Болсон Явдал

Б.Наранбадрах: Тэр үед боломж байгаагүй тэр адууг аварч чадаагүйдээ би сэмхэн асгартал yйлж сэтгэл зүрхээ адуу руу юүлсэн юм

Б.Наранбадрах хоёр жил гаруйн өмнө “Адууны асрамжийн газар”-ыг байгуулжээ. Тэрээр энэ хугацаанд 50 гаруй адууг бойноос худалдаж авсан ба Тэрэлжид байрлах эл газартаа адуун сүргээ өсгөж буй.

Б.Наранбадрах адуугаа “оюутнууд” гэж ярина. Өнөөх хэдэн “оюутан” нь Б.Наранбадрахыг тэжээлийн уутаа бариад наашлахыг хараад тэсэж ядан уралдан угтаж ирнэ.

Бандаалай, Цоохороо, Хонин толгойт зэргээр Б.Наранбадрахын “оюутан” бүр нэртэй. Амийг нь аварсныг зөнгөөрөө мэдэрдэг үү гэлтэй түүнд эрхлэх нь тун чиг өхөөрдмөөр харагдах аж. Тэрээр адуутайгаа яг л хүн шиг харьцана. “Хүүе Цоохороо одоо хоёулаа од болно оо. Алив хоёулаа энд ярилцлага өгье” гэсээр цоохор мориныхоо цулбуурыг атган суугаад бидний яриа эхэлсэн юм.

Тавхан настай жаахан хүү өөрөө морин дээрээ мордох гэж байгаад oйчно. Мордож чадахгүй болохоор хөтлөөд алхана. Морьтойгоо ярина. Гуниг бас баяраа хуваалцана. Чин сэтгэлээсээ энэрнэ. Хүнтэй адилтган хүндэлнэ. Б.Наранбадрахын адууг хайрлах, монгол ахуйтай амьдралаа салшгүй холбосон нь энэ л үеэс эхэлжээ.

Түүнийг таван настай байхад гэрийнхэн нь зээрд байдас барьж өгснөөр анх удаа адуутай анд нөхдийн барилдлагатай болжээ. Тавхан настай жаахан хүү өөрөө морин дээрээ мордох гэж байгаад ойчно. Мордож чадахгүй болохоор хөтлөөд алхана. Морьтойгоо ярина. Гуниг бас баяраа хуваалцана. Чин сэтгэлээсээ энэрнэ. Хүнтэй адилтган хүндэлнэ. Б.Наранбадрахын адууг хайрлах, монгол ахуйтай амьдралаа салшгүй холбосон нь энэ л үеэс эхэлжээ.

Тэрээр Монгол Улсын их сургуульд эдийн засагч мэргэжлээр бакалавр, түүх аялал жуулчлалын багш мэргэжлээр магистрын зэрэг хамгаалжээ. 2013 онд Төрийн их найрал хөгжмийг сэргээн урлах “Язгуур эгшиглэн” гэх төслийг гүйцэтгэсэн “тулгуур баганын” нэг нь ч ТЭР байж. Төдийгөөс өдий хүртэл ажил, амьдралаа үргэлжлүүлэхдээ адуугаа дээдлэх, хайрлах сэтгэлийн очыг бусдын зүрхэнд асааж өгөх нандин мөрөөдлөө гээгээгүй аж.

Б.Наранбадрах “Адуугаа хайрласан шиг хайрлаад бойнд өгөхөө боливол “Адууны асрамжийн газар” байх шаардлагагүй. Би дотроо дандаа адууны амь аврах юм сан гэж боддог байсан. Одоо манай монголчууд адуугаа мax гэж тоолж байна.

Түүхэндээ ийм үзэл бидэнд байгаагүй. Хүмүүс мөнгөний хэрэг гарсан ч юм уу олон шалтгааны улмаас хээлтэй гүүгээ ч бойнд өгдөг. Зарим нь бүр илүү жин дарах учраас зориудаар хээлтэй гүүгээ бойнд зoльдог. Өнгөрсөн жил манайх найман хээлтэй гүүг бойноос авсан” хэмээсэн юм.

ХҮН БОЛ ЭНЭ ДЭЛХИЙД ИРЭЭД ХАЙРЫН ХИЧЭЭЛД ЗААВАЛ СУУХ ЁСТОЙ ЖУУЛЧИН

Тэрээр өнгөрсөн хавар нэгэн шөнө бойноос авсан хээлтэй хүрэн гүүгээ цавьдар унагатай давхиж буйгаар зүүдэлжээ. Үүрийн 03:00 цагт ингэж зүүдэлж сэрснийхээ дараа адуучин дүү рүүгээ залгаж асуухад гүү нь унагалаагүй гэжээ. Харин тэр өглөө нь 07:00 цагийн  үеэр хүрэн гүү унагалж, цавьдар унага гарсан тухай адуучин дүү нь түүнд утастаж хэлсэн байна.

