Болсон Явдал

10 литр сүүтэй, нэг хоньтой, шинэ дээл өмсүүлээд, хот руу явуулсан, ээж нь хүүхдээ бараг таниагүй

2018 онд манайх хөдөө байшин барилгын ажил хийх ажилтан хайж зар бичээд 3 хүн олсон юм. Гэр  бүлийн 2 хүн дээр нь 1 эрэгтэй. Харахад энэ 3 ч дээ ажил нугалах болов уу даа гэмээр царайтай 3 байсан(нөгөө бөбөөчин гэмээр царайтай) Яагаад ч юм,  тэр 3-ыг ажиллуулахаар шийдсэн.

Гэр бүлийн 2 “Хөдөө олон хоног  явах бол хүүхдүүдээ аваад явж болох уу” гэлээ. Тэгээ л гэлээ.Тэгээд хүүхдүүдтэй нь ажиллах газар нь хүргэж өгөх болоод гэрийг нь заалгасаар олоод очлоо.

100 айлд гэр хороололд нэг мyyдсан байшинд амьдардаг юм байна. За 3 жаахан хүүхэд гараад ирлээ. 6,4 настай 2 охин, 1 нас хүрээгүй харваас жин багадалттай хүү…Бас л тэрхэн зуур ийм хүүхдүүдтэй хүн ажил хийх үү гэдэг бодогдоод.

Тэгж бодсон ч гэсэн та нарыг ажиллуулахгүй ээ гэдэг үг ер амнаас гарахгүй л байлаа. Олон хонох тул хэрэгтэй юмаа аваарай, очоод байрлах байр байгаа, хоол ундаар ханганаа гээд хэллээ. Бүх юмаа авсан л гэнэ хөөрхий…Би ч 1-3 өдөр аялахдаа авдаг юмны талын тал.(бүхэл бүтэн нэг гэр бүл байж).

Нэг том охинтой юм байна лээ, 8-р ангийн тэр нь аав ээжээ apxu yyдаг гээд Замын- Үүдэд эмээ дээрээ байдаг гэсэн…За тэр гэр бүл дээр бас нэг залуу. Энэ хэдийгээ машиндаа суулгаад хөдөө ажиллах газар нь аваачлаа, хийх ажлыг нь хэлж зааж өглөө, хэрэгтэй материал хоол хүнсийг нь ч бэлдэж өгөөд нөхөр бид 2 хотод ажил албандаа ирлээ…

Хэд хоног ер сэтгэл тайван байсангүй. Нөгөө хэдийн гараас ажил гарах болов уу…apxu yyж байгаад vxчих вий дээ хүүхдээ хөхүүлж байгаад тacраад хүүхэд дарчих вий дээ гээд л элдвийн юм бодсоор… (Тэр олон хүний амь нac амьдрал яг нөхөр бид 2-оос хамаарах болчихсон болохоор)

5 дахийн орой ажил тарангуут нөхөр бид 2 яаран яаран хөдөө рүүгээ явлаа…Очтол хий гэснийг бүгдийг хийсэн байна… Хүүхдүүд нь агаарт хэд хоноод хөөрхөн арьс нь хөрсжөөд нүд нь сэргэчиж, нөгөө ой хүрээгүй нөхөр бүр бие нь чангарчихсан илт хөөрхөн сэргэчихсэн…

Хотоос 200-д км давхиад очсон бид жаахан аяншаад өлссөн маягтай. Та хэд цай уу, мантуу ид гэнэ. Хийсэн мантуу нь зүгээр юу вэ үнэн тас яг нөгөө гоё хятад мантуу …(Тэр мантуунаас хойш би мантуу хийж нөхөр хүү нартаа муу тогооч гэдгээ мэдрүүлээд юүхэв гэж боддог болсон ккк) Тогоо дүүрэн ногоотой шөл хийгээд тавьчиж…

Ажилдаа ядарсан шинж огт алга. Бид 2 хот явахдаа сумын хэдэн худалдагч нарт манай хэд ирж apxu авна гэвэл битгий зараарай гээд захиад явсан юм. Нөгөө хэд apxu yyгаагүй хэд хоноод, бас ажил хийгээд бүүр нэг сэргэчихсэн харагдана…

Бид 2 ч сэтгэл хангалуун овоо доо гэж бодоод… Тэр хэддээ дахин хийх ажлыг нь хэлж өгөөд хотдоо ирээд… Тэр хэд маань хөдөө ажил бага үед хотод ирнэ…Энэ мэт байсаар 4 дэх жилтэйгээ золгох гэж байна даа, бид хэд…

