Болсон Явдал

“ЭЦЭГГҮЙ ХҮҮХДЭЭ ДАГУУЛЧААД ӨӨРИЙГӨӨ Л ГОЁЖ ГАНГАЛСАН TЭHЭГ XҮҮXЭH…”

Миний захианы гарчиг жаахан сонин байх. Гэхдээ энэ үнээн. Хүмүүс намайг мaягтай, завтай, мөнгөө vpж ядсан эцэггүй хүүхэддэй байж хүүхэддээ зав гаргадаггүй өөрийгөө гоёж тордсон тэнэг хүүхэн гэж шvvмжилдэг бас ярьдаг зарим нь ил цагаан хэлдээг. Надад дургүй байх шалтгаан тань юу вэ гэхээр тэд юу ч хэлдэггүй.

Тиймээ би өөртөө их цаг гаргаж өөрийгөө гоёдог. Өөрийгөө гангалдаг. Үс хумсаа үргэлж янзлуулдаг. Гэхдээ яаж? Би өглөө 06 цагт сэрүүлэг тавин сэрдэг. Заримдаа өөрөө сэрчихдэг. Учир нь охин маань найман цаг гээд л сэрчихдэг учраас би наанадаж хоёр цагийн өмнө сэрж ганцаараа сэрүүн байхдаа өөрийгөө бэлддэг.

108 мөргөдөг. Энийг хийгээд гурван жил болж байна. (Тэр нэг мyyхай өдрөөс хойш) Дараа нь усанд ороод үсээ хатаагаад үсээ янзалдаг. Ингэж байтал охин маань сэрдэг юм. Охиноо сэрсэн л бол орноосоо өндийж шүдээ угааж сэргэг байлгах гэж хичээдэг.

Учир нь би өөрөө айлын эрх охин байлаа би орондоо хоолоо идэж хэвтээгээрээ тв хүүхэлдэй үзэж нозоорч хэвтдэг байсан учир ирээдүйд тийм эмэгтэй болж эхэлсэн байсан. Азаар одоо тийм бишээ бас л тэр мyyхай өдрөөс хойш.

Охиндоо өглөөнийх нь хоолыг бэлдэж өгөөд идэж байх завсар нь гэрээ цэвэрлээд бид хамтдаа гардаг юм. Ингээд охиныг маань хардаг хөөрхөн нэгэн бүсгүй дээр хүргэж өгдөг. Би ээжээрээ харуулж болно л доо.

Гэхдээ ээж минь амрах эрхтэй, хашааныхаа гадаа нарлаад хавь ойрынхоо хөгшчүүлтэй бyy халан гангар гунгар гэж ганцаардахгүй байх эрхтэй учраас хүнд харуулдаг. Ядаж өөр нэг эмэгтэй надаас цалин аваад гэр бүлдээ зарцуулж орлоготой ээж байгаад нь сэтгэлээ хyyрч тайвшруулдаг юм.

Охиноо vнсэж үлдээчихээд ажил дээрээ очдог. Би барилгын материал оруулж ирж зардаг. Ажил дээрээ очоод л өсгийтөө тайлан саравчтай малгай өмсөн, паск зүүгээд поло подволк өмсдөг. Заримдаа өөрөө ч зөөнө. Нүүр гар орой гэхэд ямар байх нь ойлгомжтой.

Орой тараад шууд л үргэлж очдог үсчиндээ орж нэг юм амь орж авдаг даа. Охиныгоо авахад гурван цаг орчим дутуу байхад тардаг учир тэр цагаа өөртөө бэлэглэдэг. Би гоё кофе шопд ороод зүгээр л ганц кофе уучихаад цонхоор нь ширтэх дуртай.

Зарим өдөр найз охид болон хэн нэг найзтайгаа түрхэн зуур уулзаад сонин хачнаа гялсхан хамж шимж ярьчихаад охинруугаа жирийнэ. Учир нь найз нөхөдтэйгээ уулзалгүй гэртээ суух ямар байдгийг, орлогогүй хэн ч биш байхдаа зурагтийн удирдлаганаас өөр найзгүй байх ямар байдгийг,

Ганцаардах ямар байдгийг, өөртөө цаг гаргалгүй удах тусам хичнээн өнгө алддагийг би маш сайн мэднэ. Охинтойгоо гэртээ орсон цагаас хормогч зүүсэн үсээ боосон ээж болно. Охинтойгоо хамт англи хэл сурна. Хамтдаа давтна.

Учир нь би хэлний тал дээр 0 л доо. Охиндоо үлгэр уншиж өгч хувцсаа өөрөө эвхэж, биеэ даахыг зааж сургаж заримдаа хэтрvvлэн үглэнэ ккк. Харин охиноо унтуулсаны дараа ном уншина. Ном уншиж хэвтээд нойр хүрвэл тэгээд л нам.

Хүмүүс намайг зугаалаад л явна уу гэдэг. Би ганц бие ээж. Охинтойгоо ихэнх цагаа өнгөрөөж байгаа надад хэдхэн цагийн зав гарахад өөртөө зориулах тийм буруу гэж үү? Зарим нэг эмэгтэй шиг нөхөртөө хоол хийж, түүнийхээ цамцыг угааж, орой нь vнсvvлж эрхлэх, цалингаа буухаар цэцэг бариад ирэх нөхөр байхгүй учир би олон хоббитой.

Би гүйдэг, хоолны сургалтанд явдаг, кофе уудаг, үсчин орж өөрийгөө гоёдог. Учир нь энэ бүхнийг хийх ч боломжгүй үсээ боосон хоёр жил өмссөн өмдөө гэртээ углаад хэзээ ирэх нь мэдэгдэхгүй нөхрөө цаг тоолон хүлээж халаасан хоолоо дээрээс нь шүүрдэж амссаар нойрмоглон мөнгөтэй болвол ганц гоё гутал авах юмсаан гэж мөрөөдөж сууж үзсэн учраас.

Гурван жилийн өмнө охин үртэй минь хамт х ө ө ж гаргасан тэр аавыг, хадмуудыг, чемодан ч байхгүй орны даавуунд боосон хувцасыг минь орцны шатруу өшurлөсөн тэр хадам эгчийг хэн ч хараагүй байж надад дургүй байдаг.

Долоон жилийн турш хоол хийж, хувцас угааж, сүүлийн жилүүдэд нь хэзээ ч онгойхгүй хаалга чагнаж, цаг харж, шөнө орой залгах эмэгтэйчүүдийнх нь тухай асууснаасаа болж xөx н я ц болтлоо зoдyyлж байсныг минь огтхон ч мэдэхгүй байж мyy ярьдаг, шивнэлдэж нудapдаг. Би өнгөрсөн шигээ амьдрахыг хүсэхгүй байгаа учир өдөр бүр толинд хараад чи чаднаа, чи хөөрхөн бна, чи залуу байна гэж хэлдэг.

Би охиноо өөр шигээ болгохгүйн тулд, ирээдүйд хэн нэгний гарын шүүс, үнэ цэнэгүй өрөвдөлтэй бүү амьдраасай гэсэндээ багаас нь биеэ даахыг сургаж, эмэгтэй хүн ч гэсэн ажилладаг эмэгтэй хүн ч бас мөнгө олдог, эмэгтэй хүн ч бас эрх тэгш эмэгтэй хүн ухаантай бас чанга байх ёстой гэж үлгэрлэх гэж хичээдэг жирийн нэгэн ганц бие ээж. Баярлалаа. Батцэцэг…

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button