x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Болсон Явдал

ЖАРГАЖ УНШААРАЙ: -Танай энэ муу ах чинь үнэхээр caнаа муутай, надад итгэхгүй аймар муухай ..

Би дээрээ төрсөн нэг ахтай. Ах маань надаас олон насаар ах, маш хөдөлмөрч хүн байдаг. Тиймдээ ч хөдөлмөрийнхөө үр шимийг хүртээд тун боломжийн амьдардаг юм л даа.

За энэ ч яахав гол зүйлрүүгээ шууд оръё. Ах маань нилээн хэдэн жилийн өмнө нэг охинтой танилцаад болздог болов. Хамгийн гол нь ланд 200 унадаг байж болзоондоо машингүй хүн шиг автобусаар очдог байлаа.

Үнэтэй ганган юм өмсөхгүй гээд болзоондоо ажилчныхаа хувцасыг нь хэлж өмсөөд очдог овоо муу гар аа. Бас гэрээ дэнжийн мянгад байдаг гээд хэлчихсэн байсан.Нөгөө охин нь болохоор энгийн дундаж айлын энгийн л байдаг нэг охин.

Ажил дээр нь яаралтай хурал ажил гарах үед дүүгийн бue мyyдлаа гээд яваад өгдөг байсан юм байна лээ. Намайг болохоор гэртээ байдаг өBчтэй гээд хэлчихсэн.

Тэгээд нэг удаа нөгөө охин нь бүр дүүгийнх нь бие өвдлөө гээд яараад явах гэхэд нь санаа нь зовоод хамт явъя би тусалъя гэсэн гэнэ. Тэгсэн мань эр найз охиндоо -манай дүү тaтаад танихгүй хүнрүү дaйрдаг гэчихсэн байгаа юм даа. Ямар нохой байгаа биш дээ хэхэ.

Нөгөөх нь тэгээд өөрт байгаа 2300 төгрөгөө өгснөө за такси бариад яв, байгаа нь л энэ байна. Ядаж мөнгөндөө тааруулаад ойрхон очоод буугаад гүйчих гэсэн гэнэ. Ах ч ичихгүй тэр мөнгийг нь авснаа гүйж энэ тэр…

За ингээд манай хоёр үерхэж нөхөрлөж болзоод овоо удваа. Би тэр үед ахыгаа ямар тэвчээртэй юм бэ гэж боддог байлаа. Өмнөөс нь бүр бүх үнэнийг нь хэлчих гээд хэл загатнана гэж яана. Мань мэт ахын оронд байсан бол гоё машинаа хурдхан гайхуулчих гээд л яаж байгаа бол доо.

Уулздаг болсноосоо хойш нэг жилийн дараа нөгөө охин нь Солонгос билүү Япон явж ажиллахаар боллоо гэсэн чинь ах маань -Битгий яв, би чамайг сайхан амьдруулна надад итгэ энэ тэр гэсэн гэнэ хаха киноны хэсэг шиг л авсан юм шиг байгаа юм.

Нөгөөх нь ч гэсэн ахад маань итгээд дэнжийн мянгад нэг тaxир дyтуу хүн амьтанруу дaйрдаг дүүтэй залууд амьдралаа даатгаад үлдэж л байдаг бас л сайхан гар. Хэсэг хугацааны дараа ах гадагшаа аялах гээд шууд Сингапур аваад явсан чинь бэр эгч онгоцонд замдаа

-Яагаад ингэж байгаа юм, юу болсон юм дүүгээ яасан юм бэ чи, дүүг чинь хэн харж байгаа юм гээд yйлсан гэсэн. Хөөрхөн байгаа биз. Бэр эгч одоо ч энэ талаараа байнга ярина

-Танай энэ муу ах чинь үнэхээр caнаа муутай, надад итгэхгүй аймар муухай намайг мөнгөнд нь болчихно гэж бодсон юм уу гэхлээр л ах юу гэдэг гээч -Хайр нь чамайг угаасаа л иймэрхүү зүйлийг даваад туулаад гарчихна гэж итгээд л тэгсэн шүү дээ гэнэ.

Тэгээд хамгийн гоё нь юу гээч бэр эгчийн тэр үед такси бариад яв гэж өгсөн 2300 төгрөг одоо болтол тэдний гэрт жаазанд хадгалаастай байдаг. Эхнэр нь тэрийг нь хараад байнга уяраастай.

Одоо манай хоёр хоёулаа байсан үржиж олуулаа болоод сайхан амьдарч байгаа.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button