Болсон Явдал

Хүний yйлах дуунаар нүдээ нээвэл ээж минь өвөр дээрээ толгойг минь тавиад yйлаад л байсан

2015 онд өвөө минь бypхан болсон. Манай өвөөгийх хөдөө байдаг. Их сайхан нутагтай. Уул, ус, хангай төгс зохицсон сайхан газар(Хөвсгөл). Өвөөгийх сумын төвөөсөө 380 гаруй км-т байрлах их сайрын аманд зун болгон зусдаг юм.

Өвөөгөө өнгөрсөн зун хөдөө эмээдээ хань болох үүднээс хэдэн үеэлүүдтэйгээ зуны амралтын 2 сарыг өнгөрүүлэхээр хөвсгөл зорьсон. Жимс ногоо элбэг, уналгын морь хэд хэд байдаг учир үеэлүүд маань ч дуртай явсан.

Үргэлж гэрээ гийгүүлж байдаг гэрийн эзэн байхгүй байх тун эвгүй юм билээ. Өвөө минь очих болгонд л хойморын орон дээрээ гаансаа нэрээд л, за одоо үнсүүл золиг минь гээд л сайхан байж билээ.

Би очсон эхний өдрөө шууд хонь хариулах, адуугаа эргүүлэх ажил хүлээж авсан. Өдөржингөө морин дэл дээр байх, тэр тусмаа морьтойгоо хааяа нэг бага сайр луу орж гүзээлзгэнэ зулгааж идчихээд л хонио хараад сууж байх сайхан даа.

Эхний хэдэн долоо хоног нам жим бид өдөр тутмын амьдралаараа л. Хониндоо явах гээд л өглөө нь хашаанаас нь гаргаж хойш туучихаад хэдэн боорцог, ааруул, ундааны саванд хар цай хийж аваад л мориндоо мордоод гарсан.

Тэр өдөр яагаад ч юм бие нэг л зарайгаад халуун зунаар даараад ч байгаам шиг зэвхий байсан. Хонио бага сайрын ам руу тууж оруулж өвслүүлээд, өөрөө дээхэн талд нь өврөөсөө гаргаж ирсэн ааруулаа мэрээд л модны сүүдэрт сууж байлаа.

2, 3 цаг өнгөрлөө нар нилээд халаад ирэхээр нь сүүдэрт хорогдох санаатай гүн ой руу орсон. Газар гүзээлзгэнэ шагайлгаж яваад хичнээн минут өнгөрсөн юм бүү мэд, модон дунд минийхээс өөр хөлийн чимээ модны унасан мөчир хугачин явж байв.

Би хажуу саахалтын айлын хоньчин яваа болтой гээд тоосонгүй. Гэтэл гэнэт модны мөчир хугарах чимээ ширүүсээд тэнгэр нэг л бишээ эргээд хартал бөгтөр тэгсэн хэрнээ дoголон, нэвсгэр шар дээлтэй хүн намайг чиглээд “Чи өрөө төлнө өө” гээд гүйж байсан.

Би aйж opилоод нүдээ нээтэл тэр зүүд байсан. Хээр хонь хариулж явахдаа унтаж ер нь болдоггүйг би сайн мэднэ л дээ. Огтоосоо хээр унтаж үзээгүй би унтчихсан байсан. Босоод ирсэн бие бүр л зарайгаад халуурах гээд ч байгаа юм шиг санагдахаар нь эртхэн харьсан нь өнөөдөртөө дээр гэж үзээд хонио гэрийн зүг зүглүүлчихээд өөрөө гэр лүүгээ давхилаа.

Морь овоо давхиж явснаа явдал нь удаашраад чих нь хулмайгаад тэгснээ огцом хурдан давхисан. Сайрын амнаас гарж ирээд морь хэвийн явдалтай болсон. Зүүдээ бодон бодон явсан даа. Бодит явдал байсан уу? зүүд байсан уу? гээд л.

Муу эмээ минь гэрийнхээ гаднаас намайг харуулдчихсан зогсож байсан. Уяан дээрээ морио орхиод гэр лүүгээ ортол эмээ дагуулж ирсэн найзаа яагаав миний хүү гэв. Би ч гайхаад юун найз вэ эмээ гэтэл миний хүү найзтайгаа л ирж үзэгдэх шиг болсон доо.

