Болсон Явдал

Xaдамдаа, нөхөртөө хөөгдөж дараа нь хүүг маань нac бapcaн гэж хэлэхэд тэнгэр хөмрөх шиг л болсон …

Би 10 жилийн өмнө юуг ч мэдэхгүй явахдаа өөрөөсөө 5 насаар ах залуутай танилцаж нээх удалгүй хадмындаа амьдарч эхэлсэн. Би өөрөө аавгүй өсөж багадаа ээжийгээ алдаж том эгчийндээ өссөн.

Тиймдээ ч тэрүү намайг гэсэн сайхан харилцаанд амархан дассан. Жupэмсэн болж хvvхэдтэй болсондоо баярлаж байсан ч хадам ээж эгч нартайгаа таардаггүй, үргэлж намайг дop.д үздэг байсан.

Нөхөр айлын бага болoод ч тэрүү ээж эгч нарыхаа үгнээс ер гарахгүй. Ингэж явсаар төрж хөөрхөн хүүтэй болж эх хүний жаргалыг мэдэрсэн ч, дap.амт шa.xалт тэр үеэс бүр илүү болж бүхий л ажлыг нь хийж, нялх биетэй хэрнээ өвлийн хүйтэнд усанд хүртэл явдаг байлаа.

Нөхрөө ажлаасаа ирэхэд гомдолоо хэлэхэд тоосон ч шинжгүй бүр ээж эгчийгээ л өмөөрдөг байсан. Хадам чамаас сайнтай нь хүү маань учрах байсан гээд за.гнана. Үнсгэлжин шиг өдөр хоног өнгөрч байтал нэг лөдөр нөхрөө өөр хүнтэй болсныг мэдсэн.

Хүүгээ аваад явах гэтэл хүүг маань өгөхгүй байсан. Тэсээд байя гэвч өдөр шөнөгүй хөөж туугаад тэр нэгэн өдөр хоёр нас гарантай хүүгээ орхиод цүнх хувцастай тэр гэрээс хөөгдөж байлаа.

Өөрийнхөө амьдралыг яая гэж байгаа эгч дээрээ очихыг хүсээгүй, багын ганц найз дээрээ л очсон. Намайг бодвол сайн хүнтэй суусан болохоор нэг хэсэг тэднийд байж байхдаа нэг зүйлийг сайн ухаарсан.

Би мөнгөтэй л болох ёстой юм байна. Тэгсэн цагт яаж ийгээд тэднээс хүүгээ авна гэсэн бодолд автаж хоёр жил Солонгос хэлний ангид сурсан учраас Солонгос явахаар шалгалт өгч, найз маань машинаа ломбарданд тавиад онгоцны билетний мөнгө өгснөөр би гэдэг хүн гэрээт ажилтнаар явсан.

Явахаас өмнө их ч юм болсондоо. Хүүгээ санаад очоод хөөгдөж туугдаад л, гэхдээ л би нэг өдөр хүүгээ авна гэдэгтээ итгэж байсан. За тэгээд Солонгосд гурван жил ажилласан. Нэг жил нь гэрээтээр байж байгаад хэл давгүй учраас аль гайгүй гэсэн ажил солиод зүтгэж өгсөн.

Ядраад хүүгээ санаад маш хэ.цүү, зүүдлээд л, у.йлаад л. Тэгээд сэтгэлзүйчид хандсан. Бүх юмаа анхнаас нь яриад бичээд сэтгэл онгойгоод сайхан болж чадсан. Ах шиг л яаж байна, ийж байна гээд санаа тавьж тусладаг байсан.

За тэгээд гурван жил болоод ирэхэд хадам ээж мань о.cолд ороод хүний асаргаанд орчихсон, нөхөр маань өөр эхнэр аваад хүүхэдтэй ч болсон байсан. Харин хүүг минь айлд өргүүлчихсэн байсан.

Гэхдээ хамгийн муухай нь надад хүү чинь нac баp cан гэж хэлсэн. Би гэдэг хүн ү.x.эxийн наагуур юм болоод сэтгэлзүйч ахтайгаа холбогдсон. Тэгтэл үнэн худлыг сайн судлаад үз, аихтар хүмүүс юу ч хэлж магадгүй.

гэхээр нь нуу.цаар асууж сураглатал хөдөө суманд айлд өргүүлснийг мэдээд маш их баярлаж шууд л айлд нь яваад очсон. Шууд хүүгээ тэврээд зөндөө у.йлсан ч намайг огт таниагүй. Тэр айлын ах эгч хоёр их сайн хүмүс байсан учраас миний бүх амьдралыг сонсоод хүүгээ аваад явдаа гэсэн, үр хүүхэдгүй тэр хоёрт минь их л хэ.цүү байсан байх гэж боддог.

Цаагуураа элгээрээ ч юмуу хүү маань надад амархан дассан. Одоо хурааж хуримтлуулсан мөнгөөрөө гэр оронтой болж хувийн хөөрхөнбизнестэй ч болсон. Залуу охид минь хүнийг сайн таньж байж нийлээрэй, бас хадмуудаа их сайн судлаж байж хүнтэй суугаарай.

Бас юу юучгүй байж хүний эхнэр болж огт болохгүйг би ухаарсан. Нэг л өдөр хаягдахад гудамжинд гарах юм байна лээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button