x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Болсон Явдал

ХАМААТАН САДНААРАА НИЙЛЖ ГАЛАА ТАХИСАН НЬ – ИНЭЭДЭЭ БАРЬЖ ДИЙЛСЭНГҮЙ

Нэлээд хэдэн жилийн өмнө болсон явдал.

Манай хамаатнууд дундаас нэг хүн нь бөө болоод бид хэдийг чинь удам судраар нь үзэж хараад л, засал өргөл барих юм болоод удмынхаа гал голомтыг тахихгүй бол болохгүй нь гэж айлдав нөгөө сахиус нь.

Нөгөө бөө мэдэхгүй хүмүүс чинь яахав дээ бие биенээсээ асууж сураглаад л, бүгд тахил өргөл барихад нь шаардлагатай гээд хонины өвчүү, толгой, шар тос гэх мэтчилэнг нь бэлдэж аваад бөөн сүр дуулиантайгаар 10-аад гэр бүл хотоос зайдуухан гараад нэг өндөрхөн уулын орой дээр очлоо.

Тэгсэн нөгөө бөө маань онгод сахиусаа буулгаад л гал голомтоо тахиж эхэллээ шүү. Эхлээд л түүдэг галаа асаа гэлээ. Тэгээд гал өрдөөд нөгөө түүдэг гал маань дүрэлзээд л галын наадам шиг л юм болж байна шүү.

Тэгтэл одоо өвчүүн дээрээ шар тосоо түрх гэж байна. Бүгд л бие бие рүүгээ гайхаад харж байснаа нэг нь нөхрийнхөө цээжийг гаргаад л шар тосоо юу юугүй түрхээд уналаа.

Манай хэд ч мөн тэг гэсэн юм уу гээд л өрхийн тэргүүнүүдээ шар тосоор тослоод л тавьчихлаа. Тэгээд байж байтал одоо хадгаар толгойгоо ороо гэж байна.

Тэгсэн нэг нь нөгөө шар тосоор баахан түрхсэн нөхрүүдийнхээ толгойг хадгаар ороогоод л. Тэгээд байж байтал одоо гал руу өргө гэдэг байгаа. Бүгд гайхаж цочоод л ………….. Cүүлдээ бөөн инээдэм………………

Хонины өвчүү, толгойгоор тахих байсныг нь сүүлд нь ойлгодог байгаа. Юу ч мэдэхгүй хэдэн хүн нөхрүүдээрээ тахил өр гөчихөө шахаж билээ. Одоо бодохоор л инээд хүрээд байдаг болохоор та бүгдтэйгээ хуваалцлаа.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button