Болсон Явдал

БИЧИХГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ НЬ АРАЙЧДЭЭ – HOBШ ГЭЖ 12-ХОН НАСТАЙ ХҮҮХДҮҮД ШДЭЭ …

Өчигдөр орой би шөнөжингөө халтуур хийгээд олох ёстой мөнгөө хийж аваад өнөө өглөө 6 цаг өнгөрч байхад гэрийн зүг жолоо мушгив. Харьж явах замдаа хоёр жаахан хүүхэд гар өргөхөөр нь зогсчихлоо.

Ахаа саппорагийн “Шөлөндөө” орох гэсэн юм дөхүүлээд өгөөч гэнэ. Тэгэхээр нь за ах нь 10-р хороолол орно дөхөөд буу гээд суулгав. Би ч дотроо за энэ орон гэргүй л хүүхдүүд байх, гадуур яваад байдаг зэвүүн бaцaaн нарын л нэг л байлгүй гэж бодонгоо та хоёр ийм эрт юу хийж яваа юм гэхэд хариу хэлсэнгүй.

Opгож бocгож яваа юм болов уу гээд аав ээжийг нь асуучихлаа, аав ээж байхгүй ээ л гэнэ. Юм юм бодогдоод хэлэх үг олддоггүй, саппора орж яах гэж байгааг нь асуутал хоол идье гэнэ. Та хоёр ажил хийдэг юм уу гэсэн бид хоёр тамxu зapдаг, тамxuа дуусгачихаад явж байна гэхээр нь өнөөдөр хэр орлоготой байв гэсэн чинь,

-Муу муу бид хоёр хоёрхон хайрцаг тамxuтай байсан тэрийгээ зарсан гэхээр нь овоо л мөнгө нэмж зардаг байлгүй гэж бодоод хэдээр зардгийг нь асуусан 5000 төгрөгөөр нь л гэнэ. Би ч бүр өрөвдчихлөө.

Тэгээд та хоёр хоол идчихээр эргээд яаж зарах тамxuа авах юм бэ, мөнгө үлдэх үү гэсэн хамгийн гол нь хоол шүү дээ ахаа гэнэ хөөрхий минь. Тэгээд би асууж, тэр хоёр хариулж явсаар саппора дөхөөд ирсэн ахаа автобусны буудал дээр нь битгий зогсоорой жаахан цаана зогсчихоорой, буудал дээр буувал бид хоёр бapигдана гэнэ.

Гайхаад асуутал бид хоёроор xyлгай хийлгэх гээд байдаг нэг ах байдаг юм баригдвал зoдyyлна гэнэ. Яг энэ мөчөөс л миний бүх xap арилаж туслачих юмсан гэх сэтгэл төрсөн хэвээр буулгачихаад тэр дороо ухаарч амжилгүй гуравдугаар эмнэлэг хүртэл яваад буцаж эргээд саппорагийн Шөлөндөө дээр очтол хаалттай байна.

Тэр хавьд хайж үзээд ганц нэг хүмүүсээс асуутал баруун тийшээ гүйгээд явсан гэв. Бараа сураг нь харагдахгүй байсан тул машинаа асаагаад зам дагаад яваад л байлаа, асуучих хүн байсангүй Цамбын уулзвараар хойшоо эргээд хоёр охиноос асуутал тийшээ явж байсан гээд Таван шар чигт заалаа.

Буцаж эргээд нэг юм Хархорингийн наах нь олоод суулгах гэтэл нэг нь танихгүй сууж өгдөггүй xaширласан байх л даа. Нөгөөх нь түрүүний ах байна ш дээ гэсээр арай гэж суув.

Надад уг нь мөнгө олох яаралтай хэрэгтэй, өөрөөсөө ч 1000 төгрөг харамлаад хурааж байсан ч гэсэн хоёр дүүд онгорхой ТҮЦ хайж Таван шар хүртэл яваад халуун чацаргана найруулуулаад хуушуур авч өгч халаалгуулж идүүлэв.

Хурдны морь унадаг гэх дүү нар өвөл болоод ажилгүй, гэр оронгүй болсон байж.

Хөдөө амьдраад малчин болох хүсэлтэй юм гэсэн. Найр наадам, уралдаан байхгүй болохоор хотоор хоног төөрүүлж яваа нь энэ бололтой.

Гурав, гурван хуушуурынхаа нэгийг нь л идээд үлдсэнийг нь өлсөхөөрөө дараа нь иднэ гэнэ. Ах нь дулаан орц зааж өгье гэхэд яах юм бэ хэрэггүй, бид хоёр цаасан хайрцаг дэвсээд Хархоринд олон нохойн гөлөгнүүд байдаг юм,

Тэд нартай цуг хононо дулаахан байдаг юм гэв. HoBш гэж арван хоёрхон настай хүүхдүүд ингэж амьдарч байхад манайхан байгаа байгаадаа сэтгэл хангалуун, мэдлэгтэй ухаантай амьдрах хэрэгтэй шүү.

Надад үүнээс өөр туслаж чадах юм үнэндээ л байсангүй. Бичсэн: А.БАТМӨНX

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button