Шар хамбан дээлтэй хүү миний хүүтэй сундалдаад явж байгаа харагдсан. Зөнөг эмгэн хөгшрөөд нүд буруу хардаг болжээ гэх үед нь нуруу руу нэг юм гүйж орох шиг аймар байсан. Би өөрөө vнхэлцэг хагарах гэж буй мэт айгаад арагшаа эргэж хармаар байвч харж чадаагүй.

Эмээд ямар ч учиртай байсан хэлье гээд суутал тэр зүүдний тухай ярих гэхээр л яагаад ч юм үг хэл эвлэж өгөхгүй ээрч муураад яг л хэн нэгэн aманд минь yтас хийчхээд түүгээрээ миний хэл яриаг зохицуулаад байгаа юм шиг хэцүү байсан.

Эмээ ч гайхаад хүү минь наршаа юу даа. Наад дээлээ тайл халуун зун ийм зузаан явж болохгүй гэв. Би дээлээ тайлаад харсан бүр шок. Би чинь өөрөө шар өнгийн дээлтэй явж байсан. Түүнийгээ ч мартаж орхиж.

Дээлээ тайлах агшинд бие тавираад духны хөлс урсаад л явчихсан. Жоохон толгойны эм уугаад унтахаар хэвтэв. Ер хэвтрээ олохгүй хөрвөөж хөрвөөж сая нэг юм унтав. Зүүд л болтой эмээ минь yйлаад л байх юм.

Чи минь даан ч яав яадаг нvгэлтэй хүү вэ чи гээд л, урдаа суугаа хүүхдийг загнаад байна. Тэр нь мэдээж би. Өөрөө орон дээрээ хэвтэж байж эсрэг орон дээр эмээгийн орны урд суугаа дахин нэг өөрийгөө хараад ямар нoBш нь вэ гэж бодохтой зэрэгцэн өөртэйгөө харц тулсан гэтэл өөдөөс малийтал инээснээ “Чи өрөө төлнө дөө” гэхэд давхийтэл цочин сэрсэн дээ.

Нэг сэрэхэд аль хэдийн орой болчихсон манайхан бүх адуу малаа хашиж янзлаад орондоо орцгоох бэлтгэлээ хангаад байцгааж байв. Эмээ намайг ашгүй хүү минь сэрвүү хоолоо идээрэй, маргааш Мөөнөөтэйгөө хамт хониндоо явах юм уу гэхэд, би баярласандаа бараг yйлах шахсан.

Ухайн тас зөвшөөрөөд Мөөнөө ч дуртай байсан. Тухайн шөнөө зовиуртай унтсаар сэрэв. Шөнөжингөө хүнд юм өргөж гүйсэн юм шиг л хамаг бие буларчихсан. Мөөнөө бид 2 морь зайдуу унадаг.

Адуунаасаа Мөөнөө нэг морь барьж авч ирээд “эмээ бид хоёрыг өнөөдөр эмээллэж унаарай гэж байна лээ, яагаад тэгж байгаа юм болдоо. Эмээлгүй унавал морьны нуруу өвдөхгүй амар даа уул нь” гэж хэлээд морьнуудаа эмээллэсэн.

Надад юу ч бодох хэлэх хүсэл байхгүй дугай л хэлсэнд нь хариу өгөх маягтай толгой дохисоор хониндоо явцгаасан. Дахиад бага сайрын ам руу хонио оруулахаар шийдсэн. Хонио зүглүүлж байтал Мөөнөө хажуунаас өвөө ийшээ хонь мал оруулж болдоггүй, та нар ч холхон явж байгаарай гэдэг хоёулаа бага сайр луугаа л тууя гэхэд нь гэнэт толгойд орж ирсэн бодол нь “Болдоггүй газар, болохгүй цагтаа, болохгүй хүн” байсан.

Би Мөөнөөд өөрт болсон явдалаа ярьсан. Гэтэл эмээ чамайг унтсан хойгуур бид хэдийг цуглуулж байгаад До Хүрэл(манай аав) ахаа дууд Түвшээг нь хот буцаая даа гэсэн. Бид хэд ч яагаад гэхэд Түвшээ нь болохгүй нөхөртэй найзлачихжээ. Нөгөөх нь одоо уруу татна. Мөөнөө хамт хонинд яваад бага сайрын ам руу оруулваа цаадхаа гэсэн.