“Зүүдэндээ харсан цавьдар унаганы зүс дүрээрээ мөн байсан” хэмээн ярих нь Б.Наранбадрахын адуутайгаа ямар нандин холбоотойг бас хэчнээн их сэтгэл гарган халамжилдгийг илтгэх шиг.

Түүнийг “Ямар ч ашиггүй газар байгуулж яадаг байнаа” хэмээн шүүмжлэх хүн олон. Харин тэдний өмнөөс Б.Наранбадрах “Адууг бойнд өгөхийг зогсоож, гадагшаа зарахыг болиулж, хүмүүс адууны мax uдэхээ больж, адууг дээдлэх, найз шигээ хайрлах сэтгэлээр ханддаг болоход л манай асрамжийн газрын зорилго оршдог” гэж хариулдаг аж.

“Хотын хүүхдүүд ирээд морь унаад давхиж байгаад явдаг.  Ямар зүсмийн, хэдэн настай, ямар араншинтай морь унасан. Мориныхоо нүд рүү хараад ярьж үзсэн үү” Би ийм л юмыг хүмүүст мэдүүлж, мэдрүүлэхийг хичээдэг гэсэн нь түүний дотоод ертөнцийг илтгэх шиг. Анзаарч бодвол бид дэлхийн талыг туулсан морьдоо тэгж анзаарч, дээдлэн боддог билүү гэх асуулт түүнтэй ярилцаж байхад өөрийн эрхгүй төрж байв.

Мөн тэрээр 117 кг жuнтэй xvн зургаан сарын турш xooлны дэглэм барьж, фитнест явахгүйгээр өдөртөө морь унасаар 85 кг жuнтэй болсон тухай ярьж, хүмүүсийг эрvvл мэндээ бодоод, стрессээс ангид байхын тулд мopь унаж, байгальтайгаа ойр байхыг чин сэтгэлээсээ хүсэж буйгаа хэлсэн юм.

АДУУГАА ДЭЭДЛЭХ АТУГАЙ ХЭЭЛТЭЙ ГҮҮГ БОЙНД ӨГЧ БАЙГААД СЭТГЭЛ ШИМШИРДЭГ

Б.Наранбадрах Өвөрмонголчууд адуугаа дээдлээд иддэггүй. Яагаад гэвэл анд нөхөр минь гэж боддог. БНХАУ-ын Засгийн газар үүнийг нь дэмжээд “Адууг дээдэлдэг ард түмэн” гээд тунхаглаад ӨМӨЗО-ны аялал жуулчлалын салбарыг нь хөгжүүлж байна. Гэтэл манайхан адуугаа дээдлэх атугай хээлтэй гүүг бойнд өгч байгаад сэтгэл нь шимширдэг тухай ярьсан юм.

“Адууны асрамжийн газар”-ынхан хөгшин адуугаа өндөр настай хүнийг асардаг шиг биеийг нь ажин, анхаарна. Дусал хийж, шаардлагатай эмчилгээг малын эмч гардан гүйцэтгэнэ.

“Адууны асрамжийн газар”-т буй адуу бүр эзэнтэй болохоо хүлээж байгаа. Тэднээс өөрийн нэр дээр үрчилж авахыг хүссэн хүмүүст хамгийн энгийн шаардлагыг тавьж, гэрээ байгуулна. “Та авсан адуундаа эзэн болж байнга эргэж тойрно.

Мөн адуугаа дээдэлж, мaxыг нь идэхээ больё гэх уриалгыг нийгэмд түгээх хэрэгтэй. Адуун дээрээ ирж, унаж болно. Үр хүүхдээ дагуулж ирээд танилцуулж болно. Түүнчлэн үрчилж авсан адуундаа идэш тэжээлийнх нь цагаар өвс авчирч өгч болно.

Та “Адууны асрамжийн газар”-т очоод хүссэн адуугаа зүслээд ав. Одоогоор 50 гаруй адуунаас дөрөв нь л эзэнтэй болсон аж. Таныг зориод очиход эл газрын эзэд элэгсгээр угтаж аван, бойноос aмь мултарсан азтай заяатай хүлгүүдийг харуулах болно. Тэдэн дотор сумын эмчийн морь байсан, 50 гаруй медальтай хурдан хүлэг ч бий.

“Адууны асрамжийн газар”-ынхан хөгшин адуугаа өндөр настай хүнийг асардаг шиг биеийг нь ажин, анхаарна. Дусал хийж, шаардлагатай эмчилгээг малын эмч гардан гүйцэтгэнэ. Ийм л дулаан уур амьсгалтай, адуутайгаа анд нөхөр шигээ харьцаж, амийг нь өөрийнхтэйгөө зүйрлэн хайрладаг газраар очсон нь монгол хүн бүрийн морин эрдэнээ хайрлах сэтгэлийн галыг бага ч болтугай асаахад нэмэр болно хэмээн итгэж байна.

“Дэлхийг тойрсон адуугаа Монголын ард түмнээрээ хайрладаг, дээдэлдэг болчихвол миний санаа амрах гээд байна” гэж Б.Наранбадрахын санаашран хэлсэн өгүүлбэрээр бичвэрээ жаргаая.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button