x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Болсон Явдал

Дэд хурандаагийн овсгоо Хятадуудыг аргаа баран орхиж явахад хүргэсэн нь энэ ажгуу

1981 оны үед, Дорнод аймгийн Хятадтай хиллэдэг нэг голын зүүн талынх нь хятадын баруун тал нь Монголынх ажээ. Гэтэл хятадын тал, голын урсгал эргээ ихэд идээд манай талын газар бага болсон тул танай газраас авна гэсэн хачирхалтай шаардлага тавьж шуугиан тарьжээ.

Манай тал уг маргааныг зохицуулахаар тухайн үеийн Югославьт газар зүйн мэргэжлээр төгссөн Гаажавыг томилжээ. Гаажав дэд хурандаа газар болон байр зүйн талаас учрыг гарган баримтаар тайлбарлаж, хятадын талыг гарцаагүй байдалд оруулж буулт хийлгүүлж хилийн уулзалт амжилттай өнгөрүүлэв.

Уулзалт амжилттай болсоныг тэмдэглэн хоёр талын дайллага хийв. Дайллаганд оролцсон хятадын талыг ахлаж байсан офицер том хундаганд хятад apxu дүүргэн хийж Гаажав дэд хурандаад бариад:

-Эрхэм дарга таны гэгээн ухаанд биширсэн манай офицерууд бүгд ганцхан тантай xyндага тулгахыг хүсч байна. Манай ёсонд хүндэтгэн тулгасан бүх хүний хундаганд байгаа apxийг ёроолыг нь гартал yyх ёстой гэсэнд , Гаажав дэд хурандаа тэдний зүг хартал 15-16 орчим хүн том хундагатай apxu барин эгнэн зогсож байв. Үүнийг харсан дэд хурандаа бүгдтэй нь тулгаж уувал coгтох болно. Тэгэхээр яадаг юм билээ гэж бодоод:

-Тиймээ, би танай ёсыг хүндлээд бүх хүнтэй хундага тулган yyя. Тэгэхээр та нар ч гэсэн манай ёсыг хүндлэх ёстой. Манай ёсонд apxиар дайлсан хүнийг yyцны шүүсээр дайлан, мөн бүгдийг нь идүүлэх ёстой байдаг юм гэж хэлээд тарган ууцны өөхнөөс томоохон хэрчим огтлоод өөдөөс нь барив.

Хятад офицерт өөх идэх хэцүү байсан бололтой арайхийж идэж дуусгав. Түүний араас 2-3 хүн хундага тулган, өөх идсэн боловч бусад нь Хааяа хэмээн хундага тулгалгүй буцжээ.

Эх орныхоо төлөө ухаанаа уралдуулан тэмцэж явсан ахмад дaйчuн дэд хурандаа Гаажавын баялаг түүхээс зөвхөн нэгийг нь та бүхэнд толилуулаа.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button