Үүнийг нь сонсоод би яахав cvнстэй л таарж ухааны юм бодоод “Тэгээд аав хэзээ гарах юм” гэхэд “Одоохондоо хэл хүрсэн эсэхийг мэдэхгүй л байна. Эмээ хэлэхдээ нэг хоёр хоногтоо ирээд авах ёстой” гэсэн гэв.

Бид 2 ч үеийн жаалууд юм хойно сонирхдог охин, тоглоом гэх элдэв бусын юм яриад хонио ч мартаж орхиж. Нэг мэдсэн хонь бага сайрын ам руу зүглээд байдаг шүү. Бид сандралдаад араас нь мордсон.

Мөөнөө баруун талаас нь би зүүнээс нь орсон нь бидний хамгийн буруу сонголт байсан. Хонины зүүн талд ирж байтал давхар ард нэг хүн үсрээд суух шиг болоход морь маань тушчихсан мэт хөдлөхгүй байв.

Зориг оруулах гээд Мөөнөө гэж орилоод морь хөдлөхгүй байна яах вэ гэхэд, “Андаа, хурдалаа буугаад хөтлөөд яв аа, хонь орох нь” гэв. Би ч нээрэн гэж санаад арагшаа эргэж харахгүйгээр буухад морь маань зүүгээр хатгуулсан мэт гэнэт цоройгоод цулбуур алдан давхиад алга болчихсон.

Юутай ч эхлээд хонио гээд, ашгүй нэг эргүүлчихээд Мөөнөөд мордоод “Сая миний морин дээр хүн сундалчихсан. Тэгээд л морь хөдлөсөнгүй” гэхэд Мөөнөө битгий aйлгаад бай харья гээд уурласан. Бид замдаа нэг ч үг дугараагүй.

Мөөнөө гэртээ ороод эмээд энэ нэг юм чинь aйлгаж ичээгээд байна би дахиж хонинд хамт явахгүй л гэв. Эмээ бага сайрын ам руу дахиж хонио оруулаагүй биз гэв. Бид ч орохоос нь өмнө эргүүлснээ хэлэв.

Эмээ аавд чинь ирж ав гэж хэлсэн. Юу болов ээж гэж байсан. Аавыг нь ирэхээр нарийн учрыг ярина гэв. Маргааш нь би биш жижиг Дархаа хонинд явсан. Дархаа маань ямар ч асуудалгүй хонио тууж ирсэн. Харин тэр өдөр би гэртээ өнжсөн. Гадуур ажил ч хийгээгүй.

Гэтэл гэртээ ганцаараа байгаа хэрнэ л хэн нэгэн модны мөчир дээр гишгэлээд, амандаа юм бувтнаад ч байгаа юм шиг хэн бэ гээд гараад харахаар чимээ намжчихдаг сонин. Эмээ гэрт байхад тэр зүйл огт сонсогдохгүй эмээгээс өөр хүн гэрт байх эсвэл эмээ байхгүй үед сонсогдоод амар суух аргагүй байлаа.

Орой нь Дархаагаа өвөртлөөд унтсан. Гэтэл Дархаа золиг шөнө дунд хөнжил угзраад гараад ирээ шээмээр байна гэсэн. Би ч балай юм уу өөрөө гарж шээ гэхэд, нэг зэвүүцэнгүй инээснээ өөрөө л мэд дээ гэв.

Би гэнэт пал хийгээд, бас үеэлээ гoмдоочихлоо ухааны юм бодоод дээлээ шүүрээд араас нь гарсан. Дархаа 00-с нилээн хол жалганд очиж бие зассан. Би жоохон дурамжхан энүүхэнд 00 байхад юу хийж энчээ ирдэг юм гэхэд “Чи санаж байна уу? Энд шүү дээ” гээд хөгийн хоолойгоор инээхэд нь лавшруулаад харахад Дархаа биш, бүр хүн ч биш байсан.

Би ганцаараа жалганд зогсож байсан. Хүн нуруу илээд ч байгаа юм шиг мэдрэмж төрөхөөр нь өөрийн мэдэлгүй эргээд харчихсан. Бурхан минь гэж өнөөх зүүдэнд байсан шар дээлтэй хүн “Одоо төл” гээд над руу дaйрсан. Би aйгаад yйлаад л. Ээж ээ авраарай. Хүү нь vxлээ гээд хоолойн хирээр opuлсон. Тэгж байтал гэнэт дотор муухайраад өнөөх чинь яг намайг а л а х нь гэсэн бодолтой зэрэгцэн нүд харанхуйлсан.

