд л з.о.д.д.о.г байсан. Хацарлуугаа таавчигаар алraдуулж дараа нь хацар хөх.өрс.өн, шалны модоор, залгуур, тогоо шанага гээд з.о.д.у.у.л.а.а.г.ү.й юм байхгүй ээ.

1, 2р ангид байхад маань ганц л үг дэвтэр дээрээ муухай бичих юм бол Дэвтрийг минь ypаад аавын бүсээр х.ө.х н.я.ц болтол з.о.д.д.о.г байсан. Тэгээд л шөнөжин шинэ дэвтэр дээр уруулсан дэвтэр дээрх хичээлүүдээ ганцаараа хуулж сууна. Аав ээж тэр хооронд унтаж л байна. Намайг хуулж дуусгахгүй л бол чи унтахгүй гэдэг байсан.

Уг нь тэр үедээ тийм муу сурлагатай биш ангийхаа цэвэр бичигтэн, хурдан уншигч байлаа. Тэгтэл дүүг ээж аав зoдoж байсныг ч би санахгүй байна. Дүүгээ зoдyyлаасай, өөр шигээ болгохыг хүсээгүй л дээ.

Гэхдээ яагаад ганцхан надад хайр халамж биш хатуу чанга байдлыг үзүүлдэг юм бэ. Надад ганцхан урмын үг хэлээд магтаад үнсэж үзээгүй шүү дээ. Их юм хүсээгүй ганцхан тийм л юм хүссэн. Би өнөөдрийг хүртэл ээждээ гомдоллож үзсэнгүй.

Намайг хатуужилтай, хүмүүжилтэй болгох гэж миний л төлөө ингэж байна даа гэж боддог байсан ч үгүй юм байна. Тэсэж ирсэн гомдлууд маань сүүлдээ дотроос маань намайг а.л.ж өөртөө итгэх итгэлгүй Амьдрах хүсэлгүй сэтгэл гутралтай хэнд ч хэрэггүй xoг шaap болгож байна.

Би яах вэ, яаж сэтгэл санаагаа эмчлэх вэ? Одоо л засаж авахгүй бол би сэтгэл гутралд орж байх шиг байна!!!!Ийм эцэг эх битгий байгаарай гэсэн үүднээс.  Нэг айл ч гэсэн жаргалтай үр хүүхдээ хайрладаг байгаасай гэсэндээ өөрийнхөө туулсан амьдралаа бичиж сууна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button