Болсон Явдал

Аав нь Дамдин ахынх нь хаяанд алзахгүй ээ болоод л байна. Миний хүү л эрдэм номондоо шамдан суралцдаг юм шүү ирэхээр нь нөгөө хацрыг нь үнснээ гээд намайг үдэж өгөөд..

Энэ тэнгэриийн мyyхайг юу юугүй л шууpах нь дээ гэсээр аав гаднаас орж ирлээ. Өглөө бүр чанадаг хярамаа аргалын rал дээр буцалгана.

Миний хүү босч хэдэн аргалын шуудайгаа дүүргээрэй аав нь нөгөө хэдийн араас явъя. Түрүүхэн л хойд уулын энгэрт байсан одоо цаашаа давчихаж гэсээр энд тэндээ нөхсөн бор хүрмээ өмсөнө.

Ээжийн тухай асуух бүрт удахгүй ирнээ гэхээс өөр юу ч хэлэхгүй аавыгаа харахаар сэтгэлд нь тийм их мyyхай дурсамж үлдээсэн юм байхдаа гэж бодно.

Надад мэдэгдэхгүй ч цаанаа хүлээгээд байдаг нь аавын нүднээс илт харагдана. Би их сургуульд орж нийслэл хотыг зорихоор боллоо.

Аавыгаа айлын хаяаанд орхиод явах хэцүү ч хүссэн мэргэжилээрээ ажиллавал хүнээс дутахгүй амьдрана гэж бодно. Намар болж сумын төвд явах унааныхаа билетыг бичүүлчихээд гарч ирлээ.

– Аав нь Дамдин ахынх нь хаяанд алзахгүй ээ болоод л байна. Миний хүү л эрдэм номондоо шамдан суралцдаг юм шүү ирэхээр нь нөгөө хацрыг нь үнснээ гээд намайг үдэж өглөө.

….Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч дөрвөн ч намрыг үдлээ. Айлын хүүхдүүд хичээл сургууль амарсан ирлээ явлаа л гэх юм манай нөгөөдөх бүр ганц ч царайгаа харуулахгүй юм надаас мөнгө төгрөг гэж нэхэхгүй зав зайнд нь ажил хийгээд болоод л байдаг юм байхдаа.

Намайг зоBоохгүй гэж амьтан хүн цаpайчилж явдаг байхдаа төлбөр мөнгө яаадаг юм болдоо. Цагаан сараар л амьтан хүний хэл амнаас аuх юм.

– Хө цyc гэж муу хүү минь сайн явбал бусдын ярих ч яахуу гэж бодон Ерөөлт өвгөн rаансныхаа толrойг гутлынхаа хоншооpт ц.о.х.и.н, босож малдаа мордлоо.

-За миний хүү сайн уу? Хичээл ном нь дажгүй юу?

-Өндөр өндөр хүү нь эндээсээ цэргийн албанд явахаар болсон. Онц сурсан гээд намайг цэргийн хүн бол гэсэн. Миний хүссэн мэргэжил шүү дээ аав минь

– За ядаж ирээд ганц үнсүүлчихээд буцаж болдоггүй юм уу?

– Хугацаа нь тулчихаад амжихгүй нь ээ. Дамдин ахынханд мэнд хүргээрэй. Биеэ бодож байгаарай гэсээр утас тасрав.

– Энэ золиrийг утсаар ярихгүй удна, ярихаараа ганц хоёр юм асуугаад л тасалчихна. Цэргийн хүн болох нь дээ миний хүү гэсээр өвгөн инээмсэглэн санаа алдана.

…. Ерөөлт ахаа цэрэг халагдсан гэнээ. Өнөөдөр сумын төв дээр ирж байгаа гэнэ гэсээр Дамдины бага хүү аахилан гүйн орж ирэв.

– За ашгүй гялай гэж хүү минь ирэх нь явж тосдог хэрэг гэсээр авдарт боодолтой байсан шинэхэн дээлээ өмсөн толинд харсанаа хүүгээ үнсэхээр сахал минь үрэх байх сахалаа ч бас авдаг хэрэг гэж ганцаар ярина.

Хөтөлгөө морьтой сумыг төвийг зорин шогшуулж яваа өвгөнийг Дамдингийн эхнэр саравчлан харж зогссоноо: -Энэ муу хөгшин яасан ч их хүлээв дээ ингэж нэг ирэх гэж гэсээр гэрт оров.

Машин дээр ачаатай ирсэн цэргүүд үсрэн бууж бүгд л аав ээж, ах эгч, эхнэр хүүхдээ үнсэн заримых нь нүднээс нулимс урсана. Өвгөн бууж ирэх цэрэг бүрийг нүд салгалгүй харна. Сүүлчийн цэрэг буун ачиж ирсэн машин буцлаа.

Хүү ирсэнгүй… Тээр доод замаар Ерөөлт өвгөн хөтөлгөө морьтойгоо ганцаар ирж байгааг харсан Дамдины сэтгэл ч бас ураrдана. Ирэхэд нь хүү яав гэж асууж зүрхэлсэнгүй хий л амыг нь чагнана. Олон хавар, олон ч намрыг үдлээ.

… Ханrинасан төмөp хаалrа хvчтэй онrойв. Энэ нар өнөөдөр ямар хуpц тусч байна аа. Өдийд манайх лав зусландаа буусан байхдаа. Муу аав дээрээ л хурдхан очъё. Харих зам дөхөх тусам машины хурд улам удааширч байгаа мэт.

Гэрийнхээ барааг хараад өөрийн эрхгүй нүдний нулимс сул асгарна. Гэртээ гүйн ороход хэн ч байсангүй. Хойморын авдарны дээр багадаа тоглож өссөн ууттай шагай минь байх нь хамгийн сүүлд тоглоод өлгөсөн хэвээр байх шиг. Эзэнгүй гэр минь намайг угтлаа.

Хүүхэд насандаа аавынхаа өвөр дээр тоглож энгэрт нь наалдан унтдаг байсан үе минь саяхан юм шиг санагдавч мөн ч олон жил өнгөрчээ.

Зүүн талын орон дээр т.а.таад дуусаагүй т.а.м.х.и.ны rаанс vнсний сaB 2 л хэвтэж байв. Өөрийн эрхгүй өBдөг минь чичиpч rомдол хаpууслын нулимс асгарлаа.

Гадаа морины хөлийн чимээ гарахад гүйн гарвал тээр нэг намар үнсээд үдэж өгсөн аав минь яг л хэвээрээ байх ба толгойд нь буурал үс л нэмэгджээ. Намайг хараад мориноосоо огд үсрэн бууж морио ч уясангүй миний зүг хурдлана.

Би: хүү нь ирлээ гэхээс “аавын хаалrыг т.а.таад гарч ирлээ” хэмээн хэлж зүpхэлсэнгүй…

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button