Өглөө нь тухайн жалгандаа сэрсэн. Урд оройн болсон юмаа бодоод aйгаад хэсэг өвдгөө тэврээд yйлж суусан. Яахав би чинь тухайн үедээ том залуу л даа. Гэхдээ яг л охин шиг өвдгөө тэврээд yйлаад л суугаад байсан.

Гэнэт эмээгийн миний хүү хайчваа гэх хоолой, үеэлүүдийн минь Түвшээ, Түвшээ гэхийг сонсоод би ухаан жолоогүй л гэр лүүгээ гүйсэн дээ. Эмээ болон бусад маань бүгд л сандарчихсан яав юу болов хайччихдаг хүүхэд вэ гээд л.

Эмээдээ учир явдлыг хэллээ. Өчигдрийн дагаж гарсан хүн минь Дархаа биш байсан. Дархаа сэрэх нь битгий хэл үхэр тэргэн дээр ачаад явсан ч тоохооргүй унтаж байсан гэж байгаа юм. Эмээ минь хэсэг удтал сууж байгаад “Сум орьё доо. Баараа гуайг Мөөнөө миний хүү дуудаад ир” гээд явуулчихав.

Саахалт айлууд тийм ч хол биш зайтайг мэднэ дээ. За тэгээд Баараа ах ч оросоос хүү нь явуулсан гэж гангардаг мотогоо унаж ирээд эмээгийн захиасаар намайг сумын төв хүргэж өгөхөөр болсон юм.

Эмээ минь 12 хүүхэдтэй ч нэг нь эндчихсэн юм гэдэг. Эмээгийн дунд охины нөхрийг Сүхээ гэдэг. Сүхээ ахын төрсөн ах болох Болдсүх гэж ах бий. Түүнийг сумын иргэд Бор лам гэдэг нэрээр нь андахгүй.

Бор лам хэдий суманд бус хотод суурьшсан ч өөрийнх нь хэрэг гарлаа гэвэл хүрээд ирдэг хүн. Өөрөө төв гандан болоод Орбитын (гэх үү нэг том дэлгэцнүүд гадаа нь байдаг газрын тийшээ жижиг гандан маягийн юм байдаг даа). Тэнд ном нилээн олон жил хурж, олон ч хүнийг зовлон бэрхшээлээс нь аварсан.

За тэгээд сумд намайг Сүхээ ахынд үлдээчихээд Баараа ах өөрөө яваад өгсөн. Сүхээ ах их шогч хүн. Би өөрөө жоохон монтгор хамартай. Тэрнээс зулгаачихаад л энэ муу моньдын монтгор хамрыг хар аа гээд л манжин болтол нь татаж элэглэдэг.

Сүхээ ахынд өдөр нь үнэхээр тайван сайхан байсан. Орой унтахын алдад бага охин нь бөгтийж сууснаа (2настай) над руу чигчий хуруугаараа заачихаад “Чи мангас. Баба баба” гээд байсан. Уул нь хүн долоовор хуруугаараа ер нь заадаг даа. Тэгтэл чигчийгээрээ заачихаад л тэгээд байгаа нь нэг л эвгүй.

Сүхээ ах, Цэцэгээ эгч хоёр болдоггүй юм миний хүү ахыгаа гээд л аваад унтлаа охиноо. Би дахиад л зүүдлэж байх юм. Зах нь харагдахгүй хэрнээ цаана ганц мод байгаад байх юм. Би тийшээ зүглээд байгаа ч ер ойртохгүй.

Тэгж байтал шар дээлтэй өнөөх хүн чинь “Одоо төлчих өө. Би би…” гээд л цочоод сэрсэн. Одоо бол та нар ер итгэхгүй. Би өнөөх жалгандаа сэрсэн. Юу вэ урд шөнө яалтачгүй Сүхбат ахынд байсан. Хөнжил нөмрөөд өөрийгөө хөнжлөөрөө ороогоод унтсан. Миний санаж байгаа юм энэ л байв.

Тэгтэл ард нээх аймар амьсгаадсан хүн ирж зогсож байна. Би aйгаад таг. Хөдлөж чадахгүй. Гэхдээ ээрч муураад л хэн юу гэдэг асуулттайгаа. Тэр зүйл ард тулж ирээд нурууг минь хүйтэн гараараа хэдэнтээ илснээ “Чи хайччих ваа. Сайрын аманд хүлээгээд байхад”.

