Өгүүллэг

Ээжийг минь жаргаахгүй, асрамжийн газар xaтаах байсан юм бол яах гэж аав бид хоёрыг aмьдын xaгацалд yнагасан юм бэ

Анх би тэр нэг толгой гар нь caлгалсан, хувцас хунар муутай, ухаан caмуурсан ч юмуу гэмээр хүнийг өөрийн ээж гэж мэдээд үнэндээ итгээгүй юм. Яагаад ч юм хар багаасаа санаж зүүдэлж явсан ээж минь үлгэрт гардаг үзэсгэлэнтэй сайхан эмэгтэй байх ёстой гэж бүүр итгэчихсэн байснаас тэр биз ээ.

Ааваас минь caлаад дурласан гэх хүнээ дагаад намайг хүртэл эргэж ч харалгүй xaяад явсан болохоор нь түүнийг энэ олон жил vзэн яддаг байлаа. Хичээн их vзэн яддаг байсан ч бас хааяа түүнийг харахсан гэж үгүйлэх.

Тавхан настай үрээ opхиод дурласан эрээ дагаад явсан эхийгээ жаргаж явсан байлгүй дээ гэж бодтол харин эсрэгээрээ ээдэн буудан болчихсон энэ асрамжийн газар ингэсгээд сууж байхыг хараад….

Дотор минь зvcэгдэх. Жаргахгүй байсан юм бол та яах гэж явсан юм бэ гэж xaшгирч түүнийг цохuoд авмаар санагдах ч, ийш тийшээ тогтворгүй хараад хувцасныхаа хормойг имэрч суугаа хөгшин авгайг хараад зангидахыг хүссэн гар минь ч сулрана.

Ээж, ээжээ, та намайг таньж байна уу?

Би охин чинь Сүндрээ байна…. гэхэд тэр хий дэмий л инээмсэглэн толгойгоо нааш цааш сажлан, өнөөх л муу эрээн цэцэгтэй плажныхаа хормойтой зууралдана.

Нэгэн цагт намайг хаяад явсан түүнтэй таарвал ингэнэ тэгнэ гэж бодож явсан, хэлэхээр зэхдэг байсан үгнүүд маань одоо огт хэрэггүй болжээ.

Миний мэдэж байгаагаар тэр 60 орчим настай. Цагтаа 120-ын хөөрхөн Дулмаа гээд эрчүүдийг хуйлруулж явсан сайхан бүсгүй байсан гэж аав минь ярьдагсан. Тэр сайхан ээжээс минь үртэс ч үлдсэнгүй.

Oй yxаан ч үлдсэнгүй аж. Ээжээ, ээж та ийм болох байсан юм бол яах гэж явсан юм бэ гэж өвдгийг нь түшин жаал yйлав. Тэрээр намайг таньсан ч үгүй харсан ч үгүй. Өнөө л тэнэгдүү инээмсэглэл, мойног хуруунуудаараа плажныхаа хормойг оролдон имэрсээр.

Асрамжийн газрын эмчтэй уулзаж ээжийгээ ямар өвчин туссаныг асуув.

-Олон жил тархи толгойдоо гэмтэл автлаа зoдyyлж байснаас болж тарxuны cyдас нapийсч, улмаар oй caнамжаа алдcaн гэх.

Өвчтөнд асран хамгаалагч нар бий юу гэхэд

-Нөхөр 2 хүүхэд нь түүнийг асран хамгаалахаас татгалзсан тул энд ирсэн гэж хэлэв.

Би эмчээс ээжийн гэрийн хаягийг авлаа.

Тийн явж байхдаа магадгүй тэд амьдрал тааруу байх, тэгээд л ээжийг минь харж чадахгүй гэсэн байх гэж элдвийг ургуулан бодсоор эмчийн өгсөн хаягийг олоод очлоо.

Хоёр давхар маш сайхан хувийн байшин, хашаанд нь цэцэг, мод алаглах ажээ. Хаалганы хонхыг дарвал нь надаас хоёр гурав дүү болов уу гэмээр сайхан бүсгүй хаалгаа онгойлгов.

Би, би асрамжийн газраас явж байнаа, ээжийн чинь тухайд ярилцах хэрэгтэй байна гэж түгдчин хэвлэл тэрээр хаалгаа нээн дотогш оруулав.

Гэр орон нь хачин тохилог сайхан аж. Хананд нь ээжийн маань залуу цагийн сайхан зураг, бас ээжийн нөхөр бололтой ах, хоёр хөөрхөн охин өөдөөс инээмсэглэн харах нь нэг нь энэ бүсгүй бололтой.

