Болсон Явдал

Богд Зонхова гуай таныг тайзнаа хүндэтгэлтэйгээр урин залъя! – Элгээ мэдэж уншаарай

Нэлээн хэдэн жилийн өмнө юмдаг, оны шилдэг ном шалгаруулах ёслолын ажиллагаа болж байв. Янз бүрийн номын зохиогчдыг сүүлийн байраас нь эхлэн дуудаж шагнаж байснаа хамгийн сүүлд хамгийн шилдэг номыг зарлахаар болов. Хөтөлж байсан залуу бүсгүй тайзан дээрээс микрофоноор:

-За ингээд оны хамгийн шилдэг номыг одоо зарлая! гээд дуугаа улам чангаруулан фонфар хөгжим дор:

-Богд Зонхова! Бодь мөрийн зэрэг ном шилдгээр шалгарлаа. Баяр хүргэе! Богд Зонхова гуай таныг тайзнаа хүндэтгэлтэйгээр урин залъя! гэвээ.

Хүн гарч ирсэнгүй, хүмүүс инээлдсээр. Хөтлөгч:

-Зонхова гуай гарч ирж шагналаа гардаж авна уу! /гуайлах ёстой настай хүн гэдгийг бас гадарлаад байх шиг байна аа!/

Хүмүүсийн инээд дундаас “Бодь мөрийн зэрэг” номыг хэвлүүлсэн “Непко” багийг төлөөлж Б.Цэнддоо ах инээдээ барьж ядан тайз зүглэв. Очих хооронд нь “За Зонхова гуай маань ирж байна!” гэж зарласаар. Хөтлөгч дуугүй байж болохгүй!

Цэнддоо ах тайзан дээр гараад хөтлөгчийн чихэнд хэдэн үг шивнэх шиг болов. Хөтлөгч толгой дохисноо микрофонд:

-Зонхова гуай ажилтай ирж чадаагүй тул шагналыг нь авахаар … Та хэн билээ?… Цэнддоо гуай иржээ! гэж зарласан гэдээг. Цэнддоо ах дамшиглаж:

– За, Зонхова гуай нь ирэх боломжгүй тул би өмнөөс нь шагналыг нь гардаж авъя аа… гэж үгээ эхэлсэн байдаг…

Жинхэнэ болсон явдал шүү!

Богд Зонхова /1357-1419/

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button