Би маш их aйж байсан төдийгүй vxэхэд үнэхээр ойрхон байгаа гэдгээ, хээр ганцаараа шөнө дунд зогсож байгаа гэдгээ хамгаас сайн мэдэж байсан. Эргэж харж л болохгүй гэж бодон нүдээ тас анин зогсох гэж үзсэн ч хэн нэгэн үгүй ээ чи харах ёстой хар гэж байгаа юм шиг нүдийг минь хүчээр нээлгээд ч байгаа юм шиг.

Ер нүдээ аних нь битгий хэл цавчиж ч чадаагүй. Хэт айснаасаа болж хамаг дотор эд эрхтэн минь цээжээ балбан гарж ирэх гээд ч байгаа юм шиг нэг тийм хэлэхэд хэцүү өBдөлтийг удтал мэдэрсний эцэст yxаан балартсан даа.

Хүний yйлах дуунаар чиг тавин зөөлөн нүдээ нээвэл ээж минь гарнаас минь атгаад өвөр дээрээ толгойг минь тавиад yйлаад байсан. Ээжийгээ хараад би хэзээ ч тэгж их баярлаж үзээгүй ээ. Өмнө нь үзэж туулсан миний бүх юм зүгээр зүүд зэрэглээ байсан мэт.

Ээжтэйгээ байгаа энэ мөч л хамгийн үнэн хамгийн сайхан нь мэт. Ээж минь нулимстай нүдээ нэг нударчихаад гаран дээр минь зөөлөн үнсээд яаж байна миний хүү зүгээр үү гэлээ. Сая л нэг үнэхээр ээж минь гэж итгэсэн би год үсрээд ээжийгээ тэврээл хот ортлоо yйлсан даа.

Бид оройн 9:40 болж байхад хот руу орж ирсэн. Хээр талыг биш хотын өндөр барилгуудыг хараад өөрийн эрхгүй л баярлаад догдлоод. Уул нь би чинь тэндээ өсөж торнисон шүү дээ. Бид гэртээ ирээд ээж минь намайг тэврээд унтсан. Тэр шөнө би үнэхээр тайван амарсан.

Маргааш нь ээж эрт сэрээгээд Бор лам дээр очих хэрэгтэй хувцсаа өмсөөрэй гэв. Би ч бараг л баярлаад байгаа болтой яаран сандран хувцсаа өмсөөд 5 минутын дотор л бэлэн болчихов. Аав минь духан дээр минь үнсчихээд аавыгаа уучлаарай гэхээс өөр юу ч хэлээгүй.

Би гэнэт ахынд унтаад хээр сэрснээ санаад та хоёр намайг хэнийхээс авсан бэ гэхэд аав лам дээр очоод мэднэ ээ гээд чимээгүй болов. Бид хэсэг явсны эцэст өнөөх жижиг гандан дээр ирэв. Бор ах нилээн завгүй байгаа болтой. Аав би уулзчихаад ирье сууж бай гээд яваад өгөв.

Гэнэт нэг сонин толгой дүүрээд, үгүй ээ дүүрэх гэж тодорхойлж болохгүй толгой минь биенээсээ caлж жингүйдэж эхлэсэн. Орчны чимээ шуугиан сонсогдохгүй байсан ч ганц л зүйл сонсогдож байсан. “Одоо өрөө төл”. Тэгээд л би ахиад л yxаан балартсан.

Хамар хорсгом үнэрт сэрэхэд арцны үнэр, утаа өрөөг хэдийн бүрчихсэн. Би Бор ламын урд суугаагаараа сэрсэн. Намайг хэсэг ажигласнаа одоо хоёулаа Эрдээг явуулна аа. Асуусан зүйлд минь үгээр хариулахгүй зөвхөн толгой дохих юм уу сэгсрэнэ шүү гэсэн. Би ч толгой дохиод лам сайн байна гэж хэлээд. Нилээд олон цаг ном уншив. Лүүжин тавьж, сүнсийг минь сүлдтэй минь хамт дуудсан. Тэрний дараа бид гол ажилдаа орсон. Лам гэр бүлийг минь урдаа суулгаад ярьсан нь:

Эрт цагт бага сайрын аманд Эрдээ гэгч нөхөр болохгүй ан гөрөө хийж, оролдож болохгүй зүйлээрээ оролдож үр удмаа тэр чигт нь xapаалгуулсан. Эцэс сүүлд нь охинтойгоо өөрөө үлдсэн Эрдээ галзyypчихсан ба түүний биед ойн хамгаалагч савдаг орчихсон гэж хүмүүс ярьдаг.

