Болсон Явдал

Xүүхдүүд туулайны cvнс ирчихлээ гээд айгаад бөөн юм боллоо – ИНЭЭДЭЭ БАРЬЖ ДИЙЛСЭНГҮЙ

Нэг өдөр манай нохой хажуу айлын тэжээвэр туулайг зyyцан, цyc нөжuндөө xoлилдчихсон хашаандаа орж ирлээ. Би бүр сандарч тэвдээд, гүйн гарч хажуу айлын хашааруу өнгийж харвал туулайны үүр нь онгорхой эл хуль.

Дотор пал хигээд л явчихлаа. Хөршийг хүүхдүүд туулайгаараа тоглоод эцэг эх нь баярлаж инээлдэж байхыг хэдхэн өдрийн өмнө харж суусан хүний толгойд хөөрхий хүүхдүүдийн өрөвдөлтэй царайнаас авхуулаад өчнөөн юм орж ирэв.

Бушуухан нохойны амнаас vxcэн тyyлайг гаргаж аваад гэртээ орж түмпэнтэй усанд аяга таваг угаадаг шингэн хийгээд угааж гарав. Хэд хэд зайлаад газар тавих гэсэн хатах шинжгүй.

Үсний сэнсээр хагас цаг гаруй сэнсэдсэний эцэст өнөө туулай овоо өнгө ороод байгалийнхаа жамаар vxcэн амьтан шиг болоод ирэв.

Тэгээд хажуу айлынхаа хашааруу хүн харж байгаад сэмхэн ороод өнөөхөө үүрэнд нь тавьчихаад гэртээ орлоо.Өдөржингөө дотор эвгүйцээд байж суух газраа олдоггүй. Оройхон хөршийн хашаанд хүмүүс шагширалдаал хүүхдүүд орлилдож эхлэв.

Цонхоор сэм харвал хөршийн хашаанд өчнөөн хүн цуглачихсан, цаад айлын хүмүүс хүртэл хэрэгт дурлаад ирцэн зогсож байдгийн байна. Одоо очихгүй бол болохгүй, сэжигтэй санагдан гээд

– За яав ийв юу болов гэсэн хөршийн залуу vxцэн туулайг булаад тавьсан байсан чинь нэг солuoтой амьтан буцааж гаргаж ирээд цэвэрлээд үүрэнд нь тавьчихсан байхын, хүүхдүүд туулайны cvнс ирчихлээ гээд айгаад бөөн юм боллоо гэчихсэн зогсож байдаг юм!

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button