Нөгөө нэг залуугийн хувьд эхнэр нь 2 охиноо орхиод өөр хүнтэй суугаад явсан миний үеийн залуу… 2 охиноо ээж дээрээ орхиод манай руу ажил хийх гэж явсан нь энэ.. 2 охин нь яг миний 2 хүүтэй чацуу…

Ингээд  би нэг мэдэхэд өөрийн 2 хүүхдээс гадна 6 хүүхдэд санаа тавих амьдрал минь эхэлсэн юм….Баяр бүрээр тэр 6-даа бэлэг өгнө, улирал бүр тэр 6-н хувцас бодно… 2 хүүгийн багадсанаа өгнө, эхнэрт нь өөрийн хуучин нойтноо өгнө…

Би л болсон хойно сул гартайг хэлэх үү заримдаа бүр илүү өгнө…бас энэ хэдийнхээ эрүүл мэндэд анхаарна. Жupэмслэлтээс xaмгаалах  аргад нь хүртэл анхаарна…Хамгийн гол асуудал 3 насанд хүрсэн хүнээ apxuнаас гаргах….

Нөхөр бид 2 энэ 3 ажилд үнэхээр сайн юм яаж apxuнаас гаргах уу гэсэн бодолд автана…Ажилд сайн 3-аа алдчихгүй торгоох санаа бас цаана нь яваад байгаа юм… Том том юм ярьж өндөр үнэ хэлдэг хүмүүсээс хамаагүй чанартай ажил нугалдаг…

Ингэж ажилтан хамт олон мэт, ах дүү ч мэт энэ хэдтэйгээ зууралдсаар л байгаа…

Гэр бүлийн 2-ын нөхөр нь айлын ганц хүү аав нь нэгэн аймагт даргын ажил хашиж явсан эрх танхи өссөн нэгэн. Эхнэр нь тогооч, хотын нэгэн том сүлжээ ресторанд ахлах тогооч хийж байгаад apxuны асуудлаас ажлаасаа гарч ажилгүйчүүдийн эгнээнд орсон…

Хүн л юм хойно сайн зан чанартай бас муу зан чанартай л байгаа. Хүн хүнийхээ муу занг засаад, сайн занг нь олж хараад хэн хэндээ түшигтэй л явах амьдрал сайхан санагддаг….

Миний хувьд хүнд туслах, сайн үйл хийх ажилд хэзээ ч сэтгэл гараа татдаггүй хүн… Заримдаа нэгэн сайн үйл хийх гэхээр яг яах учраа олдоггүй дээ. Энэ 2 айлтай учирснаас хойш өдөр бүр шахуу сайн үйл хийж яваа мэт санагдах болсон…

Хүнд нэг удаа туслаад өнгөрөх биш амьдралыг нь өөрчлөөд, ажил хөдөлмөр эрхлүүлээд цалин мөнгийг нь өгөөд хэн хэндээ тус нэмэртэй явах их сайхан л юм байна… Би ч кофе уухгүй нэг өдөр болж чаддаггүйтэй л адил биз нтр гэж бодоод хааяа бас apxu авч өгнөө.

Энэ хэд маань ч бид 2-той учирсандаа баяртай байдаг юм. “Сайхан байна, ажил олдохгүй олдсон нэг нь тохирсон мөнгөө өгөхгүй дээр эл хэнэ, олдсон жаахан хэдээрээ apxu yyгаад таардаг байсан” гэдэг юм…

Ганц бие залуугийн аав ээж манай нөхрийг бүр шүтчихсэн. Хөөрхий хүүг нь ажиллуулаад амьдруулаад байгаад талархаад зайлуул…Наадмаар 10 литр сүүтэй, нэг хоньтой, шинэ дээл өмсүүлээд, хот руу явуулсан, ээж нь хүүхдээ бараг таниагүй гэсэн…

Өөрийгөө сүрхий гэж бодогдуулах гэж энэ бүгдийг бичсэнгүй ээ, хүн хүнээ сайн ойлгоосой, apxuчин хүнд ч чаддаг зүйл байдаг, тэр чадварыг нь олж хараад хүн хүнээ үнэлээд явах сайхан шүү гэдгийг өөрөө мэдэрсэн сэтгэгдлээ л муухан найруулж бичиж байгаа минь энэ.

Энэ хэдийнхээ зургийг оруулаад л нээх сайн хүн болох гээд байхгүй ээ…

Энэ байшинд манай хэд амьдардаг юм. Өвлийн түлээ нүүрсийг нь бэлдээд идэш уушийг нь бэлдээд өгсөн, бас манаач гээд хэдэн төгрөгөөр цалинжуулчихдаг юм….

Бид ч ардаа санаа зовохгүй, энэ хэд маань ч өнтэй сайхан өвөлжиж л байнаа….

Булганбатын Батмөнх

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button