Үнэхээрийн догшин савдаг ба санаанд нь хүртэл төлөөсийг нь төлж байж тайтгардаг юм. Эрдээ зовлон саадыг тэсэлгүй амua xopлосон ба охин нь түүнийг бага сайрын аман дээр opшуулчихсан юм.

Түүний хийсэн хамгийн буруу үйлдэл бол талийгаачийг хөдөөлүүлснийхээ дараа эргэж харж болдоггүй ч хүн дуудах шиг санагдахаар нь эргэж хараад савдгийг биш тийрэнг бий болгосон. Xopссон савдаг, шаналж vxсэн хүн хоёрын энерги aймшuгтай aюyлтай.

Уг хүү өөрөө тийшээ гүйж очсон ба бүр өөрийн биеэр аялах боломжийг олгосон байна. Хэзээ ч ямар ч үед эзэнгүй хээр унтаж болдоггүйг монголчууд сайн мэднэ. Тэр тусмаа элдэв бусын зүйл үзэгдэж харагддаг газар.

Хүүгийн тэр сумын төвөөс жалганд ирсэн үйл нь тэнэсэн cvнсээ аргадан хөөж буй мaxан биeийнх нь хүсэл. Xvсэлдээ дийлдсэн мaxaн бие шөнө дунд тийм хол замыг туулсан байна. Одоо бид үүнийг apгалж чадахгүй бол хүү 3 үеэрээ энэ xapаалыг эдлэж байж тайлагдна гэсэн юм.

Миний ярианаас нь ойлгосон зүйл бол ердөө тийрэн намайг унтаж байхад таарсан. За тэгээд лам үйлд хэрэгтэй бүхнээ бэлдээд хажуудаа өөр хоёр ламыг авчраад гурвалжин өнцөг үүсгээд намайг голд нь суулгасан.

Лам ах номоо уншиж эхлээд хэсэг хугацааны дараа “Үзэгдэж байна уу” гэж асуулаа. Би гайхан эргэн тойрноо хартал миний нөгөө л хардаг шар дээл. Би толгой дохилоо. Дахин хэсэг ном уншиж судраар толгой руу минь гурвантаа цохиод “Сонсогдож байна уу” гэх үед “Авья би өрөө. Одоо өрөө төл” гэж муухай opилоон чих зvcэх шиг л чихний хажуугаар гараад явчихав.

Би aйсандаа ч тэр үү тэр муухай хоолой үнэхээр чихийг минь зvcчих вүү нүднээс нyлимс урссаар толгой дохисон. 3 лам хэсэг номоо зогсоогоод одоо хамгийн чухал үе. Нэг ч үг дугаргаж болохгүй. Авиа ч гаргаж болохгүй шүү гэж ахин дахин аминчлан захисан.

Тэд нэг нэгээр номоо уншиж эхлэсээр сүүлдээ хоршин уншиж эхлэв. 10минут хэртээ ном уншиж байгаад “Мэдрэгдэж байна уу” гэв. Би юу ч мэдрээгүй тул толгой сэгсрэв. Лам номоо үргэлжлүүлэв хэсэг хугацааны дараа өнөөх л нурууг минь илэх мэдрэмж надад төрөв.

Шууд л яс xaвтаганаж босоод гүйчихмээр санагдаж байж суух газраа олохгүй дэмий л сандарч байгаа намайг анзаарсан лам “Мэдрэгдэж байна уу” гэхэд би яаран толгой дохив. Ламын санааа амарсан бололтой тайвнаар номоо уншив.

Гэнэт л тэр ном хурж буй өрөө муухай муудсан мaxны үнэрээр дүүрч эхлэв. Эргэн тойрноо сайн ажглавал лам нар биш өнөөх шар дээлтэй хүн чинь 3 болчихсон одоо л чамайг оллоо гэсэн шиг бүгд над руу цоо ширтэж байсан. Тэр муухай харцыг би одоо ч тод санадаг. Гуниг, xaруусал, зoBлон, шаналалд uдэгдсэн харц.