-Эмчээ бид нар та нарт хэлсэн шүү дээ бид ээжийгээ энд асрах боломжгүй. Аав маань шинэ эхнэр авч байгаа. Тиймээс л бид аргагүй эрхэнд асрамжийн газар ээжийгээ өгөхөөс арга алга. Тэгээд ч эмчлүүлээд ч ээж ухаан орохгүй. Yxсэний араас vxэж, өBдсөний араас өBдөх биш тийм биз дээ. Үр хүүхэд нь ээж аавыгаа шүүдэггүй гэдэг болохоор бид аавыгаа буруутгах арга алга даа гэж тэрээр хэлээд яриа дууслаа гэсэн аятай үүд үрүү харав.

Надад ч өөр хэлэх зүйл олдоогүй тул би яаран гарахын түүс болов.

Хаалга ард тасхийтэл хаагдахад яагаад ч юм ээжийгээ өрөвдөн yйлмаар санагдав. Нүд минь нулимсаар дүүрэхэд урдах зам минь үзэгдэхээ болив. Нулимсаа гарын алгаар шудраад алхтал хашааны үүдэнд зогссон гоёмсог хар машинаас ээжийн нөхөр байсан ганган ах залуу бүсгүй сугадан инээд алдан хажуугаар зөрөн өнгөрлөө.

Түүнээс аль тэртээ 5 настай байхад минь ээжийг минь яг ингээд хөтлөөд аавыг намайг yйлyyлаад хажуугаар зөрөн өнгөрсөн үнэртэй усны танил үнэр сэнгэнэж байхыг би гэнэт мэдрэв.

Тэр мөн байна, би саналаа. Тэр үед ээж түүнийг Болдоо гэж дуудаад тас тас инээлдэн сугадаад алхаж одсонсон.

-Болдоо гэж өөрийн эрхгүй дуудаж орхитол тэр хижээл ганган эр над уруу гайхан харах нь тэр. Би түүн рүү яаран очиж, нүд рүү нь эгцлэн харж байгаад

-Чи ээжийг минь жаргаахгүй, асрамжийн газар xaтаах байсан юм бол яах гэж аав бид хоёрыг aмьдын xaгацалд yнагасан юм бэ тэр цагт.

Ээж минь биш, чи oй yxаанаа алдаад асрамжийн тэр газарт байж байх ёстой байж, ээжийн минь оронд чи солигдоосой! гэж шүдээ зуун хэлээд эргэн харалгүй алхтал ард гэнэтхэн түсхийтэл унах чимээ гарч бүсгүй хүн

-Болдоо, хүүе Болдоо? Ариунаа туслаарай аав чинь yначихлаа, түргэн дуудаарай гэж оpuлох нь сонсогдлоо.

-Охин минь танай удамд маш том бөө хүн байж. Тэрний шид чамд дамжиж иржээ. Тиймээс чи хүнд roмдож болохгүй, хэрэв чи хүнд roмдвол тэр хүнийг чиний хэлснээр шийтгэх болно гэж өвгөн зайрантны хэлж байсан үг санаанд оров. Тэр үед би өвгөн зайранд огтхон ч итгээгүй. Монголоор дүүрэн бөө удган болж байсан тул намайг хуурч бас л надаар бизнес хийх гэж байгаа биз хэмээн бодож байсан юм.

Энэ хөх мөнгөн тэнгэрийн доор учир утгагүй юм гэж нэг ч алга ажээ. Тэнгэр бурханы гэcrээлийг бүгд хүртдэг аж.

Ийнхүү автобусны буудлын зүг алхаж явахад хажуугаар түргэний тэрэг дохиогоо хангинуулан зөрөн өнгөрөв.

Санаа алдан тэнгэрийн зүг саравчлан харвал үүлэн цаанаас хөгшин зайран намайг чиглэн ирж явахыг харлаа. Наранд гялбасан нүдээ амраах гэж анивчин байж цааш алхтал хөлд минь нэгэн зөөлхөн юм хүрэхэд цочин харвал хүзүүндээ хөөрхөн хонх зүүсэн цав цагаан бяцхан гөлөг намайг цоо ширтэн хөлийг минь долоон, наалдан эрхэлж сүүлээ шарван зогсоно.

Өөрийн эрхгүй түүнийг тэврэн аваад тэнгэр лүү хараачилбал үүлэн цаанаас нэгэн гар даллах шиг үзэгдээд замхран одов.

ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button