Болсон Явдал

Б.Золхүү: Xoгийн цэгээс өндийсөн амьдралдаа би хайртай. Мундаг хүүд харамгүй …

Найман настайдаа Улаанчулуутын хогийн цэг дээр очсон тэрбээр 17 нас хүртлээ тэнд өсчээ. Бичиг үсэггүй, харанхуй амьдралаас өөрийгөө аварч чадсан тэрбээр одоо гэргий, үр хүүхдийн хамт амьдарч байна.

Өсвөр насандаа ар.хи ууж, хогийн цэгт амьдралаа өнгөрүүлсэн ч Өөрийгөө Өөрчилсөн түүнийг залуу үеийн үлгэр жишээ төлөөллөөр нэрлэж байна. Намайг найман настай байхад аав минь өнгөрч ээж минь а.рхинд орсон. Ээж аав хоёр маань хоёулаа төмөр замын чуулганд дуучин хийдэг байлаа.

Ер нь бол боломжийн л айлын хүүхэд байсан гэж хэлж болно. Аав өнгөрч ээж а.рхинд орсноос хойш дүү минь асрамжийн газар очиж, би улаан чулуутын хогын цэг дээр амьдрахын эрхэнд тэмцэж байсан.

Хуванцар лааз цуглуулж хоногын хоолны мөнгөө цуглуулж арай хийж а.мь зогоодог байсааан. Эвдэрхий машины бүхээгэнд цаас овоолж овоохой босгож амьдардаг байв. Улаан чулуутын хогын цэгнээс хамгийн эхэнд сурсан зүйл маань а.рхи ууж та.мхи татах байв.

Тийм хар бараан газраас ийм л юм эхлээд сурна шүү дээ. Сургууль соёл гэж яваагүй учир бичиг үсэг мэдэхгүй. Харин сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр бичиг баримттай болж сургуульд сурсан.

Бичиг үсэг юу ч мэдэхгүй ч шууд л 9-р ангид л сурж эхэлсэн. Ангийхаа болон багш нарынхаа тусламжаар бичиг үсэг хурдан сурж 11-р ангиа онц дүнтэй төгссөн. Одоо СУИС-д дуучины мэргэжлээр сурж байна аа.

Улаан чулуутад өнгөрүүлсэн он жилүүдээ нөхөх гэж хичээсээр л явна.Залуучууддаа хэлэхэд а.рхи сэтгэлийг э.мчилдэггүй юм шүү. Би ч өөрийн му.у зуршалаа хаясан. Найман настайдаа Улаанчулуутын хогийн цэг дээр очсон тэрбээр 17 нас хүртлээ тэнд өсчээ.

Бичиг үсэггүй, харанхуй амьдралаас өөрийгөө аварч чадсан тэрбээр одоо гэргий, үр хүүхдийн хамт амьдарч байна. Бахархаж байна.

”Инээмсэглэл” сургамжит өгүүллэг

Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ.

Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.

Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.

Зөөгч хүү хэзээч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв.

Хөгшин гуйлгачин тун их баярлажээ. Бүхэл бүтэн хоёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхарын хонгилдоо иржээ.

Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж хөлдөж vxэхээс аварчээ. Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжинд баацагнан гүйж, эрхэлж тоглож байв.

Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч тvймэр гарчээ. Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ. өвгөн сэрээд айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж байшингаа ч хүмүүсийг ч гaлын aюулаас аварчээ.

ЭНЭ БҮХЭН ГАНЦХАН ИНЭЭМСЭГЛЭЛИЙН АЧ ТУС БАЙСАН ЮМ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button