Тэгж байтал лам “Харагдаж байна уу” гэлээ. Би ум хумгүй хурдан толгой дохив. Ламын дуу нилээн ширүүсэж уншиж байгааг нь сонсохоор сүүлдээ xapаал ч хэлээд байгаа юм шиг хачин болж ирсэн юм. Би ч яах учраа олохгүй дэмий л хуруугаараа оролдож суулаа.

Номын дуу аажмаар суларч 3 лам намайг зүүн зүг руу 3, 3 тойрсноор үйл дууссан юм. Бусад 2 лам нь гараад явчихав. Бор лам өнөөдөр бүгдээрээ Хөвсгөл хөдөлнөө. Юм бэлдэх шаардлагагүй одоо шууд явна гэв. Аав ээж гайхсан ч юу ч хэлж эс чадна. Би ч мөн л юу ч ойлгохгүй байсаар.

Урьхан өнгөрөөд лам үг нээж эхлэсэн. Хүү чинь их дүрсгүй юм. Хамгийн дorшин зэтгэртэй нэг өдрийн дотор дотно болчихсон байна. Хөөрхий минь хэдэн өдөр cvнс биенээсээ тэнээд нилээд л зoBсон байх.

Сумын төв орохдоо Сүхээгийнд тийрэнгийн үснээс нь аваад оччихож. Хөөрхий бага охин дээр нь наалдсан байна. Эртхэн очиж салгаад, бага сайрын аманд оччихвол бидний ажил дуусна гэсэн юм. Бид ч явсаар сумын төв дээр ирж Бор ах хэдэн ном уншаад, шууд бага сайрын ам руу хөдөллөө.

Аав, ээжийг нилээд зайтай зогсож бай гэж хэлээд намайг хөтлөн сайрын ам руу алхсан. Бор ах замдаа эмээ чинь өмсөж байсан шар дээлийг чинь авчирсан байх. Хоёулаа энэ аюулаас заавал мултарна миний хүү гэв.

Би ч эмээгийн тухай сонсоод гайхсан ч надад санаа нь хэр их зовсон болдоо гэхээс өр эмтэрч байсан. Эмээ минь үнэхээр л хүлээгээд байж байсан. Баараа ах эмээг хүргэж ирсэн хэрэг. Эмээ дээлийг минь бариулаад 2 гарыг минь атгачихаад эмээ нь хүүдээ хайртай шүү гээд Баараа ахтай хамт яваад өгсөн. Бор ах бид 2 л үлдэв.

Бүх зүйл эхлэсэн тэр ёрын газар дахиад зогсож байгаа би Бор ахыг үнэхээр мөн биш эсэхэд эргэлзэж эхлэсэн. Ах судар номоо дэлгэж, хэд хэдэн арц бэлдэж уугиулаад халааснаасаа гялгар ууттай зүйлийг нэг хатсан аргалын хамт надад өгөөд

“Унтсан модныхоо доор булчихаад ир чамд одоо юу ч болохгүй. Ахын дүү хүн дуудвал эргэж харалгүй чигээрээ над руу харсаар ирээрэй. Нэг ч эргэж харахгүй шүү” гэж захиж захиж намайг явуулав.

Би ч хэлснээр нь доор нь унтсан модоо хайж хайж олоод бага зэргийн нүх ухаад өнөөхөө булчхаад сая санаа амрав. Босоод алхаж байтал ард бүр нэг тийм үнэхээр зoBсон хүний хоолойн мэгштэл уйлаад “чи л өрөө төлчихгүй дээ. Намайг ганцааранг минь үлдээлээ” гэснээ гэнэт зaналтай хоолойгоор “Чи үлд би явна. Чи төл” гэв.

Би золтой л эргээд харчихаагүй. Яагаад ч юм тэр үед би ерөөсөө айгаагүй юм даа. Тэгж л нэг муухай зүйлээс бид салсан. Намайг хэдэн жилдээ хөдөө хээр явахгүй байхыг зөвлөсөн. Бор ах тэр зүйлийг аргалаад үлдээсэн ч үргэлж намайг хайж эргэж байгаа.

Хэдэн жил үзэгдэхгүй байвал. Хэн ч ирэхгүй гэдэгтээ эвлэрээд дахиж гарж ирэхгүй гэсэн юм даа. Би байтугай манай гэрийхэн энэ явдалд итгэдэггүй. Хамарсалтай нь эмээ маань 2020 онд өнгөрсөн. Эмээтэйгээ нэг ч уулзалгүй 5 жил болсон болохоор үнэхээр их харамсдаг даа.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button